Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Улстөр

2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-нд болох үйл явдал...

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 28-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

4 дүгээр сарын 30-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 1-нд: Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.

5 дугаар сарын 1, 2-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 2-нд: Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр тохиож байна.

5 дугаар сарын 2-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган"-ыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.

5 дугаар сарын 3-нд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.

5 дугаар сарын 4-нд: Үндэсний бичиг үсгийн баяр тохиож байна.

-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийнэ.

-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна.

Орон нутагт:

4 дүгээр сарын 28-нд: Булган аймгийн БТСГ-т Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан нээлтээ хийнэ.

4 дүгээр сарын 28-нд: Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд “Хангайн бүсийн түншлэл” Хамтын ажиллагаа үзэсгэлэн худалдаа болно.

5 дугаар сарын 1-нд: Архангай аймагт цэрэг татлагын нэгдсэн үзлэгтэй.

5 дугаар сарын 2-нд: Архангай аймагт 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг аймгаас мордоно.

5 дугаар сарын 2, 3-нд: Завхан аймгийн Улиастай суманд хүүхдийн ардын урлаг, соёлын "ЯРГУЙ-2025" наадам болно.

5 дугаар сарын 2, 3-нд: Дорноговь аймгийн Сайншанд суманд Морин спорт, уяачдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдаан болно.

5 дугаар сарын 3, 4-нд: Завхан аймгийн Шилүүстэй, Ургамал, Нөмрөг, Их-уул, Асгат сумдад хурдан морины хаврын бүсийн уралдааныг зохион байгуулна.

5 дугаар сарын 3, 4-нд: Завхан аймгийн Улиастай суманд Ахмадын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Хилийн чанадад:

Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000