Ахмадуудын зээл авахыг хязгаарлаж болохгүй гэв

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Зээлдэгчдийн холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Зээл аваагүй, оны өмнө зээлээ төлөөд дуусчихсан ахмадууд, яах болж байна. Иймд бүх ахмадуудад тэгш хандах хэрэгтэй гэж бодож байна. Мөн тэтгэврийн зээлтэй ахмадуудын 95 хувь нь Хаан болон Төрийн банканд байгаа. Тэр их мөнгө тус хоёр банкан дээр очиж байгаа нь хоёр банкийг хувьчлан авах гэж буй этгээдүүдийн далд санаа байж магадгүй гэж харж байна. Зээлтэй ахмадад биш нийт ахмадад тэгш хуваарилалт хийх ёстой бөгөөд ахмадууд зээл авахыг хязгаарлаж болохгүй юм.

Зээлдэгчдийн Холбоо, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл Болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулж байгаа шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулах ажил явагдана. Жигд хуваарилалт хийхийг дэмжиж байгаа ахмадуудыг Сүхбаатарын талбай дээр ирж гарын үсгээ зуран, нэгдэхийг хүсэж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.9] 2020-01-10 05:27:48

Өөр сэдэв монголд алга уу энэ сэдвээр хэдий хүртэл хэрүүл хийцгээх гэж байна даа дээр байгаа олгой толгойтнууд нэг тийш нь яаралтай шийдчихэж чаддаггүй юу Ямар хулгай луйвараа нууцгаах гэж ийм сенсаци эргүүчүүд манийхаа дунд хаячихав аа

зочин [202.126.88.133] 2020-01-10 05:27:04

бас юун холбоо вэ. хэзээ хаанаас гараад ирээ вэ. байсан юм бол урьд өмнө нь зээл авагчдад зөвөлгөө сургамжаа хайрлаж байхгүй ямар гээчийн нууцлаг байгууллага гараад ирвээ.

Зочин [202.21.107.42] 2020-01-10 05:25:30

Тэгш хуваарилах нь шударга ёсонд нийцэнэ. ипотекийн зээлтэй ахмадууд гомдолтой байна.

Зочин [202.55.183.178] 2020-01-10 05:14:57

Манайхан арай л байх юмаа. Юмыг яахаараа ингэж доош нь татах гэж зүтгэж байдаг юм бол? Ахмадууд минь үлгэр жишээч байгаач ээ. Нэг л их авах гэсэн хүмүүс байх юм даа.

Зээлийн нийтлэг шалгуурт зээлдэгч тэнцэж байх ёстой. [202.131.225.53] 2020-01-10 05:06:50

"Ахмад" гэдэг чинь зээл авах шалгуур юм уу? Зээл авахад аливаа хүн гол нь зээлээ төлөх хугацаанд баталгаатай АМЬД байх ЁСТОЙ. Нөгөөтэйгүүр тэр хүн батлгаатай ОРЛОГОТОЙ байх ёстой. Эдгээр шалгуур бол БҮХ НАСНЫ зээлдэгчид адил үйлчилдэг. Өвчтэй, цалин орлогогүй, тахир дутуу, ядуу дорой, орын үед "Чад" хийх хүмүүст банкууд юуга хийх гэж зээл олгох ёстой юм бэ? Иймд өндөр настнуудад нэг их зээл олгох гээд байх ХЭРЭГГҮЙ. Нийгэмд ачаа, дарамт болно. Зээлийн ердийн шалгуурт тэнцэж байвал тэртээ тэргүй л зээл олгон ш дээ.

Зочин [64.119.22.57] 2020-01-10 05:02:48

Өөрийгөө тэргүүн гэнэ үү.Албан тушаалд дуртай ац вэ.

Жаамаа [66.181.188.177] 2020-01-10 04:30:05

Ахмадуудад үзүүлэх ивээлээ эх нь эцэхгүй тугал нь турахгүй бололцооныхоо хирээр тэгш хүртээгээрэй гэж хүсэж байна шүү

Зочин [192.82.64.132] 2020-01-10 04:13:37

Маш зөв.Бүгдээрээ очиж нэгдэн гарын үсэг зурцгаая.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.