Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нарт баяр хүргэлээ

Aдмин / Энтертайнмент

ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн 10-р сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.

ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн юм.

image

Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцсон байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэдний энэ амжилтыг өндрөөр үнэлж, баяр хүргэв. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөж өндөр амжилт гаргасан Та бүхэнд талархал илэрхийлье. Монголын парламентад шатрын спортоор хичээллэгч гишүүд цөөнгүй бий. Цаашид тус тэмцээнд бэлтгэж, тогтмол оролцож байх нь чухал юм” гэлээ.

ОХУ-ын Төрийн Дум “Олон улсын парламентын наадам”-ыг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд парламент хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, спортыг сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгод уг наадам чиглэдэг ажээ.

image

Парламентын наадмын хөтөлбөр спорт, албан ёсны, урлаг соёлын гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагддаг юм байна. Спортын хөтөлбөрт шатар, бильярд, мини-хөлбөмбөг, газрын болон ширээний теннис, бадминтон багтдаг. Энэ жилийн наадамд Хүндэт зочноор дэлхийн шатрын гурван удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт Анатолий Карпов, олимп, дэлхийн олон удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт хоккейчин Вячеслав Третьяк нарын зэрэг алдартнууд оролцсон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.46] 2019-11-05 09:16:43

CANDY CRASH-Р УРАЛДААЧ

Зочин [202.9.44.114] 2019-11-05 03:46:03

хийх ажилгүй чадвагүй хүмүүсээ гэж...

БЭРС [202.9.43.101] 2019-11-05 03:00:12

Оюун сэргэлэн, ухаан хурц гишүүдэдээ БАЯР ХҮРГЭЕ ЭЭ!!! ОЮУНХОРОЛ МЭТ ШИГ НЬ УНТАЖ ҮҮРЭГЛЭЖ, ХЭДЭН ТҮМЭН ХУЖААГ ХИЛЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛАХ ГЭЖ ХОР НАЙРУУЛЖ СУУСНААС ШАТРААР АМЬСГАЛЖ ОЮУНАА СЭРГЭЭЖ, УХААНАА ТЭЛЖ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ТЭМЦЭЛДЭЖ ЯВСАН НЬ ДЭЭР БИШ ҮҮ.

ЗОЧИН [49.0.135.63] 2019-11-05 02:54:33

САРАНЧИМЭГ ГИШҮҮНИЙ ЮУ ЯАДГИЙГ НЬ МЭДЭХЭЭС ШАТАР ТОГЛОДОГ ГЭДГИЙГ НЬ МЭДДЭГГҮЙ БАЙСАН БАЙНА ШҮҮ. БАЯР ХҮРГЬЕ.

Зсс [219.142.99.23] 2019-11-05 02:37:02

Уйддаггийнмуу яадгий ***нүүд чинь.

Зочин [103.80.211.111] 2019-11-05 01:52:50

Өө хөөрхий шатар тоглоод сууж байдаг хэрэг үү?

Зочин [66.181.185.206] 2019-11-05 01:52:38

Энэ Пvрэвдорж хvvд Ардчилалын ойгоор энэ жилийн Чингэс одонг хvртээх тэргvvн гавьяа байгуулаад иржээ!! Манай эх орны нэрийг дэлхийд мандуулсан гавьяаг шудрагаар vнэлэх естой!! Тэгээд ч Ардчилалын эцэг Элбэгээгийн дvv биздээ!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.