Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хоногт 30 бүртгэгдэж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол буурахгүй байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.Энэ талаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй байгаа гэсэн. Энэ он гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол хэр бүртгэгдэж байна вэ?

-Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн гудамж зам талбайд хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна. Иргэд цагдаагийн хяналт байхгүй, камергүй газраар замын хөдөлгөөний дүрмийг зорчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа. Өнгөрсөн 2019 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34591 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Үүнээс 978 зам тээврийн осолд холбогдсон байгаа. Ер нь баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгддэг. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хоногт 30 бүртгэгдэж байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол эрх хасахаас гадна ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?

-Зөрчлийн тухайн хуулийн 14.7.3-т зааснаар тухайн иргэнийг 400 мянган төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг нь нэг жилээр хасаж байгаа. Хэрэв зөрчлөө дахин давтах юм бол шүүхээр орж 7-30 хоногийн баривчилгаанд явуулдаг. Өмнөх хуулиар зургаан сараас хоёр жилээр эрхийг нь хасаж байсан.

2019 ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАЖ, ОСЛЫН ГАЗРЫГ ОРХИЖ ЯВСНААС БОЛЖ 16 ХҮН АМЬ НАСАА АЛДСАН

-Энэ сарын 16-нд Хан-Уул дүүрэгт зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон. Уг ослыг олны танил жүжигчин гаргасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

- Нэгдүгээр сарын 16-ны өглөө 06.00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжны асфальтан замд “Mercedes Benz” маркийн машин “Toyota Premio” маркийн машинтай мөргөлдөж, жолооч нь нас барсан ноцтой осол гарсан. Уг осол гаргасан “Mercedes Benz” маркийн автомашиныг жолоодож явсан А нь осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид шалгаж байна. Осол юунаас болж гарсан шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй байгаа. Олны танил гэдгийг нь бид мэдэхгүй. Цахим орчинд олны танил гэсэн мэдээлэл яваад байгаа.

image

Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах тохиолдол буурахгүй байна. Өнгөрсөн ням гаригт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан. Осол гаргасан жолооч бас л согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар үүргээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй. Мөн ослын газрыг санаатай болон санаандгүй байдлаар орхиж явах тохиолдол нэлээд гардаг. Тухайлбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Наадам центр”-ын баруун талд 50 орчим насны хүн зам тээврийн осолд өртөж нас барсан. Тухайн осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиод явсан байсан.

Өнгөрсөн 2019 онд зам тээврийн осол гаргаж, ослын газрыг орхиж явснаас болж 16 хүн амь насаа алдсан байгаа. Энэ 16 хэргийг Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс бүрэн илрүүлсэн. Хэрэг илрэх боломжгүй, камергүй, хүн намайг хараагүй гэдэг байдлаар ослын газрыг орхиж явж байна. Аливаа хэрэг ямар нэгэн байдлаар илэрч тодорхой болно. Иймээс жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.

-Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох тохиолдол гарсаар л байна. Тэр дундаа орон нутгийн замд?

-Орон нутгийн замд гарч байгаа ослынихэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлснээс болж байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 18-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг, нисэх буудлын баруун талын шороон замд "Тоёота Приус" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 15 настай хүүхдийн амь хохирсон. Иймээс орон нутгийн замд явж байгаа зорчигчид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна уу гэдгийг маш сайн анхаарч зорчих хэрэгтэй.

image

-Жолооч нар Налайхын зам дээр хурд хэтрүүлэх тохиолдол нэлээд гардаг. Энэ зам дээр хэдэн км-ын хурдтай явах ёстой вэ. Орон нутгийн замд орох уу, эсвэл суурин замд орох уу?

-Налайхын зам ашиглалтад орсноос хойш хоёр осол бүртгэгдэж байсан. Тухайн зам Баянзүрх Налайх дүүргийг холбосон суурин зам. Иргэд хотоос гараад орон нутгийн зам гэж бодоод хурд хэтрүүлдэг. Иймээс Налайх зам дээр 50 км хурдтай явахаар зааж өгсөн байгаа. Энэ зам дээр Тээврийн цагдаагийн албанаас зөөврийн хурд хэмжигчээр хяналт тавиад ажиллаж байна. Жолооч нар хурд хэтрүүлэх зөрчил нэлээд гарч байсан. Харин одоо харьцангуй буурч байгаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:08

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:08

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:37:45

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:37:44

Zochin [202.126.88.157] 2020-01-24 07:10:06

Arhinii hereglee shoniin baar tcengeenii gazraa bagasgaldaa

Huz [192.82.64.197] 2020-01-21 02:12:34

Sogtuu jolooch Hun alchihaad bhad osol yunaas bolson ni togtoogoogui bna gehiin?

зочин [202.131.245.69] 2020-01-21 01:13:27

согтуугаар машин жолоодсон хүнийг нь хэзээ ч жолоо дахин барихгүй болгож шийтгээд дээрээс нь автомашиныг нь 3 жилээр журмын хашаанд байлгах хэрэгтэй. тэгвэл наад зах нь хотын түгжрэл эрс багасах юм байна.

Сайн бодоорой хүмүүсээ. [66.181.161.90] 2020-01-21 01:06:39

Би өнгөрсөн онд эрхээ хасуулсан нэг нөхөр нь байна өө. Суусан газраасаа Гэр ойрхон гээд замаараа хэдэн найзаа буулгаад харьчих юм чинь гээд юм бодолгүй явсан замдаа яг баригдсан даа. Элдэв эсэргүүцэл гаргалгүй драйгер үлээсэн буруугаа хүлээсэн. 0,26 %. Би өөртөө 100% итгэсэн ч хууль бол хууль л юм билээ. Танил тал ар өвөр, генерал ах ч гэсэнгүй. Гавъяа байгуулсан биш. Сураг сонсохнээ энэ согтуугаар машин барьсны ар өврийг зохицуулах гэж зөндөө цагдаа, өндөр цолтой хүмүүс нь ажлаасаа халагдсан юм билээ. Бид өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байж үхсэний 76, авилгал, хээл хахууль, оффшор яриад ч хэрэггүй. Өнөөгийн бидний царай хувиа хичээсэн ийм өөдгүй зангаас болж л ийм нөхцөлтэй нийгэмд амьдарч байна. Хүн хүн өөрийн толгой, оюун бодлоо цэгцэлж, үүргээ ухамсарлаж, өндөр ухамсар соёл суух ёстой юм байнаа Монголчуудаа. Би бол одоо тэр 0,26 % тай барьсан өдрөө болдог бол буцаачихмаар байна. Өөртөө маш их гэмшиж байгаа. Хамгийн гол нь хийснийхээ дараа маш их сэтгэлийн зовлон, шаналгаа болдог юм б

Зочин [103.57.92.180] 2020-01-21 01:59:19

Осол хийгээд хүний гар хөл тасадсан хүний яриа байна даа., зайлуул. Генерал ахтай хүн ч сайхан юмаа.

Приусчин [66.181.169.116] 2020-01-21 00:52:27

570, 200, G-class гэх мэтийн машинуудыг огт шалгалгүй явуулдаг цагдаа нар өөрсдөө буруутай шүү.

өөө [66.181.166.154] 2020-01-21 00:49:04

Согтуугаар тээвэрийн хэрэгсэл жолоодож гаргасаг осол буурахгүй байгаа нь шийтгэл зөөлдөөд байгааг харуулж байна. энэ дээрээ хуулий гаргаачээ насаар нь эрх хасах, суулгах заалтаа чангалаачээ. тоолоод суух юм. Хүний алтан амь эрсдэаж байна шүү дээ эрхэм гишүүдээ.

Зочин [103.57.92.180] 2020-01-21 01:55:47

Нас масаар нь гэж хуцаж байхаар өнөөдөр эрхийг нь хасаад маргааш хахуулиар буцааж өгдгөө болиоч. 30х365=10950 Жилд ийм тооны хүн журамлагдаад, машин барихгүй байв гэж.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.