“Мөнгө бэлэглэе, мөнгөө Монголдоо үлдээе” уриалгыг олон хүн дэмжиж, бүлэг байгуулж, уриалга гаргажээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Манай “medee.mn”сайт хэд хоногийн өмнө “Мөнгө бэлэглэе, мөнгөө Монголдоо үлдээе” гэсэн бяцхан уриалга маягийн мэдээлэл нийтэлснийг уншигчид маань багагүй дэмжив. Тэд цахим ертөнцөд энэ мэтээр сэтгэгдлээ хуваалцжээ. Тэр бүү хэл “Цагаан сараа дарамтгүй тэмдэглэцгээе!” зэрэг бүлэг үүсгэн, уриалга хүртэл гаргажээ. Бидний уриалга товчхондоо дор бичсэн зүйлс л дээ.

Хаврын эхэн сарын шинийн нэгэн цагаан сарын баяр юу юугүй хаяанд хүрээд ирлээ. Золголт хийхээр ирэх зочин гийчиндээ ямар бэлэг бэлдэх билээ гэж гэргий нар үглээд эхэллээ. Аавдаа, ээждээ, ахдаа, эгчдээ, дүүдээ юу өгөх вэ гэж тархиа гашилгаж байна. Монголчууд бид бэлэг гэхээр л юуны түрүүнд Эрээний оймс, хямд тамхи бодоод явчихдаг. Гоо сайхны бараа авч өгье гэхээр хугацаа нь дуусчихсан ч юмуу, эсвэл хэт үнэтэй болчихдог. Хүнсний бүтээгдэхүүн өгье гэхэд захын хүүхдүүд үнэндээ тоохоо байсан. За, тэгээд айлын хүүхдэд боов чихэр өгөөд сууж байх нь настангуудад ч гээгдсэн заншил. Ханиад томуутай ид улирлын энэ үед хайртай үрстээ нян халдвар тээсэн байх магадлалтай хүнсний бүтээгдэхүүнийг хэн л тэгтлээ ойшоох билээ. Хөгшид “Дайны үед цагаан сараар айл хэсэхэд домбон ёотон өгөөд, тэрний амттайг яриад яахав. Ул боов өвөртөлж хол саахалтуудаа хэсдэг байлаа” энэ тэр бол өнгөрсөн зуунтайгаа адил өнгөрсөн явдал болсон. Өнөөгийн бэлэн хэрэглээний ертөнцөд даавуу даалимба, торго дурдан алд алдаар дэлгэн бариад ч ашиг болоод өгөөж муутай. Өндөр настангуудыг хүндэтгэл болгож хадаг барьж болох ч тийм ч хүсүүштэй бэлгийн тооноос хэдийнэ хасагдсан гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж болно. Эцэст нь ер нь яаж ч бодоод байсан үндэсний мөнгөн тэмдэгтээ л бие биедээ бэлэглэхээс сайхан гарц тэгтлээ нэг их харагдахгүй байгаа юм даа. Бидний мах цусны тасархай Өмнөд Монголчууд маань “Мөнгөө Монголдоо өгье аяныг эхлүүлж, цагаан сараар хятад биш монгол бараа авах уриалга гаргаж. Эдийн засагч Дашзэвэг гуай ч энэ уриалгыг дэмжиж “Өвөр монголчууд Монголоос ирж бэлэг авах гэж байхад бид Эрээн, Бээжин явах хэрэггүй, мөнгөө бэлэглэцгээе” гэж жиргэсэн байна. Алгаа дэлгэн өгөхөд хөнгөн ч хамгийн оновчтой бэлэг бол ерөөсөө яаж ч бодсонмөнгө л юмдаа. Улс орныхоо эдийн засгийг бодсон ч, ойр дотныхныхоо алгыг тэнийлгэхэд мөнгөнөөс оновчтой бэлэг хаа ч байхгүй гэдэгтэй хүн бүхэн л санаа нийлж уриалгыг дэмжицгээх бизээ! Цагаан сараар мөнгө бэлэглэцгээе, цаашдаа ч мөнгө бэлэглэж хэвшицгээе!

Уншигчдын сэтгэгдлээс...

Eenee Dugerkhuu: Би мөнгө бэлэглээд дөрвөн жил болж байна. Ямар амар гээч, хэнд юу өгөх вэ гэж 20 гаруй хоног дэлгүүр явж, өөрийнхөө сэтгэлд ч таарахгүй ямар нэг юм худалдан авдаг, таалагдах эсэх нь ч мэдэгдэхгүй болохоор өгөхдөө ч ичдэг байсан минь байхгүй болдог. Цаг ч их гарна, сэтгэл зовохгүй болдог. Хүмүүс ч энэ бэлгэнд дуртай юм билээ. Мөнгө бэлэглээрэй.

Enkhtsetseg Davaadulam: Мөнгө өгөх нь амар юм билээ авч байгаа хүндээ ч амар хэрэгтэй хэрэггүй юм үлдэхгүй. Монгол оймс, шоколадаа мөнгөтэй өгчихнө.

ByambadorjMunkhjargalOrkhon: Монголчууд аав ээж, ахан дүүс, хамаатан садандаа 30 жил Хятадын хог бэлэглэлээ. Одоо хандлагаа өөрчилцгөөе!!! Нийгэмд нөлөөлж чадах хүмүүс, газар нь уриалга гаргах хэрэгтэй.

NamjilMyagmarsuren: Дэмжиж байна. Сайхан санаачилга байна. Мөнгө ихдээ гол нь биш гар цайлгах ёс гүйцэтгэж байхад боллоо. Хөгшчүүлд дэм болно.

DolgorDolgor мөнгө өгөх нь хэрэгтэй гэж бодно. Дугтуйнд хийгээд өгч болно шдээ. Бэлэг авах гэж зөндөө цаг зав зарцуулна. Мөнгөө хуримтлуулаад хэрэгтэй юмаа өөрөө авч баярлана. Ер нь мөнгө бэлэглэж байя

BayarmunkhLuvsanbazar Юу нь мэдэгдэхгүй хятад бараа нэг нэгэндээ өгнө, тэр нь гар дамжиж явсаар хог болгож хаяж байхаар хятад бараа авах мөнгөө л бэлэг болгоод өгчихье л дөө. Хятад бараа дор хаяж 2500 төгрөг байгаа. Энэ мөнгөө л нэг нэгэндээ өгье, уриалж байна, дэмжээрэй манайхаан

BadamhandBaldandorj Мөнгө бол харилцааны соёл гэдэг шүү дээ, зөв

“Дарамтгүй цагаан сар тэмдэглэцгээе” бүлгээс гаргасан уриалга

"Цагаан сар" бол Монгол зон олны үндэсний бахархалт баярын нэг яахын аргагүй мөн билээ.Утга агуулгын хувьд ч айл өрх бүрийн Цагаан сард өгөх ач холбогдлын хувьд ч тэр Монголын хамгийн нүсэр баяр байдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн та бүхнийгээ "Цагаан сар" -аа утга төгөлдөр, илүү ачаагүй зөв тэмдэглэдэг болоход уриалахаар энэхүү хөдөлгөөнөө эхлүүлж байна.

Та бүхнийгээ өргөнөөр оролцож зөв сайхан цагаалцгаая гэж уриалж байна.

  • Энэ жилийн зорилт 1 бол: "Насанд хүрэгчдэд бэлэг өгөхөө больцгооё!"
  • Зорилт 2 бол: "Бяцхан хүүхдүүддээ БЭЛЭГ сонгохдооҮндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе!"

Бэлэг аваад хэн нь илүү баярладаг вэ гэвэл "хүүхдүүд". Насанд хүрэгчдийн хувьд бэлэг аваагүй байлаа ч гомдоод байх зүйлгүй. Харин ч эсрэгээрээ насанд хүрэгчдийн цуглуулсан бэлэг эргээд ирсэн зочдынхоо гарыг цайлгахад гараад явдаг жам ч бий.

Монгол түмний минь хүний гарын алгыг дээш нь харуулж, баярлуулдаг сайхан сэтгэл юутай ч зүйрлэшгүй билээ.

Гэвч хамгийн олон зочин ирдэг "Цагаан сар"-аар энэ нь маш олон айл өрхөд санхүүгийн дарамт, маш олон хүнд тэрхүү бэлгийг цуглуулах их ажил, цагийн үрлэг болдогийг хүн бүр хүлээн зөвшөөрөх бизээ.

Энэхүү хөдөлгөөнийг олон хүн дэмжсэнээр "Цагаан сар"-ын баяраа УТГА ТӨГӨЛДӨР сайхан тэмдэглэдэг болох өдөр ирэхэд тун ойрхон байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.151] 2020-01-30 09:59:32

Цагаан сар больсон Ямар ч бэлэг хэрэгүй

Зочин [59.153.87.53] 2020-01-25 06:04:49

Дэмжиж бнаа эрээний хогонд бүү яваарай наймаачидаа

Anar [202.9.46.9] 2020-01-25 03:32:00

demjij baina . Tom humuus huuhduud mengtee bolomoor baina

Зочин [202.9.46.235] 2020-01-24 11:26:49

zub.mungu beleglei.huuhduuded hegj .yanmaliin oims chanartai delguurees ni avbal orignal.horoolold achlal delguuriin ard baidag.

Зочин [202.9.46.235] 2020-01-24 11:26:48

zub.mungu beleglei.huuhduuded hegj .yanmaliin oims chanartai delguurees ni avbal orignal.horoolold achlal delguuriin ard baidag.

Зочин [46.85.134.182] 2020-01-23 18:43:56

Хамгийн зов шийдвэр. Дэмжиж бна

Лхагвасурэн [103.242.47.98] 2020-01-20 02:59:11

Мөнгө өгөх нь зөв шүү дэмжиж байна

Zochin [64.119.21.21] 2020-01-19 09:18:45

Hugshin hun huuhed hoyort l mungu ugdug busad n yum uguhgui! Ene humusig uraldaal buun baraa avaad5bhar gaihdag shal demi hereggui hogor yahin ter hund n shal hereggui bga shtei! Tegj hog hereggui yum

Зочин [64.119.27.69] 2020-01-19 05:55:51

Сүүдийн 3 жил мөнгө бэлэглэж бнаа.монгол ойистой мөнгө байхад болдог.

иргэн [64.119.17.196] 2020-01-18 06:19:27

хятадаас хэнд ч хэрэггүй тав арван мянгын элдэв эрээн хог цуглуулж бие биенээ тойруулж хуурдгаа больцгооё. өгмөөр бвал үндэсний мөнгөө бэлэглэе

Зочин [202.126.89.118] 2020-01-22 12:15:04

Demjij bn

D Bat erdene [202.131.254.90] 2020-01-18 03:18:33

Zyb hujaagiin hog noos deer

Зочин [202.9.46.130] 2020-01-17 16:47:54

Tsagaan Sar temdeglej khaniad taraaj bolokhgui beleg ogsoniich khereggui

Suxbold banzau [202.126.89.84] 2020-01-17 07:37:18

Хамгийн том баяр бол яахын аргагүй цагаан сар тийм болохоор дэмжиж байн мөнгөн дэвсгэрт бэлэглэсэн дээр хятадын бараанаас татгалзсан дээр гэж бодож байн аа

Том эгч [66.181.161.112] 2020-01-18 01:40:03

Сэтгэлээсээ өгч бгаа болохоор хуучин шинэ хамаагүй учиргүй салмайчихсан биш одооноос л шинэ шинэвтэр мөнгөө их бага гэлтгүй цуглуулаад бай чёнж нар гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг бүү давраа ёстой юм болноо болно сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэгчээр бүгд мөнгөтэй өнгөтэй байцгаая

Зочин [66.181.161.112] 2020-01-18 01:20:19

Бэлэг бэдгийн .дээд бэлэг мөнгө өө гэж

zochin [66.181.182.90] 2020-01-17 01:40:04

Demjij bna gehdee hugshchuuld mungu bariad zolgohloor erguuleed mungu uguh jaahan hezuu baidag hagasiig ni butsaaj ugch bgaa yum chig esbel ugsuniig ni chamlaa yu gemeer negel ebgui bolood bdag yum ter kaahan asuudal tegeel nuguu beleg ruu gee butsaj oroh bolood bgaa yum daa

Zochin [64.119.27.149] 2020-01-16 12:45:28

Ekh orniikhoo buteegdekhuun deer mungu tgvij ugsun ny deer. Ekh oronch baikh, ukhaalag khereglee yunaas ch iluu unetei bolj baing.

зочин [59.153.114.19] 2020-01-16 06:12:02

дэмжиж байна элдэв өнгийн хог ношоор яах вэ хүүхдүүд цугларсан мөнгөөрөө киногоо үзнэ үү цуглуулаад өөрт хэрэгтэй юмаа авна уу өөрийн нь сонголт

Зочин [66.181.161.48] 2020-01-16 06:03:44

Ereenii hog avch Hyataduudiig demjeed yahavde. Umnii une ch tsagaan saraar usdug. Tegehleer importiin baraanaas tatgalzay.

Зочин [202.179.31.242] 2020-01-16 03:16:24

ЦАГААН САР БА ХАР ДАНС

Наран [66.181.161.38] 2020-01-15 18:06:37

Зөв2. Эмээ өвөө нартаа сайн тайлбарлаад ингээд сурсан нь дээр.

uugii [43.228.131.77] 2020-01-15 08:01:50

мөнгө бэлэглэев ганцхан нөгөө мөнгөө яаж шинэвтэр эсвэл шинэ болгох вэ. хаанаас авах вэ банк сольж өгөхүү. ямар нэг дарамт дугаарлалгүй яаж сольцгоох вээ тэрийг л шиидчихвэл болох гээд байна.

Зочин [66.181.161.3] 2020-01-15 08:22:19

Zow demjij b

Oyunaa [64.119.21.181] 2020-01-15 08:00:35

Mash zuv sanal bn daa. Mungu beleglenee.

Том эгч [66.181.161.112] 2020-01-18 01:23:50

Мөнгө мөнгө явж явж энэ нь зөв болох байх шүү манайхаан

Зочин [27.123.213.62] 2020-01-17 13:57:47

Mongoldoo hairtai hun bur mungu belegleyee

L.Suvdaa [66.181.183.145] 2020-01-15 07:23:24

Mongo beleglehiig demjij bna

зочин [66.181.170.73] 2020-01-15 05:28:00

маш зөв мөнгө бэлэглэхийг 10000000000 хувь дэмжиж бна

zov [202.131.242.142] 2020-01-16 10:52:12

zov

Зочин [64.119.20.234] 2020-01-15 03:27:04

Маш зөв санаачилга байна. Сайн давалгаалах хэрэгтэй байх. БЭЛЭГ БЭЛГИЙН ДЭЭД БЭЛЭН МӨНГӨ гэсэн давалгаа. Хүмүүсээс ирсэн хятадын элдэв “ хог” дараа жил, түүний дараа жил хүртэл гэрт хэвтдэг. Тиймээс мөнгө өгөх нь маш зөв шүү.

Зочин [202.9.46.46] 2020-01-14 22:58:50

Өөрсдийнхээ санал оломгүй далайшүү монгол сэтгэлгээгээ дэмжие

Сарантуяа [95.223.184.73] 2020-01-14 15:26:50

Мөнгө бэлэглэхийг дэмжиж байна. Манайх сүүлийн жилүүдэд мөнгө, утаснб нэгж бэлэглэдэг болсон. Хүн бүр л хэрэглэдэг шүү дээ.

хөвсгөл [66.181.161.37] 2020-01-14 10:44:31

зөв шүү засаг ийм байна тийм байна гээд суух биш бид бас чадах зүйлсээ хийх л хэрэгтэй

Dyvya [66.181.185.53] 2020-01-14 08:58:56

Mash ih demjine uuruu ch munguur gar tsairaad gargay gej bodoj bgaa

Зочин [99.203.108.149] 2020-01-13 20:00:48

Yaalaa gej????ehleed mafijsan zasagaa solichih . Daraa n yariltsii

Зочин [66.181.187.203] 2020-01-13 14:39:43

ХАМГИЙН ЗОВ АРГА. ХАМГИЙН ГОЛ НЬ 500 БАЙСАН Ч 1000 БАЙСАН Ч БАГА ЮМ ОГЧ БАЙНА ГЭЖ БОДОЛГУЙ, ХЯТАД ХОГИЙН ОРОНД УЛСЫНХАА МОНГО ОГЧ БАЙНА ГЭСЭН СЭТГЭЛЭЭР ОГОХОД Л БОЛНО ШУУ ДЭЭ

Зочин [66.181.161.122] 2020-01-17 16:07:12

Зөв дэмжиж бна

Зочин [66.181.161.13] 2020-01-14 07:06:08

Yaag zuw bvgded urialtsgaay

Зочин [103.212.118.163] 2020-01-13 09:30:32

Дэмжинээ элдэв юм хайж явсанаас бэлэн мөнгө өгсөн нь дээр юм бна. Хятад бараанаас татгалзы дө

Зочин [66.181.161.60] 2020-01-13 11:05:01

Зөв Монголчууд бид л өөрсдөө өөрчилж чадахгүй бол өөр хэн хийж хэрэгжүүлэх билээ дээ 2020 оныг үлгэр жишээ зөв сонголтын эил болгоё

Зочин [117.111.19.33] 2020-01-13 09:14:43

20000 т бариад айлгачихийн зүгээр 5000 т барьсан зураг тавь

Монгол [66.181.161.118] 2020-01-13 09:07:25

Естой зѳв.Дэмжиж байна. харин банкууд анхаараарай. Нэг хүнд хэдэн саяаар нь биш тодорхой хязгаартайгаар шинэ мѳнгѳ сольж ѳгѳѳрѳй. Ченжүүд хэцүү шүү.

Зочин [202.55.188.81] 2020-01-14 03:51:19

Банкууд л шинэ мөнгөө сольж өгөх ажлыг зөв зохион байгуулмаар байна. Мөнгө олдохгүй бүгд ченжүүдийн гарт орчихдог

ИРГЭН [122.201.22.34] 2020-01-13 08:45:28

МАШ ЗӨВ УРИАЛГА БАЙНА.АЛИВАА ХУУЧНЫ ЁС ЖАЯГИЙГ ОРЧИН ҮЕДЭЭ ТААРУУЛЖ ХӨГЖҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ЦАГААН САРАА ОРЧИН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛТЭЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙНА.ЗОЛГОЛТ МЭДЭЭЖ ХАЯГДАХГҮЙ БАЙХ.ХАРИН БЭЛЭГ ТАРААЛТ БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ.60 ДЭЭШ БУЮУ АХМАД НАСТАНТАЙ 1000 ААС ДЭЭШ БАРЬЖ ЗОЛГОЖ БОЛНО.60 ААС ДООШ НАСТАЙ ХҮМҮҮСТЭЙ ЗҮГЭЭР Л ЗОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ХЭРЭГГҮЙЭЭ.ХОРГҮЙ ЧИХЭР БАГА ХЭМЖЭЭГЭЭР БАЙЖ БОЛРХ ЮМ

Зочин [202.179.31.242] 2020-01-16 03:11:01

ер нь мөнгөтэй золгодог ёс саяханых л байх би бага насаа хөдөө өнгөрөөсөн.мөнгө барьж золгохыг ер хараагүй юм байна.хүүхэдүүдэд бол 12 мөнгөний дэвтэр 60 н мөнгөний пэчээн гэх мэт л өгдөг л байлаа

Отгончимэг [66.181.161.43] 2020-01-13 07:59:40

Дэмжиж байн

иргэн [202.131.227.82] 2020-01-13 07:36:35

зөв санаа. гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэхээр дэндүү өндөр үнэ тавьчихаад хөдөлдөгггүй шүү.

сайн санаа [66.181.161.115] 2020-01-13 07:25:21

дэмжиж байна мөнгөө л бэлэглэе бага гэлтгүй мөнгөөр орж ирсэн зочдынхоо гарыг цайлгаж заншья

bi [202.179.25.213] 2020-01-13 07:12:05

beleg songoh gej ene tugjreen dund tsagiin garz.zaaval gar tsailgah gevel mungu ni deer. Huuhduud bol bur durtai .durtai yumaa avah songolt uldeeh ni hamaagui deer.Mun uuts hereggui met.Saihan honi uher aduunii mahaa chanaad ,ideegee yugaar ch zasaj boloh shuu dee.Ene jilees minimalist temdegleed ehelbel bas bolnoo.

Зочин [64.119.16.129] 2020-01-13 05:57:22

Шинэ мөнгөний ченжүүд далижиганаж байнаа мөн.

Зочин [119.104.55.158] 2020-01-13 05:53:04

Medeej ene bol saihan Sanaa Demjij bna aa Ereenii baraanaasa 100% Tatgalzaya Bugdeeree

Зочин [202.21.127.165] 2020-01-13 05:48:54

Гэхдээ заавал шинэ дэвсгэрт гэх хэрэггүй дээ. Шинэ дэвсгэртээр ашиг олох гэж байна даа янз нь. Хуучин ч байсан угаагаад өгч болно шүү

Зочин [122.201.24.113] 2020-01-13 05:02:19

дээр нь баярхаж биё биёнийхээ дээр гарахаа болих хэрэгтэй.дэмжиж байна.

Ari [202.21.115.165] 2020-01-13 04:34:34

Дэмжиж байна аа. Алтан говь шоколад+ боломжиндоо тааруулаад хэдэн төгрөг тавиад өгөхөд болно шүү дээ. Монгол бараа гэхээр хулхи дуураймал бараа маш их, Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй, соёмбо үсэгтэй бараа хятадаас маш их орж ирж байна.

Зочин [64.119.16.129] 2020-01-13 05:55:14

Алтан говь шоколад зардаг хүн байхна дээ.

Зочин [202.131.233.10] 2020-01-13 04:24:27

Амар шүү дээ юм хайж цаг алдахгүй

ална шүү [202.179.8.166] 2020-01-13 06:24:57

тэнэг новш вэ чи

Зочин [66.181.179.134] 2020-01-13 04:05:46

Дээр зурган дээрээ 20000 төгрөг биш 1000, 5000 төгрөгийн зураг тавь. Мөнгөний үнэ цэнийг унагаж болохгүй

Зочин [103.212.118.163] 2020-01-13 09:27:04

Яаг үнэн 1000 тавихад болно шдэ зурагаа бодоорой

зочин [150.129.141.141] 2020-01-13 02:59:46

Санаа нь зөв. Томчуудад бэлэг хэрэггүй. Хүүхдүүдэд гарын бэлэжг чихэр печень болно. Утасны карт байж болно.

Зочин [66.181.161.15] 2020-01-13 02:48:31

Дэмжиж байна

ӨӨР ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТЭМДЭГЛЭ! [64.119.20.171] 2020-01-13 02:44:18

ШИНЭ МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН НАЙМААЧДЫН ЗАХИАЛГАТАЙ УРИАЛГА !!!

Зочин [103.212.118.163] 2020-01-13 09:27:46

Хуучин мөнгө бсанч яахав дээ

Зочин [202.9.46.91] 2020-01-13 02:43:46

БЭЛЭГГҮЙ ЦАГААН САР ТЭМДЭГЛЭЕ.

Зочин [66.181.161.22] 2020-01-16 00:58:06

Маш зөв мөнгө бэлэглэе дэмжиж байна

Sss [66.181.181.240] 2020-01-13 02:26:06

Mungu ogox n zuger, gexde arxichid munguu tsugluulad daraa n zogsoo zaigui arxidad exner xuuxedde gai bolox wide.

Наран [66.181.161.38] 2020-01-15 18:04:17

1 эрсдэл мөнөөсөө мөн

Зочин [192.82.76.197] 2020-01-13 02:21:38

Маш зөв. Монгол бараа үнэ ихтэй үзэмж нойл шүү дээ.

Ohid [64.119.17.47] 2020-01-13 02:19:45

Demjij bna OK

Зочин [103.26.195.69] 2020-01-13 02:14:21

Дэмжиж байна аа. Зарим айлын өгсөн бэлэг нэртэй зочид буудлын нэг удаагийн саван мэтийг хаяхаас өөр аргагүй болдог. Түүний оронд мөнгө байсан нь хамаагүй дээр. Би ч бас мөнгө өгнө гэж шийдээд байгаа шүү

Зочин [59.153.114.82] 2020-01-13 01:55:38

Mungu belegleh ni mash zuv demjijj bna

Зочин [64.119.16.129] 2020-01-13 01:36:35

Үндэсний гэх юм нь баримжаагүй хэт үнэ хөөрөгдөж тавиад амьтан жигшээчихдэг шдээ. Захаас4 хүнд өгчих юм авчихаар мөнгөөр ганцыг хааж чадахгүй нь даанч урамгүй. Тэр айл чинь хэдэн бор юмаа хүргэх гэж ядаж байгаа биз дээ.

Bat [66.181.161.108] 2020-01-13 01:31:36

Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө

амармэнд [202.131.243.186] 2020-01-13 01:30:30

Цагаан сарын баяраа сайхан даруухан, утга төгөлдөр ёс заншлаа дээдэлж суралцах талаас нь хийх хэрэгтэй. Настангууд, хүүхдүүдийн гарыг цайлгахад болно доо.

Иргэн [64.119.17.86] 2020-01-13 01:24:55

Монгол хүнээ дэмжье 10 Хорооллын уулзварынн урд монголд үйлдвэрлэсэн бүх төрлийн барааг бөөнөөр болон жижиглэнгээр хямдаар борлуулж байна.Өдөр бүр 10,00-19,00 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ дэлгүүр утас 88061209

Зочин [202.9.40.15] 2020-01-13 01:12:37

Би бэлэгээ бэлдсэн урдын цаг шиг хүүхэд бүрт 1 ш дэвтэр нэг балын харандаа том хүнд хошуу дээлийн эмжээр эр хүнд хамрын тамхи

Зочин [202.9.46.91] 2020-01-13 01:05:17

Наймаачид эрээнээс хог авчирч шатах нь дээ.

Том эгч [66.181.161.112] 2020-01-18 01:29:02

Эрээн явахаа болчихоо

Зочин [202.9.46.91] 2020-01-13 01:04:29

Зөв

иргэн [64.119.17.196] 2020-01-13 01:01:08

мөнгө бэлэглэх нь маш зөв манайх ингэж шийдлээ баярллаа сайхан уриалга гаргасанд

T [192.82.78.133] 2020-01-13 00:57:47

Yaaj ch bodson mungu n deer munguu tsugluulaad heregtei yum aa avah n deer Kurs duguiland yavj bolno sh dee

C.Пүрэвсүрэн [66.181.186.63] 2020-01-13 00:36:18

Үнэн шүү бүгд дэмжээрэй

Зочин [202.9.46.46] 2020-01-14 22:55:22

Маш зөвшүү залуучууд минь .Ахмад,хүүхэд гэлтгүй мөнгө бэлэглэх санаачлагыг дэмжиж бнаа


84 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
84 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.