Ч.Улаан авилга аваагүй учир огцрохгүй гэж хариу мэдэгдлээ

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр мэдээлэл хийж “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай өссөн. Тухайлбал, төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянгад хүрсэн. Гэтэл өнөөдөр тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр буурлаа. Бод малын ханш нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр унасан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ-д мах экспортлох квот олгодог. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан 10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө “Бид авлига өгч мах экспортлох квот авсан учраас адууны нэг кг мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг чинь экспортолно” гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн аж ахуйн нэгж, махны үйлдвэрүүд буцаагаад ямар замаар мөнгөө олж авдаг вэ гэхээр нэгдүгээрт, өөрсдийн ашгаа бууруулж хоёрдугаарт, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна. Өнгөрсөн хугацаанд нэг хонь, ямаа борлуулсан малчин 20 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс Монголын малчид зарсан мал бүрийг бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгөөр тооцвол хэдэн зуу, мянган төгрөг Ч.Улааны халаасанд төлсөн тооцоог гаргах боломжтой. Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгодог. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятад. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл авчихсан квотоо зарж байна. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалд байна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн юм.

Түүний хариуд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сайд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад мах боловсруулж үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүд оролцох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. 20 гаруй үйлдвэр аж ахуйн газраас яаманд санал ирсэн. Засгийн газраас “Квот олгосон нь Ч.Улаан сайдын буруу. Тиймээс огцруулна” гэж яригдаж байна. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна. Өнгөрсөн 2019 онд ХХААХҮЯ 47 мах боловсруулах үйлдвэртэй бодлогын гэрээ байгуулан хамтарч ажилласан. Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд экспортод гаргах зөвшөөрөл өгдөг. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мах боловсруулах, бэлтгэх, үйлдвэр цехүүд бий. Үндсэндээ махны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтай. Гэхдээ үүнийг би буруутгах гэсэнгүй. Гагцхүү гадны хөрөнгө оруулсан компанид Монгол Улсын хууль үйлчлэх ёстой. 2019 онд гарал үүслийн баталгаагүй мах бэлтгэдэг, техник технологийн шаардлага хангаагүй нөхцөлд нийтийн хэрэгцээнд зориулж мах бэлтгэдэг. Тэр битгий хэл экспортод гаргах бүтээгдэхүүнийг хүртэл стандартын шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэдэг зэрэг зөрчлүүд илрүүлсэн. Тухайлбал, мах экспортлох зөвшөөрөлгүй мөртлөө экспортод гаргах зориулалтаар их хэмжээний мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд байна. Өөрөөр хэлбэл, дүрэм журмаа зөрчөөд их хэмжээгээр мах бэлтгэсэн. Бид оны эхнээс эдгээр бүх аж ахуйн нэгжүүдээр явж хянан магадлхгаа хийсэн. Бэлтгэсэн махыг цаашдаа яах вэ гэдэг яаман дээр бодлогын хэмжээнд яригдаж байна. Дотооддоо хэрэглэдэггүй дулааны аргаар боловсруулсан мах, адууны мах, хөлдөөсөн мах ч байна. Адууны мах дулаан орчихоор чанараа алдана. Тиймээс хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулж эрүүл ахуйн шаардлагыг нь хангуулж байгаад экспортод гаргах боломжийг хайж байна. Махны 12 үйлдвэр хоорондоо ярьж байгаад “Зөвхөн технологийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргана” гэсэн уриалга гаргаж яаманд хандсан. Бид тэдний уриалгыг дэмжиж байгаа. Тийм ч учраас борлуулж чадаагүй мах үлдсэн байна гэж үзэж байна. Ер нь хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ гэдэг тоо байдаггүй. Харин хэдий хэр хэмжээний мах экспортлох квот өгөх вэ гэдэг тоо бий. Энэ нь хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан. Өнөөдөр махны квот тогтоох асуудал дээр яамны ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Мах экспортлох асуудал дээр яам квот өгөхдөө авлига авч байна гэсэн яриа гарсан. Тийм асуудал байхгүй” гэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.64.158] 2020-01-17 08:42:22

Өвөө наад ажлаа та хийж чадахгүй байна тэгээд огцор гээд байна лдаа таныг . Та наад суудал дээрээ суусаар нүд аних ёстой юутээ.

Зочин [192.82.64.158] 2020-01-17 08:39:14

Энэ увайгүй луйварчин г одоот зайлуулаачэээ. Нямдорж Улаан 2 бол нээрээ Монголын ард түмэнд гай л болж байгаа болохоос гялайж гялтайх юу ч хийгээгүй. Энэ 2 оос өөр хүмүүс бол өөрсдөө зайлнадаа. Тэгтэл ханаж цадахгүй 2 луйварчин ширин нүүрлээд л суугөөд байхын .

Зочин [64.119.16.129] 2020-01-15 14:13:34

Зарим хүмүүс махны үнээ буулгаачээ мах авч чадахгүй байна гэжээ. Гэтэл энэ нэг ховдын эргүү махны үнэ унагалаа огцор гэнээ. Махны үнэ унаг л дээ, унаг өшөө бүр унаж жинхэнэ бодит үнэн дээрээ очиг л дээ.

Зочин [202.126.89.247] 2020-01-15 10:43:51

Улаан, Пүрэвдорж 2-ыг 2-ууланг нь шалга.

Зочин [202.9.46.234] 2020-01-15 11:58:22

ПҮРЭВДОРЖ ЛАВ МАХНЫ БИЗНЕС ДЭЭР АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ !!!

zochin [66.181.161.22] 2020-01-15 10:37:39

Улаан махны ченж

Зочин [202.9.40.120] 2020-01-15 09:33:24

Орчин цагийн Дүлзэн зайгаа тавиад өгөөч боловсролтой мэдлэгтэй залуус Яамаар нэг байхад энэ хөгшин авилга аваад квот зараад сууж байдаг. Хөгширсөн хойноо шоронд орох хэцүү байлгүй дээ

зочин [202.55.188.33] 2020-01-15 10:40:32

Пүрэвдорж элбэг ийн хам гээ биз дээ өөдтэй юум хиихгүй

зочин [202.55.188.33] 2020-01-15 10:34:05

Пүрэвдоржийн хэдэн мал үнэгүй болжуу гөлөг чинь

Зочин [202.126.88.54] 2020-01-15 09:11:31

Зах дээр мах үнэтэй бна.хаана мах хямдраад бга юм бол

Зөв [202.21.124.130] 2020-01-15 08:49:04

Зөвхөө Пүрэвдорж хууль бусаар авах гээд байгааг мэдрэрч байна. Битгий өгөөрэй

zochin [192.82.75.7] 2020-01-15 08:35:22

huzuugui hulgaichiin hulgaich mahnii vne osgoj horloh geed bnaa

Зочин [202.179.31.52] 2020-01-15 08:08:09

Улаан сайд ер нь нэр цэвэр хүн биш байхаа,Төмөртийн орд,тэр махны үйлдвэрүүд гээд бүгд л өөртэй чинь ямар нэгэн байдлаар холбогддог гэдэг.Одоо таны төрд зүтгэсэн хаагаагүй хүрээгүй өндөрлөг гэж бараг үлдээгүй тиймээс залуучууддаа зайгаа тавиад өгчихсэн нь дээр биш үү?

зочин [203.91.119.42] 2020-01-15 08:01:48

Яг үнэндээ бол та ажил хийхгүй байна, төрийн буянаар хуримтлуулсан туршлага, мэдлэгээ эх орон түмэн олондоо зориулж зүтгэхгүй байна. Гадаадаар тэнэх, ах дүү хамаатанаа тэжээж тэтгэх л ажил хийгээд яваа харагдах юм даа

Зочин [49.0.212.245] 2020-01-15 08:01:17

Буухгүй л гэж бодож байгаа бол ажлаа хийгээчээ. Цагаан сар болох гэж байхад махны үнээ буулгаач. Тэтгэврийн хүмүүс хэцүү байна.

Zochin [67.180.142.181] 2020-01-15 07:22:56

Ulaaniig zailuulakh tsag ni bolsoon

zochin [202.9.46.219] 2020-01-15 07:20:10

ene khakhuul avaagui bol nar baruunaas mandaj chono makhnaas garakh b.kh.

Зочин [202.179.26.95] 2020-01-15 07:02:30

Пүрэвдорж гишүүн монголчуудыг хорхог боодог их хийж идэж байна махны хэрэглээгээ багасга гэж байсан нөхөр байх чив ээ хэхэхэ,энэ нэг Улаан гэж ямаагаар бол хөгшин ухна дандаа л хэл ам таталж явах юм аа,зайлуулаач тэр нам мам нь,тийм дархлагдчихсан гөлгөр хулгайч юм уу

tetgeveriin avsan uu ogooroo [66.181.191.93] 2020-01-15 06:51:38

tetgevertee garaach tegshhen zogsoj chadahgui baij bas avilga husnaa ovoonuud bugd ogzoroo

ХААн яам их муу ажиллаж байна. [103.229.121.130] 2020-01-15 06:25:52

ЯАМ муу ажиллаж байна. КВОТ ыг атгасан компаниуд нь АВЛИГА босгоод байхад БИ огцрохгүй гэж юу гэсэн үг вэ? ТЭР нэхэж байгаа АВЛИГын ард ЯАМ байгаа.

Зочин [122.201.31.27] 2020-01-15 08:03:26

Одоо болно доо.

Зочин [202.21.109.71] 2020-01-15 06:23:28

ogtsruulna gesen nohriig ooriig ni butsaagaad ogchooch ooroo baastai gar shte

зочин [202.179.27.48] 2020-01-15 07:06:52

Пүрэвдорж өөрөө ч сайн юмааа мэдэхгүй байж ард түмнийг битгий урцалдуулах гээд бай .Тэгээд бас Хүрэлсүхийг хавчуулчихжээ,Сонгууль болох гээд унагах гээд пиар уу хэзээ ч Хүрэлсүхийг унагаж чадахгүй зүгээр л хийж байгаа ажлаараа ард түмэн үнэлж бгаа

ЗОЧИН [103.57.93.250] 2020-01-15 06:08:04

ЕС ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН ДҮҮ НАР ДАНДАА ТӨСВӨӨС МӨНГӨ ХУСАХ, МӨНГӨ УГААХ, ДАМЫН НАЙМАА ЗЭРЭГ МӨНГӨ ХӨРӨНГӨНИЙ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЧИХСОН Л ТУУЖ ЯВАХ ЮМ, ӨМНӨ НЬ ЕС-ЫН ТӨРСӨН ДҮҮ НЬ ЖДҮХС-ИЙН МӨНГӨНӨӨС ХҮРЭЛСҮХИЙН АЧААР 3% ХҮҮТЭЙ 800 САЯЫГ ХУСЧААД 30-40% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ МӨНГӨ УГААСАН, ОДОО МӨН ХҮРЭЛСҮХИЙН АЧААР 5000 ТН МАХНЫ ЭКСПОРТЫН КВОТ ЗАЛЬДАЖ АВЧИХААД ӨӨРӨӨ МАХ ГАРГАХ ЭРХГҮЙ, ТҮҮНИЙГЭЭ ДАМЛАН ЗАРААД ТУУЖ ЯВАХ, ЭНЭ НӨХДҮҮД АХ ДҮҮ НАР ХОЁУЛАА БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧИД ЮМАА.

Зочин [103.26.194.67] 2020-01-15 05:58:21

ene ugaasaa tegdegiin.novsh

зочин [103.57.95.98] 2020-01-15 05:55:34

Хужаагийн гар хөл болсон Улаан,Энхтүвшин мэтийн хөгшин төгцгүүдийг зайлуулах цаг нь болсон.

Зочин [126.198.112.151] 2020-01-15 05:53:14

Улааныг сайт болгон дээр ѳмѳѳрч бичээд байгаа хүн бол Улааны ягаан Чинзориг шүү

Зочин [202.9.46.234] 2020-01-15 05:48:31

Улаан сайд яасан гэж огцрох билээ ховдын цагаан хэрэмний Пүрэвдорж луухаан л их хурлаас зайлна биз

Зочин [202.179.27.68] 2020-01-15 05:35:22

yamnaas kvot avsan nohduud zaraad bn da


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.