Өвлийн улиралд крантны усаар нүүрээ угаахаас зайлсхий
Өдөр бүр крантны усаар нүүрээ угааснаар тослог арьс үрэвсэж, хуурайшдаг Өвлийн хүйтэн жавар бидний арьсанд маш муу нөлөө үзүүлдэг. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Мөн халаалттай өрөө тасалгаа хэт хуурай байдаг тул арьс чийгээ алдан үрчийдэг. Тиймээс нүүрнийхээ арьсыг өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай.
Тодруулбал, өвөл, зунгүй нэг тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг. Өвлийн улиралд бидний арьсанд болж байдаг өөрчлөлт зуныхаас ихээхэн ялгаатай. Зуны дулаахан чийгтэй өдрүүдэд арьс тун тааламжтай нөхцөлд байдаг бол өвөл хүчилтөрөгчөөр ихээхэн дутагддаг байна. Арьс нь хүний организмийг гадны нөлөөнөөс хамгаалж байдаг эрхтэн. Тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Энэ шалтгаанаар гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа алдан өнгө үзэмжээ алддаг байна. Мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаар хамгаалалтын тос, чийгийн давхарга нимгэрч, арьсны уян хатан байдал алдагддаг. Ингэснээр хүний арьс өвлийн улиралд хурдан хөгширч үрчлээтдэг тул илүү их цаг зав гаргаж, арчлах хэрэгтэй юм. Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ Дараах зөвлөмжийг дагаж, арьсаа өвлийн улиралд бэлдээрэй.
1. Зун болон намрын улиралд арьсандаа сайн тэжээл өгөх- Байгалийн жимс ногоогоор маск, бигнүүр тавих, байгалийн гаралтай хоол унд, идэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг хийгээрэй.
2. Арьсаа байнга чийгшүүлэх- Тэжээлийн тосыг зузаан түрхээд, алчуураа халуун усаар норгон бигнэх байдлаар нүүрэндээ 20 орчим минут тавина. Мөн өрөө тасалгаандаа агаар цэвэршүүлэгч тавих нь илүү үр дүнтэй.
3. Нүүрээ түүхий буюу крантны усаар угаахаас зайлсхий- Крантны ус хатуулаг ихтэй бөгөөд кальц, магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг үрэвсүүлэх, арьсыг хуурайшуулах, гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тиймээс нүүрээ зориулалтын бүтээгдэхүүнээр цэвэрлэж, буцалсан усаар угаахыг зөвлөе.
4. “Өвөл”-ийн тос түрхэх- Хамгийн чухал нь нүүрний тосоо өвөл, зуных гэж ангилах шаардлагатай. Зуны халуунд усан суурьтай чийгшүүлэгч тос тохиромжтой байдаг. Харин өвөл тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэх нь цаг агаарын хүнд нөхцөлөөс нүүрний арьсыг сайн хамгаална. Мөн тэжээлийн тосон дээрээ крем, пудр нэмж түрхэх шаардлагатай.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:13
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:13
Зочин [202.9.43.97] 2019-11-16 00:09:00
Хуурай арьс хэцүү арчлаад тослоод байхад хуурайшиж үрчийдэг