Улсын аварга шалгаруулах тэмээний уралдаан болно

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор Улсын аварга шалгаруулах Хурдан тэмээний уралдаан энэ амралтын өдрүүдэд /2019.12.14, 15/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.

Тэмээний уралдаанаар тором, тайлаг, бүдүүн тэмээний уралдаан, тэмээтэй буухиа уралдаан, богино зайны 2000 метрийн уралдаан зохион байгуулах ажээ. Мөн энэ үеэр гоё тэмээтэй сайхан хосыг шалгаруулна.

Хурдан тэмээний уралдааны үеэр тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулах юм. Тэмээний уралдаанд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тэмээчид оролцохоор бүртгүүлжээ. Тэмээний уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

Л.Н. [192.82.74.30] 2019-12-14 04:39:11

Өнгөрсөн гэж залруулж уншаарай

Норжмаа [192.82.74.30] 2019-12-14 04:37:52

Ийм сайхан уралдааний тухай эртхэн мэдсэн бол үзэхсэн !! Мэдээлэлээ дандаа цагийг нь тулгаж юмуу өнгөрсөг мэдээлэл ихэнх хувь эзэлдэг'!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.