Дарханы шинээр барих 2 эгнээ замын төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлнэ
УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко болон албаны бусад хүмүүс оролцов.
Уулзалтаар хоёр тал ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн явц байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид Монгол Улсын зам, тээврийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих хоёр эгнээ авто замын Зам барилгын ажлын гүйцэтгэгч болон зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих Зөвлөх, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан анх удаа онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Энэ нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга явуулах шинэ жишиг болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.
Зам, тээврийн хөгжлийн яам Европын сэргээн босголт, хөгжлийн банк Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих авто замын барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа хамтарч эхлүүлэхээр ажиллаж байна.
Сангийн яам, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор Зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлагдсан билээ.
Мөн уулзалтаар талууд Зам, тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаад, тээвэрлэлтийн нөхцөл боломжийг сайжруулах шаардлага тулгарч байгааг онцлов. Энэ хүрээнд Дархан-Алтанбулаг, Говь-Алтай-Завхан болон бусад чиглэлийн авто замын төслүүд дээр хамтран ажиллах, үе шаттай хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Эх сурвалж: ЗТХЯ
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.156] 2020-01-10 17:52:41
Гадаадад хот хоорондын тээвэрт давхар автобус явдаг
Зочин [192.82.78.65] 2020-01-10 10:12:12
Сайхан биерхүү хүүхнүүд
Зочин [202.126.88.225] 2020-01-10 07:14:15
Odoo l mongoo hiij baigaam uu
Зочин [202.9.40.112] 2020-01-10 06:14:53
ЭНЭ ЗАЛУУ ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД ХИЙХ ЧАДВАРГҮЙ ГЭДЭГ НЬ ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР ХАНГАЛТТАЙ ХАРАГДЛАА ШҮҮ ДЭЭ !!!
Зочин [202.126.88.188] 2020-01-10 05:43:11
Гэдэс гүзээтэй, костюмны голууд пооз аваад л үнэн тэнэг, сэжгийн харагдаж байна. Өөрсдийнхөө эрүүл мэндийг анхаарахгүй байж юун улс удирдах вэ?
Зочин [66.181.185.234] 2020-01-10 05:13:24
дуусдаггүй үлгэр шийгээ больцгоо төрийн толгойгоод гарсан новшнуудаа.бага доромжил та нарыг монголын түүхээс ачих хэрэгтэй
Зочин [202.126.89.13] 2020-01-10 05:07:07
Өмнө нь АХБ-тэй энэ замын санхүүжилтийг гарын үсэг зурсан биздээ. Тэр нь яасан бэ, маанайсан хаашаа нөхөр вэ, төрийн мөнгө уйлдаггүй үнэн юмааа болиочэээ, замаа дуусгаачээээээ