Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2020 оны нэгдүгээр сарын 18, Бямба гараг, Билгийн тооллын: 23
Өвлийн дунд улаан хулгана сар
Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
- Аргын тооллын: 2020.1.18, Бямба гараг
- Наран ургах шингэх: 8.35-17.29
- Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Сэтгэгдэл