Ц.Цэцэгдэлгэрэх: Ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ дуусчихсан хүн дээр нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлсөн байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдалд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн зөрчлүүд илэрчээ. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.
-Төрийн албан хаагчдыг давхар ажил хийж байгааг шалгахад нэлээд зөрчил илэрсэн гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-АТГ-аас хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн албан тушаалтнууд давхар ажил эрхэлж байна уу гэдэг дээр холбогдох хяналт шалгалтыг явуулсан. Шалгалтаар нэр бүхий таван яамны нийтийн албан тушаалтнууд үндсэн ажлын хажуугаар давхар ажиллаж эрхэлж байсан нь тогтоогдсон. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд зөвшөөрсөн давхар ажиллахаар бол багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх, тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр давхар ажил эрхэлж болдог. Гэтэл нийтийн албан тушаалтнууд сүүлийн үед өндөр настны тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллага дээр давхар нийгмийн даатгал шимтгэл төлүүлсэн байна. Энэ нь нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу зөрчил. Иймээс тухайн ажил олгогч хуулийн этгээд харьяа дүүргийн нийгмийн даатгалын газарт тайлан мэдээгээ үнэн зөв гаргаж өгсөн байна уу. Мөн нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагч давхар шимтгэл төлсөн байна уу гэдгийг шалгуулахаар харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байгаа. Мөн ажлаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусчихсан хүн дээр нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлсөн байна. Энэ нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан. Иймээс холбогдох яаманд албан бичиг хүргүүлсэн.
-Ажлаас халагдсан хүний нийгмийн даатгалыг таван жил төлсөн байгууллага нь ямар байгууллага байсан бэ. Хуулиар ямар арга хэмжээ авах вэ?
-Нийгмийн даатгалын хуулийн дагуу зөрчил гэж үзнэ. Ажил олгогчийн зүгээс ажил хөдөлмөр эрхлээгүй хүнд давхар шимтгэл олгож байгаа нь бас зөрчил. Иймээс авлигын зөрчил гаргасан гэж үзэж санхүүч, нягтлан бодогч нарт хариуцлага тооцно.
-Шалгалт хэдий хүртэл үргэлжлэх вэ. Хичнээн байгууллагыг хамруулах вэ?
-Сая нэр бүхий таван яамыг шалгасан. Одоо энэ шалгалт үргэлжилж явагдана. Хууль зөрчиж, нийтийн албан тушаалтан давхар ажил эрхэлж байгаа тохиолдолд хариуцлага тооцоод явна.
-НИТХ-ын төлөөлөгчид улиралд 15 сая төгрөгийн урамшууллыг авдаг. Төлөөлөгчдийн зарим нь давхар албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг шалгах уу?
-Төрийн албаны тухай хуулинд зааснаар улс төрийн албан тушаалтанд сонгогдсон албан тушаалтан бүрэн эрхийн хугацаанд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохыг хориглосон байгаа. Дан ганц нийслэлд биш орон нутагт ч ийм зөрчил байна. АТГ төрийн албаны зөвлөлтэй хамтарч шалгалт хийнэ. Мөн зөрчил гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авна.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:56:15
Puolqy http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [66.181.161.105] 2019-12-22 06:52:49
Зөв шүү төрийн алба төрлийн алба болсон гэж үнэн нийгмийн даатгалийг сайн шалгах хэрэгтэй eр нь төрийн албанд хээл хахууль хулгай дээрмээр шургалж орж байгаа шүү аль мэдлэг боловсрол муутай улс ах дүү төрөл садан аараа орж ажилдаг үүнийг таслан зогсоох хэрэгтэй
Цоомоо [66.181.161.119] 2019-12-22 06:27:24
Өвөрхангай Арвайхээрийн Нийгмийн даатгалыг сайн шалгаарай тэнд хүнд суртал хээл хахууль хүмүүсийг тэтгэвэрт орохоор нь тэтгэвэрийг үнэн зөв тогтооддоггүй булхай их юм байгаа шүү
Зочин [66.181.161.119] 2019-12-22 06:22:57
Нийгмийн даатгалын гарыг аймаг дүүрэгийг сайн шалгах хэрэгтэй аймагт бол бүр их хээл хахууль байгаа
Нараа [66.181.161.119] 2019-12-22 06:20:04
Шалгах хэрэгтэй
Оюунбилэг [66.181.161.119] 2019-12-22 06:18:33
Яг үнэн
т [192.82.67.224] 2019-12-20 13:16:50
Тэтгэвэртээ гарчихаад дахиад ажил хийж байгаа болон төрийн алба хаах насны хязгаар давсан мөртлөө ажиллаж байгаа хүнийг яах гэж байна.
irgen [202.179.31.31] 2019-12-20 10:52:54
Tetgevertee garahgui tord shigdeed baigaa ovoo emee nar zaluuchuudad zaigaa tavihgui oron too baihgui gedeg tegsen hirnee ajlaa hiigeed baigaa yavdal tuv aimagt baisaar baina ene urgaa had shig umnuudiig zailuulaash tetgevree avaad ajillaad davhar tsalinjaad yavaad baigaa um bish uu ATG -n humuus irj shalgalaa gedeg uy shalgaad bnaa
Zochin [66.181.161.108] 2019-12-20 09:57:57
Ene tetgewert garsan humuusiig toriin alband dahin ajild awna gedeg uttaggui yum .zondoo zaluuchuud ajilgui baihad .nogoo tetgeweriin hed n oligtoi ch ajilaa hiihgui zugeer l tsag nohtsooson humuus joohon yum hiiheeree ydarlaa ch geh shig .ydaraad bga yum bol zailaad zaigaa tawiad ogoh heregtei shde.bidend ch ajil hiihed yrshigtei bn .neg l olon jil ajilltsan humuus hudalaa peedelzeed l
Зочин [66.181.170.82] 2019-12-20 09:20:52
Тэтгэвэрт гарчихаад буцаж төрийн албанд орж ирээд байгаа хүмүүсийг болиулмаар бнаа Тэр хүнийг ажилд авах гэж мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг ажлаас хална солино гэж дарамтлаж байна, дээрээс нь орон тоо бхгүй байхад илүү хүн авч ажиллуулаад байна Нэгэнт тэтгэвэр тогтоолгож улсаас сар бүр тэтгэвэр авч байж залуучуудтай ажлын байр буцаацалдаад байгаа ийм хүмүүсийг цэгцэлмээр байнаа
Зочин [202.131.239.50] 2019-12-19 05:02:20
Tanaih dulaany Munhkjargaliig shalgah heregtei dee. Hamgiin avilgach ch ter
sod [202.126.89.103] 2019-12-19 03:20:00
toriin alba torliin alba bolson ah duu hamaatan huuts amrag ni ajilladag ni unen. zandanshatar zow helsen. iim bolohoor toriin ajil yragshlahgui ba. hund syrtal haa gazar ba. todorhoilolt zow bichij chadahgui tiim humuus toriin alband ba. tegeed neg ih zantai. bolowsrol bichig useg gej 0 yarih hereggui. hurelsuh battylga zandanshatar nariin toriin ajil iim dur torhtei ba. gegeeleg ongolog zuil howor ba.
shuuraa [202.126.89.103] 2019-12-19 03:13:28
ajilguidliin tetgemj hygatsaandaa ogohgui wum. toriin alba ih hund syrtaltai ba. uund anhaaraach. neg ih zantai bydmal ohid awgai nar. toriin ajil hiih gej zowooh wumaa helgui heden wum. ytas oroldood hunii asyysang zow haruylj chadahgui. hanuul bayanzurh
Иргэн [202.9.46.222] 2019-12-19 02:31:53
Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах нь АТГ ын чиг үүрэгт байхгүй, үндсэн ажлаа чанартай хиймээр юм
Шударга сэтгүүлч [185.220.102.8] 2019-12-19 00:55:09
ТОСК-ын захирал Ж.Хичээнгүйтэй холбоотой авилгын маш олон асуудлыг хэзээ шалгах вэ танай байгууллага !!!!!!!!!!! 1. ТОСК-д огт ажилладаггүй Энхзул гэдэг хүнд 1 жил сул цалин өгсөн 2. Хуурамч дипломтой гээд ажлаас халагдсан А гэх ажилтанд ахиад хуурамч диплом аваар ирэхэд нь 6 сая төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж өгсөн 3. Ерөнхий нябо гэх Е нь мэргэшсэн нябо биш бөгөөд эдийн засаг санхүүгийн мэдлэггүй хүнийг хууль зөрчин ажиллуулж байна 4. ТОСК шинээр бүтэц орон тоогоо баталсантай холбоотойгоор албан тушаалыг 15-20 саяаар наймаалцаж байгааг ажилчид нь ярьж байна 5. Ж.Хичээнгүй нь ямар ч үр ашиггүй гадаадын орнуудаар улсын төсөвийн мөнгөөр зугаалдаг болохыг ажилчид нь ярьж байна. Эдгээр асуудлаар санхүүгийн шалгалт хийхэд бүгд ил болох юм. Мөн АТГ-д хоёр ч асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан бөгөөд хэргийг Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн ч нутгийн ах МАН-ын генсек Амарбаясгалан нь нөлөөлж хэрэгсэхгүй болгосон зэрэг маш ноцтой асуудлууд Ж.Хичээнгүй-тэй холбоотой !
Зочин [162.247.74.200] 2019-12-20 03:10:22
ТОСК ажил ундарсан мундаг байгууллага байсан. Ядарсан ард иргэд орон сууцтай болоод хичнээн сайхан байсан. МАН-ын үед Жасрайгийн ач хүү гэх нэг юу ч мэдэхгүй хүүхэд авчраад эрхлүүлээд энэ том байгууллагыг баллаад дууслаа даа 4 жил. Нэг ч тоосго тавьсангүй нэг ч бүтээн байгуулалтын ажил байхгүй. Арай л хэтэрхий балиар юмаа энэ МАН-ын луйварчид
Зочин [103.68.107.22] 2019-12-20 03:01:04
Яг яг
Зочин [202.126.89.18] 2019-12-20 00:25:41
Unen
Zochin [202.126.89.90] 2019-12-19 07:57:53
Tureesiin heden bairaa avilgalaar ogood l suuj bdag yum bishuu ene TOSK chin. Urd ni ovoo l baishin barilga bariad bsan MAN-iin uyd neg ch toosgo tavisangui dee
Зочин [103.68.107.22] 2019-12-19 04:01:17
Woow.
Зочин [103.68.107.22] 2019-12-19 01:29:23
Ene ch unen bh shuu. TOSK 4 jil lav yu ch hiisengui dee hoorhii
Irgen [59.153.114.74] 2019-12-19 00:15:12
Erdem shinjilgeenii baiguullagad ajilladag mortloo suuliin 4-5 jil negch ajildaa irdeggyi tsalingaa sul avaad niigmiin daatgal eryul mendiin daatagalaa ulsaar buren tolyyleed odoo tetgevert garch 36 sariin tergemjee avah gej baigaa hund ymar arga hemgee avah ve?
Saruul [59.153.114.74] 2019-12-19 00:11:56
Zov sain shalgah heregtei