Эрүүл мэндийн даатгалын 2020 оны шимтгэлийн хувь хэмжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2020 ОНЫ

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.
  2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4200 (дөрвөн мянга хоёр зуун) төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 8400 (найман мянга дөрвөн зуун) төгрөгөөр тус тус тогтоосугай.
  3. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:09:40

<a href="https://t.me/filmfilmfilmes/16">Человек-паук Вдали от дома</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 10:21:07

коли закінчиться війна в україні 2022 передбачення <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки ще буде тривати війна в україні</a> скільки ще буде тривати війна в україні

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:25:23

PhduCt http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [150.129.141.19] 2020-01-10 05:38:45

Даатгал төлсөн ч улсын эмнэлэг мөнгө төлүүлээд байна. Даатгалын мөнгө чинь дууссан ч гэнэ үү нэг юм яриад байх юмаа. Улсын эмнэлэгт улиралд ганц удаа рентгэн зураг авахуулахад ч хүрдэггүй даатгалд мөнгө төлөөд байгаа юмуу ерөөсөө ойлгохоо байлаа. Энийгээ тайлбарлаад өгөөчээ.

Зочин [139.5.218.158] 2020-01-10 05:08:41

Хуцаж байх юм. Элий балай юм шиг хулгайч нарыг энэ эрүүл мэндийн даатгалыг ажиллуулж байна. Хэдэн хоногийн өмнө 13 фитнесийг санхүүжүүлэх тоглоомын систем үүсгэчихсэн зарлаад байсан энэ хулгайч нар. Эмийн бүртгэл, даатгалын систем хөгжүүлэлт дээрээ мөнгө хаяхгүй хаа хамаагүй мөнгө хулгайлах зүйл зохиож системд оруулахаа боль.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.