Дээдэс минь дэлхий нэг л хавтгай болсон гэдгийг даанч ажрахгүй явна уу даа?
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь 2020 оны нэгдүгээр сарын 17-18 нд Австрали улсын Сидней хотын казинод тоглож явсан талаарх мэдээлэл хэвлэлүүдэд цацагдаж эхэллээ. Үүнээс өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга онгоцонд өгзөг илсэн асуудал дэлхий нийтийнхний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэв. Тэгтэл Монголын дипломатчийн 70 кг хар тамхины хэрэг Европыг доргиов. Монгол Улсын Элчин сайдууд эх орондоо ирээд авилгын хэргээр саатуулагдав. Элчин сайд асны охин Хятадын хар тамхины бүлгийнхэнтэй хамт баригдаж, хоригдов. Энэ бүхэнд Монгол Улсын гадаад нэр хүнд унасаар байна.
Төрд ажиллаж байгаа хэн боловч гадаадад казино тоглож болохгүй, хэрвээ тоглосон тохиолдолд ажлаас нь чөлөөлөх журмыг Засгийн газраас гаргасан. Хэрвээ МАН-ын бүлгийн дарга гадаадад айлчлалаар яьж байхдаа казинод тоглосон нь нотлогдвол ажлаасаа халагдах нь тодорхой болно. Аливаа нэг улстөрч ч бай, иргэн ч бай гадаад улс оронд явахдаа улс эх орныхоо нэрийг л өндөрт өргөхөө байг гэхэд хайрлаж хямгадаж явах хэрэгтэйг дээрх хар хэргүүд гэрчилнэ. Өнөөдөр дэлхий гэдэг бөөрөнхий биш нэг хавтгай болсон. Тэнд нэг үхрийн эвэр доргиход энд мянган үхрийн эвэр доргино шүү дээ. Эх орондоо баригдаж, хилийн хоригт орж байгаа Элчин сайдад харь орныхон итгэж хамтарч ажиллах нь юу л бол. Улс орны ч бай, хувь иргэний ч бай ямар ч өнцгөөс нь харсан итгэл алдсан хүнд итгэл өвөрлөж хамтарна гэхэд хэн ч итгэхгүй нь тодорхой.
Казино тоглох гэдэг асуудал Монголын төрд шургалсан эрхмүүдийн ёстой нэг хорхойг нь хүргэдэг буруу зуршил. Ж.Мөнхбат гэдэг гишүүнийг гэхэд “Болор цом” наадамд түрүүлсэн яруу найрагч гэхээс нь илүүтэй Солонгост казинод тоглож хэдэн тэрбум төгрөг алдсан гэдгээр сайн мэдэх жишээний. Уг нь энэ казиног нь Монгол Улсад хууль хүчин төгөлдөр байгуулчихмаар байгаа юм. Тэгээд яахав, хуулийнхаа хүрээнд мөнгөтэй улс нь тоглоно л биз. Харин тэр төрийн эрх мэдэлтнүүдийг тоглох гэж донтвол ёстой нэг чангалаад, бүр шорон оронд илгээдэг хуультай болчих хэрэгтэй. Дэлхий нэг л хавтгай болсныг анзаараагүй дээдэс маань хилийн дээс алхуут л туйлын эрх чөлөөтэй мэт загнаж, хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийснээр заримдаа ч нялх хүүхдээс долоон дор юм юманд орооцолдох юм даа. Монголын төр ийм хачин дархлаагүй болчихсон юм уу, хаашаа юм.
Парламентын эрх баригч намын бүлгийн дарга, ҮХЦ-ийн дарга, Элчин сайд гэдэг чинь хариуцлагатай чухал үүрэг хүлээсэн том л албан тушаалууд баймаар юм. Тэгэхэд л Монголынхоо нэрийг бодсон ч юм байхгүй, өөрсдийнхөө нэрийг хайрласан ч юм байхгүй дандаа нэг хууль бус юманд орооцолдоно гэдэг мөн ч гунигтай үйл юм даа. Энэ ч хууль бусаар олсон эрх ямба, буруу гараар орж ирсэн эд баялагтай л холбоотой байдаг биз дээ. Тиймээс л эдэнд бүх зүйл сонин биш, аливаа сайхан бүхнийг шороотой хутгаж явах сонирхолтой болчихсон байдаг биз ээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:09
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:09
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:08:30
NxeZz8 http://pills2sale.com/ levitra nizagara
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:56
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:56
togloh ch bolno s dee! [77.132.208.208] 2020-01-21 22:16:42
mongolchyyd eersdiinhee hedeer oroldon zygaachdag bolson uu?togloson ch yadag bnaa!
ZiPD@ [153.214.136.179] 2020-01-20 12:53:01
Muu teneg, erguu, lalariin, novshiin, hudalch, hulgaich 3 pizdakuud ulsiin tusviin munguur poker toglood shaagaa biz, whiskey, poker, gadaad huuhen shaaj bgaad l haria biz har lalaruud, ork mal pizdakuud!!!!!.....
Зочин [150.129.143.26] 2020-01-20 17:47:56
хүрэл монголд эмх цэгц тогтоож чадахгүй улам?цэцглүүлж бна..Ѳѳрѳѳ ноотой болохоор хулгайчуудад юм хэлж шийдэж чадахгүй хэцүү бдаг даа
Зочин [64.119.16.18] 2020-01-20 10:50:31
То биш ээ. Мөн байлаа гээд УИХ-ынГишүүнийг гишүүн биш Хүрэлсүх чөлөөлөх үү? Эсвэл Гишүүнийг ЗГ-ын Хэрэг эрхлэхийн дарга хөөх үү? донгодвоо !!!
зочин [202.126.89.109] 2020-01-20 09:39:59
өдий насний хүн казино ямар байдгыг мэдэхгүй байна гэдэг Монголчуудыг тэнэг гэж боддог юм болов уу даа? ингээд хэлчихнэ эд яав л гэж гэсэн шиг хариулт байна даа. яана даа монголчууд минь ээ
Зочин [202.9.46.24] 2020-01-20 05:21:05
Намын зүгээс нэрийг нь дэвшүүлэхгүй байх нэг шалтаг гарч дээ. Ажлаас чөлөөлнө гэсэн заалт үйлчлэвэл гишүүнээс нь чөлөөлөхөөс бус бүлгийн даргын алба үндсэн ажил нь биш шүү дээ. Манайхан дайвар ажлаас нь чөлөөлчөөд мэдэн будилж биднийгээ молигдож байгаа шүү дээ...
Зочин [202.21.108.176] 2020-01-20 03:56:40
МАН-ыг татан буулга
Зочин [202.179.31.95] 2020-01-20 03:42:59
Монголын Төрийн,Монгол улсын нэр хүнд дэлхийд мөнч унаж гүйцлээ дээ.Төрийн эрхмүүд нь Авлигачин,Казиночин,Луйварчин,Дипломатчингууд хар тамхичин,зөөвөрлөгчид,УИХ-ын гишүүд нь ЖДҮ-чид,Хуульчид нь хууль завхаруулагчид,доодсууд нь төсвийн мөнгөөр тансаглагчид гэхээр Монголын нэр хүнд гэхээр юм байхгүй боллоо.МАН-ын нэр хүнд ч давхар уналаа шүү дээ, Ядаж байхад 2020 оны сонгууль хаяанд ирчихээд байдаг Хүрэлсүх минь ээ? Энэ бүгдэд дүгнэлт хийж хурдхан шиг тэр олон хэрэг,наад яриануудыг таслаж,жааханч болов цэвэрлэж байж л наад унасан нэр төр чинь жаахан сэргэлт авах болно шүү,яаралтай арга хэмжээ ав.
Зочин [202.126.89.87] 2020-01-20 03:35:11
Жоохон буянаа буруу эдэлж байна даа.
Зочин [202.179.24.151] 2020-01-20 03:22:34
Хүрэлсүх, Оюунэрдэнэ хоёр 2020 оноос хор их хийх байх, түүндээ өөрсдөө шатах байх даа. хаха
Зочин [103.57.92.79] 2020-01-20 03:15:24
Бас нэг л орк шүү дээ энэ амьтан чинь
Zochin [202.126.88.201] 2020-01-20 03:05:23
Odoo Hurelsuh her Hud last yaridagiig harsh l uldlee dee?
Зочин [202.179.26.47] 2020-01-20 02:57:35
Энхрий хайрт МАН чинь аль 90 онд үхсэн гэж хэлээгүй юу. Одоо хулгайчуудын нам болсон. Битгий андуураад сонгоод бай. Ялангуяа үхширсэн сэтгэлгээтэй хөдөөнийхөн.
Зочин [202.126.89.38] 2020-01-20 03:08:47
good
zochin [202.126.88.141] 2020-01-20 02:53:43
ikh medegch tsarailaad Delkhii khavtgai gej chinii l setgeleeg baikh novsh gej
Zochin [122.201.22.147] 2020-01-20 02:33:48
Iimerhuu tsaraitai hulgaichuud turuur duuren baina
Зочин [202.179.24.45] 2020-01-20 02:17:40
овлигогүйчүүдийн нэг юм бна дөө чааваас . дээр 2-р давхарт олигтой юм бна уу?
ЗОЧИН [202.9.46.66] 2020-01-20 02:06:27
МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН САНААТАЙ НӨГӨӨ ХУЛГАЙЧ ОРГОДОЛ ЭЛБЭГДОРЖ БАРУУН СОЛГОЙГҮЙ МӨРИЙТЭЙ ТОГЛОДОГ БАЙЖ БИЛЭЭ. ПОКЕРДОХДОО НӨГӨӨ ДОЛИГНУУР АШИГ ЗАВШААН ХӨӨГЧ ДАРГА НАР НЬ ХУДЛАА ХОЖИГДОЖ ӨГНӨ, ХӨГИЙН ХӨГИЙН.
Зочин [210.73.59.100] 2020-01-20 02:04:35
ИЙМ ХӨДӨӨНИЙ ХАЛТАР КАЗИНОД ЮМ ҮЗЭЭГҮЙ ЮМ ШИГ ТОГЛООД АМАРХАН АЗААРТАЖ БАЙХАД ТЭРНЭЭС ЦААДАХ НЬ БҮҮР АЙМААР ЮМ БАЙНА Л ДАА
zochin [64.119.23.156] 2020-01-20 02:04:15
yamar teneg yum be ene humuus chini shal hudlaa zurag tavitsan baihad chini ulguj avaad l 2 tal bolood heruul hiigeed baih yamar ch zavtai yum uur hiih ajil baidaggui yum uu hun gutgevel huulitai shuu
Зочин [192.82.65.120] 2020-01-20 01:36:36
Хамгийн гол нь УИХ гишүүний цалингаар казино тоглохуу энэ муусайн идэж уусан сул орж ирсэн мөнгөөр л тоглож байгаа өмөөрөөд байгаа оркуудад үүнийг бодож ойлгох ухаан байхгүй л дээ
Зочин [202.9.47.9] 2020-01-20 01:28:53
Мөнгөний үнэ цэнийг мэддэггүй хулгайч нар юм даа. Мөнгийг үрэх амархан олох маш хэцүү гэдгийг мэдэх үү.
zochin [73.51.245.247] 2020-01-20 01:17:03
shal zaluu xun bauna lee er ny ooriinxoo mongoor toglokhod yadag yum zugeer l xozor shuu dee bitgii surjigneed bai
Зочин [103.10.22.45] 2020-01-20 01:46:05
Teged gadnihan Mongolin tomohon hun Togtohsureng taniad Kazino togloj bna gej medeelsen heregu. Tend n Mongol hun baij tanij medeelel hiisen bj taarna. Uyg umuurud bga teneg ve.
tusa [66.181.168.81] 2020-01-20 01:01:13
Нэг зураг тавьчихаад бөөн сүр болох юм. Хөдөлшгүй нотолгоо хэрэгтэй. Хэн нэгний захиалгаар улс төр хийж байгаа юм. Хаа байсан Австралид казино дотор зургийг нь дараад .... Худал, гүтгэлгээр хоолоо олж иддэг нөхдүүдийг хийх ажилтай болгосон байна даа.
Зочин [43.242.243.154] 2020-01-20 01:36:15
Тэнэг юм бичих юм! Зураг чинь өөрөө нотлох баримт шүү дээ. Өөрөө тоглосон гэдгээ хүлээх л байлгүй.
zochin [202.21.127.166] 2020-01-20 01:01:04
Юм үзэж нүд тайлаагүй, дээрээс нь ямарч чадваргүй, мэдлэггүй, хүмүүжилгүй илжигнүүд иймэрхүү л байна даа.
Зочин [202.9.47.9] 2020-01-20 00:57:13
Доор коммент бичсэн үхэр монголчуудын сэтгэгдэлүүд бүгд МАН АН гэж хоорондоо талцсан сэтгэгдэлүүд байна. МАНАН сонгуулиар дахин сонгогдох нь тодорхой байна. МАНАН хүчтэй байна.
zochin [202.126.89.175] 2020-01-20 00:48:18
төрийн түшээ л юм бол түүн шигээ байх хэрэгтэй. Аливаа албан тушаалын ёс зүй хэв хэмжээ гэж байдаг. Их хурлын гишүүнээ болиод казиногоо тоглоно хогоо түүнэ үү хамаа байхгүй, их хурлын гишүүнтэй нь ярих хэрэгтэй..
Зочин [202.9.47.9] 2020-01-20 00:45:28
Сонгууль ойртохоор оюуны сэтгэлгээний ядууралтай үхэр монголчууд МАН АН гэж хоорондоо талцаж, МАН АН хоёрыг сонгуулиар сонгон гаргачихаад, сонгууль өнгөрсний дараа 4 жил МАНАН гэж хараан зүхэж үзэн ядна. Тэгээд дахин сонгууль боллоо оюуны сэтгэлгээний ядууралтай монголчууд МАН АН гэж хоорондоо дахин талцаж, МАН АН хоёрыг сонгуулиар сонгон гаргаж 4 жил МАНАН гэж хараан зүхэж үзэн ядна. Одоо ч энэ байдал үргэлжилж байна. Цаашид ч үргэлжлэх нь тодорхой.
зочин [202.21.109.40] 2020-01-20 00:43:41
маргахаа боль манай хүрэлсүх казино тоглосон төрийн албан хаагчийг өршөөхгүй казиногийн бүтэн бичлэгийг гуйж аваад л шийтгэнэ бусдад нь үлгэр жишээ болог энэ муу хэдэн монгол эрчүүд ёстой өөдгүй юмаа жаахан царай өгвөл л дандаа хэрэг түвэгт орно тэвчээргүй чалчаа хэрүүлч хүүхэмсэг хулгайч хэд хэдэн эхнэртэй болно хүүхэд эхнэрээ хаяна улсаа худалдана дандаа хулгай хийхийг санаархана гадаад зүгээр ч явахгүй казино дандаа орно онгоцонд ч зүгээр явахгүй архи ууна хүүхний бөгс бөөртэй зууралдана эзэн чингис хаан энэ хэдэн монгол эрчүүдийг ташуурдаад хаямаар юм
Зочин [192.82.65.160] 2020-01-20 00:39:55
Ажлын бус цагаар тоглох нь юу нь буруу байна. Энэ тоглоом байх ёстой. Монголд би болгох хэрэгтэй. Хуулийн хүрээнд зөвөөр ажиллуулахад буруу зүйл байхгүй шүү дээ. Эдийн засагт ч ашигтэй
Зочин [103.111.68.3] 2020-01-20 00:38:18
СУЛ ОЛСОН АВИЛГАЛЫН МӨНГИЙГ МОНГОЛД ҮРЭХ ГАЗАР БАЙХГҮЙ БОЛОХООР КАЗИНОДСОН ГЭЭД Л БОЛОО. ЭД НАРЫН ХУУЛЬ ДҮРЭМ ӨӨРСӨДӨД НЬ ҮЙЛЧЛЭХ БИШ. ТЭР МИАТЫН БААТАРЦОГ МИАТ-даа АЖИЛАА ХИЙСЭН ( ХУЛГАЙГАА ) ХЭВЭЭРЭЭ СЭӨҮЛДЭЭ КАЗИНООД ЯВЖ БАЙНА ЛЭЭ. ЭНЭ ТӨР ШҮҮ ЮМАНД АЖИЛЛАДАГ ХУЛГАЙЧУУД БҮГД ТӨМСӨГДҮҮЛЧИХСЭН ХӨДӨЛЖ ЧАДАХГҮЙ...
Зочин [192.82.68.141] 2020-01-20 00:34:23
Хараад зогсож байна лээ.Бүлгийн даргын зургийг хэн гэдэг муухай монгол аваад тавчихсан болдоо.АН аас ганц хүн явсан Уянга Эрдэнэчимэг гишшүүнийг яалаа даа.Улс төр муухай
Зочин [103.111.68.3] 2020-01-20 00:39:41
ЯАСАН ХУЛГАЙ ЧИНЬ ГАРЧ ИРЭЭД БАЙНАА УУ?
Казино [202.126.88.52] 2020-01-20 00:32:23
Тэнэгт битий МАН намаас 70 сая төгрөг гаргаж Австралын казинод гүйцэтгэх ажиллагаа хийж явсын. Казиногын бүлэглэлийг яааг илрүүлэх гэж явахад нь Баг алхын
Зочин [103.57.95.134] 2020-01-20 01:41:30
Хол очиж хуцацгаа
Зочин [103.111.68.3] 2020-01-20 00:40:15
ЯГ ТИЙМ, ККК
Зочин [99.203.106.84] 2020-01-20 00:33:58
Бэтээ донгос .. долоогч минь..
Зочин [103.57.95.134] 2020-01-20 00:20:08
МАН ХҮРЭЛСҮХ ИХ Л БОДОЖ МАН-ЫН УИХ ДАХ НАМЫН БҮЛГИЙН ДАРГААС Л ЧӨЛӨӨЛНӨ БИЗ . ӨӨР ЯМАР ШИЙТГЭЛ БАЙНАА