Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НААС
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 04-НИЙГ ХҮРТЭЛХ
10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 25-нд ихэнх нутгаар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4- 9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 26, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-8 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 26, 29-нд сэрүүхэн байна.
Сэтгэгдэл