Э.Одбаяр: Шинэ, залуу улс төрчид санхүүгийн хувьд хүнд байдалд орж байна

Ц.Анударь / Улстөр

Зон олны намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяртай ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

- Холимог тогтолцоо шиг харагддаг 50+26 хувилбарыг дэвшүүлж байсан. Буцаад томосгосон 26 тойрог руугаа орчихлоо. Эрх баригч намын хувьд энэ зовлонгоо өөрсдөө туулаад гарчихсан байхгүй юу. Яасан гэхээр нэг намын нөхдүүд хүртэл өөрсдийнхөө тойрогт хоорондоо зодолдож, нэгнийхээ араас “хутгалах” үйл ажиллагааг хийж байсан. Энэ нь намын дотоод задралыг улам дэвэргэнэ.

Хоёрдугаарт, Шинэ улс төрийн хүчинд маш том саад болж байгаа юм. Жишээ нь, нэг тойрогт нэр дэвшлээ, 100 сая төгрөгийн төсөвтэй байлаа гэхэд дөрвөн мандаттай дүүрэгт сонгуулийн системийн хувьд ярихад дүүргийн хэмжээнд өрсөлдөх болж байгаа юм. Нийт 400 сая төгрөг зарцуулна гэсэн үг. Өмнө нь 10 мянган хүнд материал тараадаг байсан бол 40 мянган хүнд тараах болно. Зардал маш их өснө гэсэн үг. Ялангуяа шинэ, залуу улс төрчид санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж байгаа юм. Дээрээс нь хугацааны асуудал байна. Том намуудын хувьд дэд бүтэц, санхүүгийн чадамжаараа дамжуулан бусдад танигдах, үйл ажиллагаагаа таниулах, дэмжлэг авах гэх мэт зүйлс хангалттай хийгдчихсэн байдаг. Шинэ, залуу улс төрчдөд энэ асуудал хязгаарлагдмал байна. Өмнө нь 18 хоногийн турш сонгуулийн сурталчилгааг явуулдаг байсан бол одоо 22 хоног болж өөрчлөгдөж байгаа.

-Шинэ улс төрчид, намууд сонгуульд өрсөлдөх боломж маш бага гэсэн үг үү?

- Маш халтай. Ийм сонгуулийн хувилбараар нэг бол маш хүчтэй попролт хийж, чанга орилж, ямар ч шийдэлгүй худал үнэн юм ярьсан нь гарч ирнэ. Эсвэл нэгэнт олонд танигдсан, байр сууриа бэхжүүлсэн улс төрийн намуудад ашигтай байна. Түүнээс ийм богино хугацаанд бодит шийдэл, тоо баримт ярьж байгаа хүнийг хүмүүс сонсохгүй. Түүнд ач холбогдол өгч, итгэхгүй. Өмнөх сонгуулийн хууль, тогтоомжтой харьцуулахад ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр хугацааг дөрвөн хоногоор нэмэгдүүлсэн. Мандатыг гар дээр хүлээж авсан өдрөөс эхлээд сонгуулийн сурталчилгааг явуулах боломж бүрдсэн. Хяналт, шалгалтын талаасаа сайжруулах ажлууд хийх гэж оролдсон байна лээ. Энэ чиглэлээр судлаачид өөрсдийнхөө саналыг тусгаж ажилласан байгаа. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд байж болох сайшаалтай зүйлүүдийг тусгах гэж хичээсэн. Мөн сонгуулийн маргааныг шийдвэрлэх хугацааг хуулинд тусгаж өгсөн байна лээ.

- Сонгуулийн өмнөхөн Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталдаг шүү дээ. Тухайн эрх баригч намдаа ашигтай байдаг уу?

- Эрх баригч болон эрх барьж байсан намуудад ашигтай гэж хэлж болно.

Сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэхгүй бол зөв үйл ажиллагааг мянга яриад нэмэргүй

- Сонгогчдын сонгуулийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

- Улс төрийн намын үндсэн үүрэг бол ард иргэдэд улс төрийн боловсролыг олгох, сурталчлах, таниулах юм. Энэ чиглэл рүү үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Нэг ёсондоо сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэхгүй бол зөв үйл ажиллагааг мянга яриад ойгохгүй байхгүй юу. Нөгөө л гурил будаанд хууртана. Гоё популист амлалт, чанга орилдог нөхдүүдэд итгэнэ. Шийдэл, тоо баримттай зүйл ярьж байгаа хүмүүсд итгэдэггүй. Энэ нь эрх баригч намуудад ашигтай байдаг. Дөрвөн жилийн тойрогт толгойг нь эргүүлсээр байдаг. Үүний хор уршиг нь дунд болон урт хугацаандаа яаж илрэх вэ гэхээр нийгмийн эмх замбараагүй байдлыг л бий болгодог. Яагаад гэвэл дандаа үндэслэлгүй зүйлийг амладаг учир нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй болдог. Нөгөө талаас шинэ улс төрийн намууд болон улс төрчдийн явах замд маш их саадыг бий болгож, “хог” тарьж байна. Биднийг юм ярьж, шийдэл санал болговол цагаан цамц өмссөн учраа мэдэхгүй хүүхдүүд юм ярьж байна гэж хэлнэ. Гэтэл бид ямар чиглэл рүү үйл ажиллагаа явуулахыг хичээдэг вэ гэхээр иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэл рүү мэдээлэл хүргэхийг зорьдог. Ингэхдээ юуг ч амлахгүй учраас биднийг сонсох хөрс суурь байхгүй байна. Иймд намууд бэхжиж, иргэд нь соён гэгээрч байж улс төрийн амьдрал сайжирна. Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид иргэдийнхээ улс төрийн боловсрол руу анхаарч ажиллах нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

1206 [66.181.161.79] 2020-01-09 09:11:10

Yer ni bol tsag ni irsen Zaluu uye huchtei dugarch garj irj baina. Aliin bolgon hedhen hun uls tur hiij hedhen hunii erh medeld ulsaa daatgaj suuhiin esreg setgegdeluud ni bugd l 5n tsaas gorilsin har PR hiisen yumnuud baigaa shuu amjilt husiye !

BOD [66.181.170.162] 2020-01-08 07:51:28

Шинэ залуу улс төрчдөд санхүү хэцүү гэж юу гэсэн үг вэ? Бүх зардал мөнгөө босгоод өрсөлдөх ёстой бус уу? Тэрийгээ хийж чаддаг, сэтгэдэг байх хэрэгтэй л дээ. Шинэ дээрээ мөнгө олдохгүй ороод мөнгөтэй болчино гээд улайм цайм яриад байна гэж ойлгох уу? Ер нь улс төрд орох гэж байгаа хүн бэлтгэлтэй, хүний төлөө хийсэн бүтээсэн зүйлтэй байх ёстой гэж боддог шүү. Хийх сэтгэл байвал арга нь олдох байх. Мөрөөдөөд эсвэл яриад суух бол хүн бүрийн л чаддаг зүйл.

Зочин [103.50.206.40] 2020-01-08 06:30:01

Намууд мөнгөний босго тавьж залуучуудыг орох боломжгүй болгодог ард иргэд мөнгө нэхэж орох боломжгүй болгодог тэгсэн мөртлөө шинэ залуу хүн хэрэгтэй хуц ухна тавьчихсан юм шиг хэдэн хүнд 30 жил дарлуулаад сууж байдаг нөхөртэй зодуулаад л хамт амьдраад байдаг авгай шиг байх юмдаа

zochin [202.131.234.154] 2020-01-08 04:31:29

Xen chamaig uls turch xii gesen um

Монгол туургатан [202.179.6.138] 2020-01-07 11:41:46

Э.Одбаяр гэх энэ хүн хэдий нас залуу ч гэлээ Гадаадад боловсрол, мэргэжил эзэмшсэн, мэдлэг сайтай хүн. Дээр нь бас хамгийн чухал нь маш хүнлэг, тусархаг сайхан сэтгэлтэй залуу юм шүү. Нийгэмд тустай маш олон сайн дурын буяны үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тиймээс монголчууд минь хэнийг нь ч мэдээгүй байж өнгөцхөн дүгнэлт хийж хүний үрийг харааж муулдгаа болих хэрэгтэй. Бид чинь тэнгэр заяагаа дээдэлдэг монгол хүмүүс учир бусдын төлөө гэсэн нэгнээ үргэлж ерөөлөөр тэтгэж, чаддаггүй юм аа гэхэд ядаж чимээгүй байж сурах хэрэгтэй. Э.Одбаяр ах таны эх орноо гэсэн сэтгэлийн тань зам саадгүй байг...

Зочин [202.170.71.157] 2020-01-07 06:46:58

С.Эрдэнэ хүүгээ улс төрд оруулах гээд л хувийн нам нтртэй болгоцон үзээд байна уу. Дарж өгнөө та нарыг

Зочин [202.21.109.50] 2020-01-07 00:54:59

mungoo tsugluulj ehneree tejee gulchgii min

Зочин [103.26.195.153] 2020-01-06 06:13:49

Хүүхэд ийм дээрээ хөөрхөн

Зочин [103.26.195.153] 2020-01-06 06:12:29

Хүүхэд минь, би чамайг давсагандаа шээс байхад, давааны өөд перводож явжээ.

Зочин [202.21.124.132] 2020-01-06 05:49:02

Эзнээсээ мөнгөө аваачдээ.

Зочин [66.181.184.84] 2020-01-06 04:48:06

ногоон помидор байж улс төрөөс мөнгө шаах нь уу

Зочин [66.181.182.174] 2020-01-06 04:30:04

Өрсөлдөгчөө дутуу үнэлэх хэрэггүй. Өөрийгөө илүү шинэчлэлд бэлдэж боловсруулах эрдэм номноос бүү хаягд. Улс төрд айхгүй, сүрдэхгүй оролц залуусаа.

zochin [202.131.228.114] 2020-01-06 04:03:19

yadj bhad ene aimar hudalch zaluu bn le, uls toroos holhon shig bgarai guiya

irgen [103.57.93.226] 2020-01-06 03:21:00

Nusan taglaa mini geriinhee shaliig yavj ugaa chi. Uls toriin luivarchdiig haraad ingej boldog uym baina gej bodoo uy chi

Зочин [103.212.117.145] 2020-01-06 03:10:53

huurhun gulchgii baina. ene udaa huuchin hulgaruudiig songohoor suiruulchih geed shine iim gulchgiinuudiig songohoor 1990 oniih shig ur dun yavaandaa garchih geed hetsuu yumaadaa. neg l bolohgui baina.

Зочин [195.46.106.44] 2020-01-06 02:44:55

Хоногийнхоо хоолоо бэлдэж, гэр бүл эхнэр хүүхдээ хүний дайтай аваад явдаг болчихоод улс төр яривал зүгээр юм даа. Хүн ер нь хэмжээ хэмжээндээ , байх байх газраа байвал зүгээр байдагюм. Жишээлвэл чи мөнгөгүй бол эхлээд хөдөлмөрлөж амьдралаа босго. Дараа нь амьдралд суралц. Тэгээд хэдэн төгрөгтэй болвол тэрийгээ юунд зарцуулахаа тооцож сур.Чиний насан дээр уг нь шал өөр юм хийгээд босгоод бүтээгээд завгүй явдагсан. Юун улс төрсөг мөнгөсөг юм бэ.Чиний өмнөөс ичиж үхлээ.

Зочин [66.181.182.174] 2020-01-06 02:44:21

Сонгууль бол хамгийн зөв улс төрд орох арга тул залуус та бүгд маш сайн толгойгоо ажиллуулах шаардлагатай. Муу муухай бүгдийг устгах боломж. Сонгууль гадаадын бохир оролцоог тас цохих дайны талбар шүү. Хүний төлөө, хүүхэд багачуудын төлөө, ахмадын төлөө, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо өргөж тэмцэх улс төрчид баян байх үндэсгүй. Тийм улс төрчид сонгогчийн итгэлээс өөр дэмжлэггүй. Залуусаа энэ хэдхэн хүн амтай улс дотор мөнгөөр сонгууль хийдэггүй юм. Цаг хугацаа, хүсэл зорилгоороо ялгарч тэмцэж улс төрд ор.

Зочин [192.82.76.34] 2020-01-06 02:15:41

Хүүеээв Дүү минь өөрийгөө эхлээд цэгцэлчих. Тэгэээд дараа улс төр ярь. Юу ч болоогүй байж улс төрд орно, тэгээд бас надад их хэцүү байна, мөнгөгүй амрахан болгоод өг гэж ярихаас ичээч.

Зочин [66.181.182.174] 2020-01-06 02:25:53

Ардчилсан нам, Монгол ардын нам гээд эднийг бүгдийг нь Улсын их хурлаас зайлуулах хэрэгтэй. Оюутан залуусаа, та нар бол Монголын ирээдүй шүү. Улс төрийн шинэчлэлгүйгээр цаашид амьдрахгүй.

Зочин [66.181.182.174] 2020-01-06 02:20:52

Оюутнууд улс төрийн хамгийн том хүч шүү. Тэд бүгд ядуу, туршлагагүй мэт харагдавч, боломжоор дүүрэн залуус юм. Улс төрд залуус асар ихээр орж ир. Хуучны болхи тогтолцоог бүгдийг нь нурааж устгах хэрэгтэй. Түүний тулд оюутан чиний оролцоо туйлын чухал шүү.

Зочин [66.181.182.174] 2020-01-06 02:11:58

Улс төрд залуусхамгийн их үүрэгтэй оролцох хэрэгтэй. Ядуу байсан гэлээ гээд толгой сайг ажилдаг бол улс төрд хамгийн их хэрэгтэй хүн болно. Гэтэл мөнгөтэй баян улс төрчид уураг тархи нь царцаж, ухаан бодол нь улс удирдах чадалгүй болчихсон шааж яваа шүү. Тийм руучин улс төрийн хүүрнүүдийг алалцуулах технологийг ашиглаж, бүгдийг нь системтэй нурааж устгах хэрэгтэй.

Зочин [103.26.195.153] 2020-01-06 02:04:15

Банди минь! МАН-ын төлөө санаа зоволтгүй. 2-т. Сайн дураараа улс төржиж явж юуны чинь мөнгө их бага гэж гоншигононо вэ. Чадахгүй бол Мөрөөрөө амьдар!!!

Зочин [66.181.182.174] 2020-01-06 02:14:46

Ингэж хэлсэн бүгдийг нь шатаах технологийн амтыг үзүүл.

Уншигч [119.40.98.177] 2020-01-06 02:03:52

Залуу хүмүүс улс төрд дэмий, амьдралын туршлага гэж юм заавал хэрэгтэй, эхлээд ажил хийж үз, амьдарч үз, туршлага суу, сайн мууг ялгаж сур,

Зочин [66.181.182.174] 2020-01-06 02:16:06

Залуус хамгийн их оролцох хэрэгтэй.

Зочин [202.126.88.46] 2020-01-06 02:03:00

АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ЮУН ТӨР УДИРДАХ ВЭ? АХЫН ХӨӨРХӨН ДҮҮ.

тогтох [202.21.100.210] 2020-01-06 01:57:28

За даа салбартаа сайн ажиллаад шалгарсан байвал ямар вэ юу ч мэдэхгүй хамаагүй улс төрөөр оролдох ч халтай шүү хүний төлөө гэсэн сэтгэлтэй болох хэрэгтэй.

Зочин [66.181.182.174] 2020-01-06 01:38:34

Улс төр бол тэмцэл. Аллага, хүчирхийлэл, хулгай, дээрэм, хууралт, шатаалт гээд бүгд бий. Болохгүй бол одооны бүх улс төрчийг ядуу гуйлгачин болгож харагдуулах технологи ашигласан ч болно. Хоосон буунаас 20 хүн айна. Хоосон ядуу мэт байсан энгийн хүн улс төрчөөс баян байхыг үгүйсгэхгүй. Зөв төсөөлөлтэй байвал улс төрчдийн ядуу баян байхыг эсрэгээр нь шууд эргүүлж болно.

Зочин [124.158.109.140] 2020-01-06 01:01:19

Улс төрчид эхэндээ ядуу байвал Маркс шиг сайн улс төрч болдог юм. Мөнгөтэй болсон хүн улс төрд орохоороо сайн хулгайч болдог нигууртай...

Зочин [43.242.243.163] 2020-01-06 00:51:21

БААСАА АРЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАС УЛС ТӨР ГЭЧИХЖЭЭ. ЧИ МУУ БАСНЭГ БАНДААШ Л БОЛНО БИЗ.

Зочин [66.181.176.240] 2020-01-06 00:21:03

Парламентыг нас тогтсон тодорхой туршлага хуримтлуулсан, төлөвшсөн салбарын манлайлагчид бүрдүүлэх хэрэгтэй байна

Зочин [66.181.182.174] 2020-01-06 01:46:30

Тийм хүн тун ховор. Бэлэнчлэх сэтгэлгээнээс гарсан чинь дээр. Харин технологи бүтээдэг хүн бол улсыг жинэхэн бүтээнэ шүү. Одооны энэ банк, санхүүгийн тогтолцоог үндсээр нь арчиж, цоо шинээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх банк, санхүү, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, цахим гүйлгээний системийг бий болгох гарцаагүй нөхцөл ойрхон байна. Одооны бүх тоглогчдыг хожиж чадах технологийн үндэс тавигдаж байна.

Зочин [66.181.161.9] 2020-01-06 00:16:55

Эхлээд ахын дүү амьдраад үзчихээ юун улс төр вэ


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.