УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Энэ бол үндсэндээ халамжийн бодлого

Aдмин / Улстөр

ҮАБЗ-ийн санаачлагаар УИХ бүрэн эрхийн хүрээнд өнөөдрийн хуулийг батлах гэж байна. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбогдуулж УИХ-ын танхимд талцал бий болж, өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдлаа. Энэ халамжийн бодлогоо гэнэтийн огцом шийдвэр гаргаж, алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа юм шиг л харагдаж байна. Гэхдээ төрийн хайр хишгийг хүртэж байгаа ажлын эхлэл гэж ойлгож байна. Энэ бол үндсэндээ халамжийн бодлого. Гэхдээ цаашдаа зорилтот бүлэгт чиглэсэн, хавтгайрсан бус халамжийн бодлого л явуулах ёстой. Бид Ирээдүйн өв сангаа хуульчлаад баталчихсан. Өнөөдрийн байдлаар энэ санд 538 тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа. Бид ирээдүйн өв сангаа өргөтгөөд нийгмийн даатгалын реформ хийх цаг болсон шүү. Энэ бол Засгийн газар, УИХ, төрөөс үзүүлж байгаа ахмадууд руу чиглүүлж буй халамжийн бодлогын эхлэл юм шүү.


Сэтгэгдэл

зочин [202.55.183.178] 2020-01-10 05:11:34

Зөв ярьж байна. Хавтгайрсан биш, халамжийн бодлого явуулах ёстой. Баярлах ёстой шүү төр засагтаа.

Зочин [202.21.127.226] 2020-01-10 02:28:49

Төрийн албан хаагчдын цалин доод тал нь 380000 төгрөг шүү дээ хөдөө орон нутагт бага ч болсон нэмэхгүй байж тэтгэвэр чөлөөлнө гээд яриад байх юмнТэтгэвэртээ гарахдаа 36 сараар тэтгэмж өгнө гэчихээд 33 сараар олгож байна үүнийгээ эргэн харж хянах хэрэгтэй

Зочин [66.181.161.70] 2020-01-09 23:56:33

Хүргэн чинь зүгээр үү. Номтойбаярыг цохиж унагасан гэсэн. Санаа зовоод асууж байна.

Зочин [73.189.125.19] 2020-01-09 16:11:17

Тэтгэвэрийн доод хэмжээгээ. 500 мянга болго. Саарал жагсахлтанд орлоо нэрээр валютын ханш йг зохиомолоор. өсгөхөө зогсоо. Үүнийй цаана улс төрчдийн( хулгайчдын ) ашиг сонирхол явагдаж байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.