Улсын Дээд шүүхэд нэр дэвшигчийг хэлэлцэж байна

Н.Саранчимэг / Улстөр

УИХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулж, хэлэлцлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэж дэмжээд өнөөдөр ийнхүү УИХ-ын чуулганаар оруулж байгаа юм.

Нэр дэвшигч Б.Амарбаясгалан гэж хэн бэ?

Нэр дэвшигч Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ.

1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Оросын 2 дугаар дунд сургууль

1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр

1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн ухааны магистр

2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

Ажилласан байдал:

1995-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан

1998-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш

2007-2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Ахлах багш

2013-2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байна.

Нэр дэвшигч Б.Амарбаясгалан шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзэж ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм байна.

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсны дараа Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргах юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:32

Зочин [64.119.18.168] 2019-12-05 18:28:06

Зоригийн хэргийн 2 хэлмэгдэгчийг л суллачихгүй бяцарсан сохор юмаа. Тарваганы бүүрэг, Мэлгэрийн бөөс юм даа.

Зочин [202.9.46.148] 2019-12-05 17:18:29

Нямдоржийн хэлдгээр хэрэг уншиж үзээгүй нөхөр л юм даа. Үзсэн ном нь их ч амьдралын сургууль нь бага юм даа. Хуулиа зөв хэрэглэж шударга ,ноён нуруутай ажилаарай даа...

заазз [91.170.197.199] 2019-12-05 13:15:04

66.52 оноо авсан, оюутны бол D үнэлгээ.

Зочин [202.126.88.144] 2019-12-05 13:00:14

Шүүхийг шүүхээ зогсоо!! Улс төрч, албан тушаалтанууд шүүхээс савраа татах хэрэгтэй!!!!

шүүгч [202.126.88.144] 2019-12-05 12:57:30

Шинэ УДШ-н Ерөнхий шүүгч маш сайн ажиллаж бна. Унасан ажил, уруудсан, урвайсан, авилгалд автсан, хов живээр хөөцөлдсөн шүүгчидийг зөв голдьдролд нь оруулах, ШЭМ-г хараат бус, хүчтэй болгоход цаг хугацаа, олон хүчин зүйлс нөлөөлнө гэдгийг хуульчид, шүүгчид, иргэд ойлгох ёстой юм шүү!!!

Зочин [64.119.18.168] 2019-12-05 12:25:27

Шинээр тавьсан ерөнхий шүүгч чинь ямар ч асуудал шийдэхгүй удлаа. Наадахаа ажиллуулах юм бол ажиллуул хөдөлгө, эсвэл дахиад соль. Одоогоор хүлээж байсан асуудлууд огт шийдэгдсэнгүй ээ!!! Тарвага, Мэлгэрийн долоогч болтойдог шүү.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.