2019 онд болсон улс төрийн 10 онцлох үйл явдал

Ц.Анударь / Улстөр

MEDEE.MN Монгол Улсад 2019 онд болсон улс төрийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

  1. Монгол Улс Үндсэн Хуульдаа нэмэлт өөрчлөлт орууллаа

Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэнбаталсан билээ. Хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачлан өргөн мэдүүлж, гурван шатны хэлэлцүүлгээр оруулж, 100 хувийн саналаар баталсан байдаг. Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөнө. Үндсэн Хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлонбаталгаажуулсан билээ.

image

Энэ удаагийн Үндсэн Хуулийн төсөлд судлаачид, иргэдийн санал тусгаснаараа ихээхэн онцлогтой байсан юм. Хэдийгээр гурван удаагийн хэлэлцүүлгийн явцад анхны төслөөс зарим чухал заалт хасагдсан ч төслийн ноён нуруу хэвээр үлдсэн гэж Үндсэн Хууль судлаачид дүгнэсэн билээ.

Түүх сануулахад:

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн Хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн Хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

image

Монгол Улсын анхдугаар Үндсэн Хууль

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын нэгдүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн Хуулийг баталсан юм.

  1. 60 тэрбумын хэрэг буюу Ц.Сандуй нарт төр төмөр нүүрээ харуулав

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарын “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, энэ оны аравдугаар сарын 31-нд А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн юм.

image

Уг хэргийг эргэн сөхвөл, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд нарын яриа аудио хэлбэрээр олон нийтэд түгсэн нь хээл хахууль авлигын шинжтэй байсан гэж үзсэн.Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2014-2016 оны Монгол ардын намын бүтэц, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол ардын намын 2016 оны сонгуулийн төв штабын бүтэц, үйл ажиллагаа, санхүүжилт зэргийг ярилцаж, улмаар 60 тэрбумын схемийг хамтдаа зохиолцсон хэмээн мэдүүлсэн байдаг. Хэдийгээр уг бичлэгийг яллагдагчид эвлүүлэг гэж мэдэгдсэн ч үнэн худлыг Шүүхийн байгууллага эцэслэн тогтоох байсан. Ийнхүү Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж 60 тэрбум төгрөгийн схем гаргасан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлд зааснаар “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан” хэмээн үзээд дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

  1. УИХ дахь АН-ын бүлэг тарлаа

УИХ-ын тухай хуулиар “Ээлжит сонгуулиар найм болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй” гэж заасан байдаг. АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бодлого, үзэл баримтлалын эсрэг ажилласан хэмээн үзэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөөсөн байдаг. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд тус намаас гарч буйгаа мэдэгдсэн юм. Тиймээс АН-ын бүлгийн үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 9-нөөр дуусгавар болгосныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тухайн үед онцолж байв.

image

Тэрбээр, “АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон долоон гишүүн хамтран Зөвлөл байгуулах боллоо. Энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ. Бүлэг тарснаар УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр завсарлага авахаас эхлээд олон эрх хаагдана. Гэхдээ УИХ дахь АН-ын зөвлөл сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх болно” гэж байжээ.

  1. Үндсэн Хуулийн цэцийн дарга Д.Одбаяр буруугүй буруутан болсон уу

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг “Korean Air” компанийн нисэх онгоцоор Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилсан байдаг. Энэ хэрэгтэй холбогдуулжцахим сүлжээ болон гадаад, дотоодын хэвлэл мэдээллээр ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ёстойг хүчтэй сануулсан гэж болно. Уг явдлын дараа Үндсэн Хуулийн цэцийн гишүүдийн арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хаалттай хуралдаанаар Д.Одбаярыг цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлөв. Тодруулбал, Үндсэн Хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон нийт есөн гишүүн 100 хувийн саналаар дэмжжээ. Ингэснээр Д.Одбаяр нь цэцийн даргаас чөлөөлөгдөж, цэцийн гишүүнээр үлдсэн билээ.

image

Онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан гэххэрэгт холбогдож, албан тушаалаа өгсөн ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр болсон хэрэг явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ам нээж, ярилцлага өгсөн байдаг.

Тэрбээр,“Юуны өмнө хувийн хайхрамжгүй байдал,болсон үйл явдалд эхэндээ хэнэггүй хандсанаас болж нийгмийг бухимдуулсан асуудалд холбогдсондоо нийт монголчуудаасаа уучлалт гуйж байна. Энэ бол миний чин сэтгэл. Хүлээж авах эсэх нь хувь хүмүүсийн эрх байх. Би чин үнэнийг л ярина. Хэрвээ би үнэхээр өгзөг базах, биед нь хүрэх гэж оролдсон, тэр нь нотлогдсон, ядаж л камерын бичлэгээр байгаа бол өндөг байтугайг нь шидүүлэхэд бэлэн байна. Гэтэл би тийм үйлдэл хийгээгүй. Тэгэхдээ би хувь хүний хайхрамжгүй үйлдлээ зөвтгөж өмгөөлөхгүй. Бодит үнэнийг л ярилаа. Ажил, албан тушаалын тухайд би ирсэн өдрөө л болсон бүх үнэнийг Цэцийн гишүүддээ ярьсан. Тэр оройдоо Цэцийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Даргын суудалтай зууралдах, сонирхол, шалтгаан надад байгаагүй. Нэмээд Цэцийн гишүүнээсээ хэрвээ татгалзах шаардлагатай гэвэл би зууралдаад байх юм байхгүй. УИХ юу гэж шийднэ, би хүндэтгэнэ. Хэрвээ миний нэр холбогдсон үйл явдлын үнэнийг үнэхээр үнэнээр нь мэдье гэж хүсч байгаа бол камерийн бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хөдөлшгүй баримтад л итгэ гэж хэлмээр байна” гэсэн байна.

5. 2019 онд шинээр долоон нам байгуулагдав

1. ШИНЭН /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам/- Есдүгээр сарын 27-ны өдөр

2. Зүй ёс нам /ЗЁН/- Есдүгээр сарын 27-ны өдөр

3. Монгол шинэчлэлт нам /МШН/- Долоодугаар сарын 16-ны өдөр

4. Миний Монгол нам /ММН/- Тавдугаар сарын 22-ны өдөр

5. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/- Нэгдүгээр сарын 29-ний өдөр

6. Их эв нам /ИЭН/- Нэгдүгээр сарын 24-ний өдөр

7. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/- Нэгдүгээр сарын 8-ны өдөр эдгээр улс төрийн намуудад Улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, намын жагсаалтад оруулжээ.

  1. БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийн шүүх хурал

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэргээр БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг шүүж буй юм.

image

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм. Аравдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч тэрбээр дахин ерөнхий шүүгчээсээ татгалзсан байна. Түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан талаар тухайн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв. Одоогоор З.Баянсэлэнгэтэй холбогдох хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 12-нд түүнийг сулласан байна.

  1. АМНАТ-ийн эргэн тойронд

2019 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд, тухайн ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бүх этгээд шат дамжлаг бүрт нь АМНАТ төлдөг болгосон билээ.Энэ нь эрдэс баялгын салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг боомилсон бодлого болсон гэж Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос мэдэгдэж байв.

image

Тэд АМНАТ-ийн өөрчлөлт нь олон аж ахуйн нэгжийг татварын дарамтанд оруулж, дотооддоо эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхгүй байх, олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэнэ гэж байсан боловч УИХ-ын арваннэгдүгээр сарын22-ны өдрийн ээлжит чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслийг хэлэлцэж, Байнгын хорооны саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 62.8 хувийн саналаар дэмжиж баталсан байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төсөл 61.9 хувийн саналаар дэмжигдсэнээр хуулийн төслүүд батлагдсан юм.

  1. Н.Номтойбаяр буруутай, буруугүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр арванхоёрдугаар сарын 12-нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3,9 тэрбум төгрөгийг улстөрчдөд олгосон асуудлаар болон Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тайлбар хийсэн байдаг.

image

Түүнийг УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11 цагаас болсон. Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлаар шүүх хуралдсан бөгөөд шүүгч хэргийн материалтай танилцаж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн билээ. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөхдөө “худал мэдээлэл өгсөн” үндэслэлээр хилийн хориг тогтоох саналыг ирүүлээд байсан юм. Тэгвэл уг саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Н.Номтойбаяр болон түүний зөвлөх нарт хилийн хориг тавих саналыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

image

  1. Ерөнхийлөгчийн хориг

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус хориг тавьсан юм. УИХ дахь МАН-ын бүлэг энэ талаар хэлэлцээд нэгээс бусдыг нь хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны Төсвийн тухай хуулийн 3,4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хоригийг хүлээж авах нь зөв гэж үзсэн юм.

  1. Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг баталлаа. Хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоос долоон саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа ажилд хамаарахгүй” гэж тус тус өөрчлөн найруулахыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжжээ.

image

Төслийн 21 дүгээрзүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив. Ингээд УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгээр 2020 оны Сонгуулийн тухай хууль эцэслэн батлагдав.


Сэтгэгдэл

zochin [103.229.122.120] 2019-12-25 01:02:26

Odoo ingeed ungursun jilee dugneed unshij baihad ene Tur zasag Ard tumnii tuluu yag hiisen bee? Gedeg asuultan hariulah um unendee shirheg ch alga.Heden barilga barij ugsun geh baih ter ni dandaa shahaa , % hahuuli 4 jiliin ajliig neg iimerhuu baidaltai dugnej baina, bayrllaa,? Aluurchin, huchindegch, bolomj hulgailagch ,har tamhichin,Luivarriig tsetsegluulegch ,hudalch hulgaich uurelsen enhrii hairt namdaa gunee bayrllaa!!! Ulsaa ediin zasgiin Saaral jagsaaltad oruulj ugsund ni har tamhichdaa tolgoigiin eleed unseed gargadagt ni Turiin ordondoo negnee tsaash ni hauuldagt ni gertee baigaa gemgui emegteig huchinddegt ni bidnii tatvariin mungiig uren teren alga chichihdegt ni ta nariigaa dahin dahin songonoo 20000 tugruguu hadgan deeree taviaad hureed ir bid nar tsaashid ch huchinduulie .... , Aluulaya , bidnii buh ireeduin bolomjiig hulgail .. hureed ir dahin songood ugue!!!

SHINE JIL- 2019 [103.57.94.244] 2019-12-23 12:05:52

2019 ONII SHILDEG NOMINIATSUUD = SEXI- ODBAYR MURAT , DAMCHIN- SUNDUI,GANBAATAR, ICHIH BULCHIRHAIGUI- NOMTOIBAYAR, HAYANHYRVAA LUIVAR- ERDENEBILEG, UNDARMAA BATHUU. BOSUUL-ELVEGDORJ SAIHANBILEG, HONZON -ENKHBAYAR NAYMDORJ, DULZEN ERDENE BAASANHUU ERDEHEBAT, GEMTEN- HURTS BATUUL, BUGEE- EHKNBOLD 2-BATBOLD, NOMLOGCH- DON S.BAYAR........GEED NEMJ TA NAR SHALGARUULJ OLOND TUGEE MUN ALVAN BAIGUULLAGUUDIINH SRJ BAIGAA!!!!!!!!!!

Зочин [202.9.40.67] 2019-12-23 08:37:42

Ирэх оны сонгуулийн зурхай ан 9 ман 7 бие даагч 5о байх магадлал 1оо

Зочин [192.82.73.171] 2019-12-23 08:34:14

нострадамус 2019 оныг онцгой

Зочин [124.158.88.8] 2019-12-23 08:12:57

Уг нь Баянсэлэнгэ муу ч гэсэн үзэл бодолдоо үнэнч байдаг нь таалагддаг Улаан ,Тэрбишдагва мэтийн урвагч нар шиг урваад ашиг хонжоо хараад өөрийгөө хамгаалаад өрөөлийг түлхээд хаяагаа хадраад харснаа авах гээд байдаггүй нэг хүндээ үнэнч зүтгээд байдаг

Зочин [192.82.74.44] 2019-12-23 07:17:11

Саарал жагсаалтанд орсон, Төрийн ордонд аллага гарсан гээд шуугиантай үйл явдлууд яагаад таг чиг байгаа юм бэ

Зочин [66.181.181.208] 2019-12-23 07:14:03

Bayanselenge muuhai hun bjdee mungu zavshij yduu ah duu naraa hangai hothonii bairand oruulaad

зочин [64.119.21.1] 2019-12-23 03:34:33

Энэ жижиг намууд нэгдээд нэг том нам байгуулчвал харин гарч мэдэх юм шүү. Ийм жижиг жижиг бичил шиг намууд дангаараа өрсөлдвөл ямар ч амжилт олохгүй нөгөө л АН МАН 2-т зажлуулаад дуусна.

Зочин [59.153.85.133] 2019-12-23 07:52:53

3 дагч хүчин гаргахгүй, саналын хуваах гэж хэнд хэрэггүй ийм олон жижиг нам байгуулж байгаа байх.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.