Э.Одбаяр: Засгийн газарт шахмал түлш үйлдвэрлэдэг ААН-үүдийг ажиллуулах сонирхол байхгүй байна

Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, тус намын гишүүн Б.Нарангэрэл нар шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр: “2010 оны эхэн үеэс арав гаруй аж ахуйн нэгж шахмал түлш үйлдвэрлэх туршилт хийж, үйлдвэрээ байгуулсан байдаг. Энэ үед Засгийн газар үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн боловч өнөөдрийг хүртэл үүд хаалгыг нь лацдан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өгөхгүй байна. Нийслэлийн иргэдэд шахмал түлш нийлүүлэх болсон цагаас дээрх арав гаруй нэгж үйл ажиллагаа явуулах хүлээлттэй байсан ч дан ганц “Таван толгой түлш” ХК-ийг дэмжин ажиллаж байгаа нь монополь үүсгэж байна. “Таван толгой түлш ХК-тай ижил үзүүлэлттэй шахуу хувийн аж ахуй нэгж хүртэл хөрөнгөө оруулсан мөртлөө хаалгаа лацдуулж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалтай байна. Өнөөдөр шахмал түлшийг зөв, буруу гэдэг ч юм уу сайн муу гэдэг талаас нь ярих зорилготой байсангүй. Эхний асуудал нь ард иргэдэд шахмал түлшийг хангалттай хүргэж чадахгүй байна. Шахмал түлшний хомсдолд ороод байна. Шахмал түлшний хэрэгцээ шаардлага их байгаа үед бусад аж ахуйн нэгжүүдийг ажиллуулах сонирхол Засгийн газарт байхгүй байна. Засгийн газарт ямар шаардлагыг хүргүүлж байгаа вэ гэхээр эдгээр ААН-үүдийн үйл ажиллагааг хэвийн болгож, шахмал түлшний эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх. Нэг ёсондоо ААН-уудын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
Мөн тус намын зүгээс шахмал түлш үйлдвэрлэгч арав гаруй аж ахуйн нэгжийг дэмжин ажиллахыг Засгийн газраас хүсч, шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.161.39] 2019-12-30 17:01:51
Худлаа сонгууль болохоор элдэв юм ярьсан хүмүүс олон болох юм . Сайжруулсан түлш болоод л байна . Илүү юм ярьж байхаар болохгүы байгааг нь яриач . Ж нь хэдэн зуун тербумаар нь идэж ууж авилга авч оймсондоо нуугаад байгаа нөхдүүдииг хамгаалаад хэргииг нь хэрэгсэхгүй болгоод байгаа авилагчин шүүгчидын гэриин гадаа очиж ярих юмаа ярьвал та нарт итгэмээр
Зочин [122.201.24.65] 2019-12-30 12:21:57
khuwiinkhan jinkhene jonkhuu bolgood buruug ni zasgiin gazart tokhno , buu olon yum yaritsgaa , uur yum khiigeech , ta nart itgekhguy bayna daa
Дашцэвэг [202.126.88.59] 2019-12-30 10:02:52
Хүний хийгээд үр дүн гарсан юм дээр хонзогноод яах юм бэ өөр ажил хийхээ бод зон намаа
Zochin [66.181.170.73] 2019-12-30 09:43:21
Zasag aj akhuin ajil khiideggyi. Ene zasgiin gazar shig ikh aj ahkuitai zuuraldaj bgaa gazar baikhgyi. Bas khamgiin ikh khudlaa yarij, khamgiin ikh khuulitai zurchildsun shiidveryydiig gargaj baigaa daa. Esvel yum meddeg, ajil khiij meddeg khyn ynekheer iim tsuurchikhsun yumuu byy meddee.
Ksa [202.126.88.40] 2019-12-30 09:20:12
Өөр хувийн компаниуд хариуцлагатай байж чадах уу. Өдийд бөөн хэрүүл, утаа хиншүү хярвас болж байгаа биз. За тэгээд орк эзэнтэй компани бол 9 жорын юм холино, бүтэхгүй. Эргээд төр засгийг дарамтлахаа мартахгүй.
Зочин [66.181.161.36] 2020-01-02 08:02:47
Huviiin uildveruud ulsiin uildverees turuulj ashiglaltand orj ulsin uildvert zaavar zuvulguug ugsun baidag yum! neg l turliin holits buyu behjuulegch hiideg uur yamar neg shine zuil bhgui
зочин [64.119.21.8] 2019-12-30 09:08:30
Төрийн мэдэлд байхгүй бол зон намаас юу авах юм. Дэмий байна аа. Хөлдөөчихвөл яахав.
Аол [203.91.115.53] 2019-12-30 08:01:39
ЗАСАГ ЭНЭ БИЗНЁССИЙН АЖЛАА ЗОГСООЖ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ӨГӨХ ЁСТОЙ ТИЙМ ХУУЛЬТАЙ