Яадаг ч байсан Сонгуулийн хуулиа баталчихлаа. Гээд ажил их бий дээ

Н.Саранчимэг / Улстөр

Маргаж, мэтгэлцэж байсан ч, өдөр сунгаж байгаад ч болов Сонгуулийн хуулиа батлаад авсан нь өнөөдрийн УИХ-ын танхимд сууж байгаа хүмүүсийн урагшаа алхсан нэг алхам болсон үйлдэл байх. Яадаг ч байсан Сонгуулийн хуулиа баталчихлаа. Гээд ажил их бий дээ. Тойргийн тоогоо тогтоох, хаанаас нь хасч хаана нь нэмэх гээд тодорхой болгох асуудлууд шил шилээ дараад хүлээж байгаа. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн хамгийн их маргаан дагуулсан, цаашид ч маргаан дагуулж, шүүх цагдаадаа тулж мэдэх заалт бол “Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон хүмүүс ирэх оны сонгуульд өрсөлдөж, УИХ-д нэр дэвшихгүй байх явдал” юм. Үүнийг ганц хүнд тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан хуулийн заалт гэж хардах нэгэн байхад, сонгуулийн хуулийн заалтыг ингэж Н.Энхбаярт хаягласан нь үнэндээ түүнээс айж байгаагаа далдлах гэсэн оролдлого гэх нөгөө нь ч бас байна.

Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Энэ талаар 2008 онд Үндсэн хуулийн Цэц маш тодорхой шийдвэр гаргасан. Хүнийг бүх насаар нь ялладаг байж болохгүй гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц нэгэнт гаргачихсан. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд ялтай байх гэдэг ойлголтыг мөн байхгүй болгосон. Монгол Улсад хүнийг ялладаг эсвэл хаадаг хууль нь зөвхөн Эрүүгийн хууль. Гэтэл эрх баригчид Сонгуулийн хуулийн заалтыг нэг хүнд зориулж яллаж байна гэдэг нь манай улсад хууль дээдлэх бүх зарчим байхгүй болсных. Нэг бүлэглэлийн дарангуйлалд хүссэн хуулиа дуртай үедээ дүрэм, журамгүйгээр баталдаг ийм байдал руу гулсан орж байгаа нь харамсалтай. Бид эцсийг нь хүртэл явна. Зөвхөн Үндсэн хуулийн Цэцээр тогтохгүй, НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. Эцэст нь хэлэхэд, МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн хүн. Хийгээгүй хэрэгт нь хэлмэгдүүлж, Н.Энхбаярт зориулан гурав, дөрөвдэх удаагаа хууль баталлаа шүү дээ.Хууль батлагчид ардчиллын зарчим, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчим энэ бүхнийг уландаа гишгэсэн гэдгээ Сонгуулийн хуулийг батлах үеэрээ нотлон харууллаа” гэсэн юм.

Харин энэ заалтыг хэн хэрхэн дүгнэж, Сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр үг хэлж байсныг эргэн сонирхуулья.

image

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үүнийг гишүүдийн олонх нь дэмжээд баталчихлаа

“2008 онд Цэцийн шийдвэр гарсан байдаг. Ялгүй байх гэдэг нь хүний эрхийг зөрчиж байна гэдэг дээр нэлээд өргөн асуудлаар үзэж Цэцийн дүгнэлт гарсан байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн нэр дэвшихгүй гэсэн заалт бол арай өөрөөр эхэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэр дэвшихэд тавигдах шаардлага хүний эрхтэй холбогдохгүй. Үндсэндээ УИХ-ын гишүүн сонгуулийн насны буюу 25 нас хүрсэн байх ёстой гэсэн ганцхан заалт бий. Үүнээсгадна нэр дэвшихэд төрийн албан хаагчийн шалгуур тавигддаг. Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг. УИХ-ын гишүүнд ч мөн уг хууль үйлчлэх ёстой гэсэн саналыг Т.Аюурсайхан нарын гишүүд гаргасан. Үүнийг гишүүдийн олонх нь дэмжээд баталчихлаа”

image

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Манай намын үзэл баримтлалд нийцэхгүй байгаа учраас бид дэмжихгүй байгаа

Манай намын хувьд хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн нам. Үзэл баримтлалдаа үүнийг оруулж баталчихсан. Бид хүний эрхийг дээдэлдэг. Хүний эрхийг ямар нэг байдлаард ордуулсан үйлдлийн эсрэг зогсох ёстой нам. Хэн ч амьдралдалдаа гаргаж болно. Алдаандаа таарсан шийтгэл авсан хүний эрхийг насан туршид нь хасна гэдэг бол байж болохгүй асуудал. 2008 онд Цэцийн шийдвэр гарсан байгаа. Энэ заалт Үндсэн Хуулийн цэцийн дүгнэлтийг давсан хуулийн заалт батлагдчихлаа. Эргээд Үндсэн Хуульд асуудал үүсэх байх. Ял шийтгэл байсан үед эрхийг хязгаарлаж болно. Ял шийтгэлээ эдэлж дууссаны дараа хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Хэрэв хүн хэлмэгдсэн байвал яах юм вэ. Манай намын үзэл баримтлалд нийцэхгүй байгаа учраас бид дэмжихгүй байгаа”

image

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ийм заалтыг оруулсныг дэмжиж байгаа

“Ийм заалтыг оруулсныг дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын нэр хүнд унаж, иргэдийн итгэл буурч байгааг хаана хаана мэдэж байгаа. Тэгэхээр хууль тогтоогч байгууллагад орж ирж байгаа хүмүүсийн нэр хүнд нь сэвтээгүй, ёс зүйтэй, хариуцлагатай, үлгэр жишээч байх ёстой. Үүнийг хангахын тулд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, босгыг өндөрсгөх нь зөв. Нэр дэвшигчдэд тавигдах ёстой шалгуурын нэг нь энэ. Урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, зарчимтай, шударга хүмүүсээс сонголтоо хийе гэдэг сонгогчдын хүсэл нь шүү дээ”

Энэ мэтчилэн Сонгуулийн хуулийн эргэн тойрон дахь үйл явдал сонгууль эхэлтэл үргэлжлэх бололтой.


Сэтгэгдэл

Мэндээ [202.126.89.177] 2019-12-25 06:13:39

ХЭН Ч БАЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Л БОЛ ТЭР ӨНДӨРТ ГАРЧ БОЛОХГҮЙ. ГАРВАЛ БУУХГҮЙ БАЙГААД Л БИДНИЙГ УЛАМ ДОРОЙТУУЛДАГ ГУТАМШИГ ЯВДЛЫГ 30 ЖИЛ ХАРЛА. ОДОО АЛДАЖ БОЛОХГҮЙ АЛДВАЛ ДАХИН ӨНДИЙХГҮЙ ГЭДГИЙГ Л МИНИЙ АРД ТҮМЭН ОЙЛГО. ӨНГӨРСӨН ХУГАЦАА ЗӨВХӨН МӨНГӨ АЛБАН ТУШААЛААР УИХ ДЭВШЭЭД ЯАЖ ИДЭЖ БОЛДГИЙГ Л БИД ХАРЛАА ЦААШИД ЯАЖ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НЬ БИДЭНД ҮЛДЛЭЭ!!!

Зочин [103.10.22.9] 2019-12-24 10:11:28

Сангуудаас эрх мэдэл албан тушаалаа ашиглаж зээл авсан гишүүд дахин нэр дэвших нь тодорхой болоод явчихлаа шүү.Эд нарыг дэмжиж санал өгч болохгүй шүү.Ард түмэн минь.

Иргэн [66.181.189.48] 2019-12-24 03:51:25

За Ард түмэн минь 2020 оны сонгууль бол Эх орон газар шороо Ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсээ олж сонгох түүхэн сонголт шүү! Алдаж болохгүй боломж байгаа шүү!!! МАНАН-гийн нөхдүүд одоо бидэнд дэндүү Хайртай болчихсон гурил будаа өгөөд л Мөнгө төгрөг санал болгоод хачин байгааг ойлгож байгаа биз! Яасанч сонгож болохгүй шүү! АН С.Эрдэнэ, Эрдэнэбат, МАН-ын хөгшин нөхөд Нямдорж, Лундайжанцан, Энхтүвшин гээд сонгож болохгүй нөхдүүд б.а!!!ЗӨВ СОНГОЛТ ЭХ ОРНОО АВАРНА!!!

ЖДҮ [202.131.239.62] 2019-12-24 03:08:51

ЖДҮ-н зээл авна гэдэг бол албан тушаалын гэмт хэрэг. Шүүхээс яллахгүй ч иргэд яллах цаг ирнээ1

Иргэн [122.201.22.98] 2019-12-24 02:47:25

ЗӨВӨӨ ЗӨВ ХЭН НЭГЭНД ЗОРИУЛЖ БИШ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ НЭР НЬ СЭВТСЭН ХҮМҮҮС ХЭРЭГГЗЙ ГЭДГИЙГ ОЛОН ТҮМЭН ЯЛГААД ӨГНӨ ДӨӨ ОДОО НАМ БУС ХҮНЭЭ СОНГОЖ ЧАДАХ ХЭРЭГТЭЙ Л ЮМ ДАА

Зочин [66.181.161.42] 2019-12-24 02:26:32

Ба аваргад цээжлүүлсэн үгүүлбэрийг бас хэнд нь сургаад бна аа.амидаад нуу.

Г.Галхүү [66.181.161.124] 2019-12-24 01:01:57

Зөв.Муу нэрийг хусавч арилахгүй Сайн нэрийг хүсэвч олдохгүй гэж үнэн үг бий!Авилгалын загалмайлсан эцэгН.Энхбаяр болон өөр бусад гэмт хэрэгт нэр холбогдож байсан хүмүүст бүгдэд хамаатай!Нэр нь цэвэр гар нь цэвэр мөр нь цэвэр сэтгэл нь цэвэр хүн л сонгогдох ёстой!!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.