АМНАТ-ийг нэмэгдүүлснээр алт тушаалт буурч байна

Ц.Анударь / Эдийн засаг

-Алт худалдан авалт 24 хувиар буурчээ-

Монголбанк энэ оны эхний арваннэгдүгээр сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлт юм.

Арваннэгдүгээр сард 1.5 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 19.4 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 0.3 тонноор өсчээ.

Монгол Улс өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор зах зээлд эрэлт үүсэж, ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2,717.08төгрөгийн нэрлэсэн ханштай байна. 2011 онд алтны ханш унци тутамдаа 1.900 доллар хүрсэн бол 2015 оны сүүлчээр 1,100 болтлоо унасан. Үүнээс хойш 1,100-1,380-ын хооронд хэлбэлзэж байжээ. Харин энэ жилийн хувьд 1.550 хүрсэн бөгөөд одоогийн байдлаар 1,461-тай байна.

Татвар өсөх тусам алт тушаалт далд хэлбэрт шилждэг

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн онд 17.7 тонн байсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 12.9 тонн болтлоо буурчээ. Энэ нь алт тушаалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 орчим хувиар унасан гэсэн үг. 2019 оны эцэс гэхэд 28-30 хувьд хүрч унах талаар эх сурвалж мэдээлэв. Үүнийг АМНАТ-ийн 2.5 хувийн татварыг таван хувь болгож нэмэгдүүлснээр алт тушаалт далд хэлбэрт шилжсэнтэй холбож ойлгож болох юм. Монгол Улсын хувьд бодит нөхцөлд татвараа бууруулаад алтаа их хэмжээгээр авсан нь эдийн засгийн хувьд үр ашигтайг мэргэжилтнүүд сануулж байна.

1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

https://news.zindaa.mn/uploads/images/goldnovember2.jpg

2019 оны арваннэгдүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

https://news.zindaa.mn/uploads/images/goldnovember3.jpg

2019 оны арваннэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,002.45 төгрөг байсан. Харин энэ сарын эхний өдрүүдийн байдлаар алт худалдан авах үнэ 127,465.73 төгрөг байв.

Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Алтансүхээс тодрууллаа.

АМНАТ өндөр байх тусам алт тушаалт буурах хандлагатай байна

-Монголбанк энэ оны эхний арваннэгдүгээр сард хэдэн тонн алт худалдаж авсан бэ?

- Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Монголбанк 14.4 тн алт худалдаж авсан байна. Харин өмнөх оны мөн үед 18.9 тонн алт худалдаж авсан бөгөөд энэ онд 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

- Алт тушаалт буурсан нь АМНАТ-тэй холбоотой юу? Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, АМНАТ хоёр дахин өссөн. Засгийн газраас Ашигт малтмалын лицензийг эзэмших тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой. Мөн хилээр хууль бус алт, үнэт металл нэвтрүүлж байгаа нь үүнд нөлөөлж байна.

-АМНАТ-ийг нэмэгдүүлснээр цаашид алт тушаалтандхэрхэн нөлөөлөх вэ? Сөрөг тал бий юу?

- АМНАТ өндөр байх тусам алт тушаалт буурах хандлагатай байна. 2011 онд алтны ханш унци тутамдаа 1.900 доллар хүрсэн бол 2015 оны сүүлчээр 1,100 болтлоо унасан. Үүнээс хойш 1,100-1,380-ын хооронд хэлбэлзэж байсан. Өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1,230-тай байсан байна. Харин энэ жилийн хувьд 1.550 хүрсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 1,461болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй өссөн үзүүлэлттэй байна.

-Алт тушаалт, худалдан авалт буурснаар эдийн засагт үүсэх сөрөг үр дагавар нь юу вэ?

- Гадаад валютын нөөц бүрдүүлэлтэнд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Гадаад валютын бүрдүүлж буй дотоодын голлох эх үүсвэр бол алт байдаг. Иймд алтны нөөц бүрдүүлэлт буурах болно.

- Энэ оны эцэс гэхэд алт тушаалт хэд орчим хувиар буурах төлөвтэй байна вэ?

-Урьдчилсан тооцооллоор 28-30 хувиар буурах хандлагатай байна.

- Татварыг нэмэгдүүлснээр алт тушаалт далд хэлбэрт шилждэг гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Нэг үгээр хууль бусаар гадагш нь гаргахыг хэлж байгаа юм. Албан ёсоор АМНАТ төлөхгүй зугтаж байна гэсэн үг. Үүнийг далд хэлбэрт шилжиж байна гэж ойлгож болно. Энэ нь Монгол орны эдийн засагт сөрөг нөлөөтэй. АМНАТ-ийг улсын төсвөөс бүрдүүлж байгаа. Тэр нь бүрдэхгүй байх эрсдэл үүсэх магадлалтай.

-Татварыг нэмэгдүүлсэн ч гэсэн алт тушаалтыг өсгөх өөр гарц, боломж байгаа юу?

-АМНАТ-өөс авах татварыг бууруулвал алт тушаалт далд хэлбэрт шилжих явдлыг бууруулна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:12

Сонгогч [192.82.75.179] 2019-12-04 16:23:47

АМНАТ , Хүрэлбахтарын балаг MCS өшөө авахдаа тэнэг Хүрэлбаатарыг ашиглаад байгааг ойлгохгүй жадных нь үзүүр болоод Страто гэж орилсоор хуулиа батлуулсан одоо нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн гэж Монголд байхгүй болно

Зочин [103.57.92.108] 2019-12-04 13:27:58

5 ДАХИН НЭМЖ БОЛООД БАЙХАД 2,5 ХУВЬ НЭМЭХЭД Л ...

Зочин [202.180.220.172] 2019-12-04 12:35:47

Арай хэтэрнээ. Тэр тушаахгүй байгаа нөхдийнхөө тусгай зөвшөөрлийг цуцлаачээ. Иймэрхүү нөхдөөс татвараа тооцож чадахгүй байж ард түмний нуруунд татвар нэмэх бол феодлын нийгмийн дүр шүү.

Зочин [139.5.218.16] 2019-12-04 12:24:01

hil gaalia changatgaad... geed oriloh yum hehe. ted chin bugd shahuu avilgachid bizdee.

Зочин [202.9.46.127] 2019-12-04 11:35:09

Нөөц бүрдүүлэх төрийн төлөөлөгч нь алт олборлогчтойгоо нэгдчээд татвараас боллоо гээд сууж байгаа нь харамсалтай. Алт ухах эрх авсан нөхөд алтаа тушаахгүй бол эрхийг нь цуцлаад . Хилээр цэн алт ч гаргахгүй байж чадвал алтаа дараад хэд хонохов дээ... төр муу ажиллаж байна

геологч дашдорж [150.129.143.39] 2019-12-04 11:24:15

Энэ бол алга урвуулахтай ижил хийж болох маш хялбар ажил. Батлагдсан уулын ажлын төлөвлөгөөнд тусгасан алтаа олборлоод тушаагаагүй бол улсын эрдэнэс цөлмөж гадаадад гаргасан хэргээр шүүж бүх хөрөнгийг нь лиценцитэй нь хураа. Эхний компанийг хураагаад л бүх асуудал 105 хувь шийдэгдэнэ.

Mgl [202.126.88.51] 2019-12-04 10:16:55

Hil gaalia changalach abilgachin xylgaich naraa zailyyl amnat abahgui yadiim

Зочин [202.9.46.187] 2019-12-04 09:31:26

Хил гаальгүй тал нутаг биш дэ. Эсвэл авилгалд идэгдсэн албан тушаалтанууд байхад аргалаад байдаг байх уу?

Зочин [202.21.108.186] 2019-12-04 09:21:50

Хил гааль гэж байна уу

иргэн [202.70.34.70] 2019-12-04 09:04:14

Үгүй тэд хангалттай ашиг олдог. Харин төрөөс явуулж буй олборлолтын хязгаарлалтаас болж алт тушаалт буурч байгаа. Газар нутгаа үнэ цэнэггүйгээр ухаж төнхчих хэрэггүй.

Зочин [87.88.187.83] 2019-12-04 08:48:21

Bugdiig ni haa

Зочин [202.179.24.210] 2019-12-04 08:35:21

АМНАТ үүнд хамаагүй байхаа Хүрэлсүх сайдын олон уурхай хаах шийдвэрээс болсон.уурхай ажиллахгүй бол алт яаж олборлогдож тушаагдахав

Зочин [103.80.211.14] 2019-12-04 08:34:18

АМНАТ их бага нь хамаагүй, байнга урт хугацаанд өөрчлөлтгүй тогтвортой байх ёстой. Татварын түвшин өссөнөөр алт тушаалт багассан гээд хууль бусаар заруулаад байж болохгүй, хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Олборлох эрхийг нь цуцалж нөхөн төлбөр тавьж болно шүү дээ.

Зочин [202.126.89.112] 2019-12-04 08:42:19

Яагаад толгойг нь илээд торгоод өнгөрөх вэ. Шууд лицензийг нь хураах хүртэл арга хэмжээ авч байж л энэ хувиа бодсон урвагч ажиллагааг зогсоох хэрэгтэй

алтны ханш нь унах вии дэ [103.57.94.65] 2019-12-04 08:27:37

алтаа тушаахгуй нууж байгаад ханш нь унаж балрах вий.ер нь алтны компани ямар ямар татвар толдог болоод ингэж 2.5% нэмэхэд алт дараад нуугаад байдаг байнаа?бид нар энд НОАТ 2% горьдоод


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.