Д. Сарангэрэл: Коронавирус Монголд орж ирвэл бид юуг ч нуухгүй
ДЭМБ-ын өгсөн мэдээллээр коронавирусын халдварын тохиолдол одоогийн байдлаар 887, нас баралт 26 болоод байна. Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг учир уг вирусын халдвар манай улсад орж ирэх эрсдэл өндөр байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
Д.Сарангэрэл:“Коронавирусын халдвар нууц үетэй гэдэг нь тодорхой болчихсон”
-Коронавирусын тархалт цаг тутамд нэмэгдэж байна. Манай улсын хувьд урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг хийж байна вэ?
-Хятад улсын хувьд хамгийн сүүлийн мэдээгээр, батлагдсан оношоор 887 хүн уг вирусээр халдварлаж, 26 хүн нас барсан, зургаан улс оронд бүртгэгдсэн гэдэг мэдээлэл байна. Манай улсын иргэдийн зүгээс хил, гаалиа хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ вирус нь ахуйн болон агаар дуслын замаар хүнд халдаж байгаа учраас хил гаалиа хаалаа гээд үр дүн байхгүй гэж ДЭМБ мэдэгдэж байна. Иймд ДЭМБ-ын зүгээс улс орнуудад хил гаалиа хаах зөвлөмжийг хүргүүлэхгүй байгаа гэдгийг мөн хэлсэн. Хамгийн гол нь ард иргэддээ сэрэмжлүүлэх хэрэгтэйг сануулж байна. Монгол Улс 21 төрлийн ханиад томууны вирусыг илрүүлдэг лабораторитой. Улаанбаатар хот, Орхон аймаг, Дархан хот болон Дорнод аймагт ханиад томууны вирус илрүүлдэг бүсчилсэн лаборатори бий. Тэдгээр лаборитариор вирус нь гарч ирэхгүй бол коронавирусын сэжиглэл гэж үзнэ. Энэ өвчин нууц үетэй гэдэг нь тодорхой болчихсон.
-Энэ вирусын эсрэг эмчилгээ батлагдаагүй байгаа гэж эх сурвалжууд хэлж байгаа шүү дээ?
- Энэ вирусын эсрэг эмчилгээг дэлхий батлаагүй байна. Зургаан төрлийн коронавирус байгаа. Энэ бол долоо дахь шинэ вирус учир аль ч улс оронд эмчилгээ гаргаагүй байгаа. Энэ вирус нь анхан шатандаа ханиад томууны шинж тэмдэгтэй учраас тэр шинж тэмдгийн эмчилгээ одоогоор хийгдэж байгаа. Амьтны гаралтай гэж байгаа боловч яг юунаас үүссэн нь бас батлагдаагүй. Хил хаах асуудал үр дүнгүй. Бүх улс орон ДЭМБ-ын зөвлөмжөөр явж байгаа. Коронавирусын талаарх мэдээллийг өдөр бүр ард иргэдэд хүргэнэ. Ялангуяа Монгол Улс Хятад улстай хиллэдэг учир вирус орж ирэх магадлал өндөр бий. Гэхдээ Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй байна. Сэжигтэй тохиолдлууд их олон оронд байгаа боловч батлагдаагүй байна. Хүнээс хүнд халдварладаг нь тодорхой болсон. ДЭМБ болон Хятад улсын зүгээс “Энэ өвчний талаар мэдэхгүй зүйл их байна, дүр зураг, цаашдын хандлагыг тодорхойлох боломжгүй байгаа” гэдэг тайлбарыг хийж байна. Хятад улс энэ өвчний талаарх мэдээллийг огт нуухгүй байгаад ДЭМБ талархаж байгаа. Коронавирус нь нууц үетэй учир хил гаалиар тогтоон барих ямар ч боломжгүй юм.
ХЯТАД УЛС ЭНЭ ВИРУСЫГ ГАРГАХГҮЙ, ТОГТООН БАРИХАД АНХААРЧ
АЖИЛЛАХ АМЛАЛТ ӨГЧЭЭ
- Нууц үедээ хилээр ороод ирчихсэн байх боломжтой юм биш үү?
- Гахай, шувууны томуутай адил нууц үетэй байгаа. Тийм учраас эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй. Уушгины хатгалгааны үеийн томуугийн цар тархалтын үед хэрхэн яаж ажилладаг вэ, тэр дэглэмээрээ ажилла гэсэн зөвлөмжийг ДЭМБ-аас аваад хэрэгжүүлж байна. Одоогоор нөхцөл байдал яаж өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Хятад улсын зүгээс энэ вирусыг аль болох гаргахгүй, тогтоон барих талаар анхаарч ажиллана гэдэг амлалтыг өгсөн.
ХӨСҮТ-д 50 ортой тусгаарлах өрөөг бэлэн байдалд оруулсан
- Дүүрэг, хороодын эмнэлгүүдийн бэлэн байдал ямар байгаа бол?
- Томуугийн цар тахлын үеийн бэлтгэл ажлыг олон улсын байгууллагуудтай хоёр жилийн турш яриад бэлэн байдлаа хангачихсан байхгүй юу. Эм тариа бэлэн. 21 вирусээ илрүүлнэ. Хэрвээ 21 төрлийн вирус илрэхгүй мөртлөө халуураад тодорхойгүй шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлана. Тус эмнэлэгт 50 ортой тусгаарлах өрөөг бэлэн байдалд оруулчихсан байна. Бусад эмнэлгүүдээр оношлохгүй гэсэн үг биш. Бусад эмнэлэгт шинжилгээгээ авч, тусгаарлах боломжтой.
- БНХАУ-аас ирсэн орчуулагч эмэгтэйг ХӨСҮТ-д тусгаарласан гэсэн?
- Тэр хүний хувьд ихэнх үзүүлэлтээрээ үгүйсгэгдсэн. Галт тэргэнд ээжийнх нь толгой өвдсөн, хүү нь халуурсан тохиолдол гарсан. ХӨСҮТ-д авчирч тусгаарласан зүйл байхгүй. Ээж, хүү хоёр Замын-Үүд рүү орж ирсэн байсныг буцаасан. Дээр нь дахиад хоёр хятад иргэн халуурсан тохиолдол гарсан. Эдгээр иргэдийг Эрээн хотоос шууд буцаасан. Монгол Улс руу орж ирээгүй. Коронавирус Монголд орж ирвэл бид юуг ч нуухгүй. Орж ирэх магадлал өндөр учир бэлтгэл ажлыг сайн хангаж ажиллах хэрэгтэй байна.
- Энэ вирус үхлийн аюултай юу?
-ДЭМБ-ын зүгээс энэ талаар хэлэхдээ “Үхлийн аюултай гэж шууд хэлэхэд төвөгтэй. Яагаад гэвэл нас барсан тохиолдлууд ихэнх нь суурь өвчтэй өндөр настай хүмүүс байсан. Уг вирусыг ханиад, томуу гэж бодоод эмнэлэгт хугацаа алдаж хандсан. Үүнийг үхлийн аюултай, явц нь хурдан гэж тодорхойлоход хэцүү байна” гэж мэдэгдсэн. Халдварт өвчний талаарх мэдээлэл тухайн өдрөөр өөрчлөгдөж байгаа учраас өдөр бүр 11 цагаас явцын мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллана.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:37
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:37
Ard [202.126.89.119] 2020-01-26 03:37:13
Khun Ard, mal mini mend baival bolloo. Bas baigali delkhii mini buren buten baigaasai bilee.
Zochin [202.126.89.119] 2020-01-26 03:24:54
Kheden mal belcheergui khetsuu l bna, mal mend bol bolloo.
Zochin [116.43.247.114] 2020-01-26 02:15:17
Uhani hotod bgaa 30 oyutan zaluusaa zasgiin gazaraas arga hemjee avch hurdan tataj avah heregtei tend bgaa oyutan zaluus maani setgel sanaanii mash hund hetsuu bgaa busad uls oron ooriin irgedee tataj avch bn mongol uls hurdan shuurhai arga hemjee avch ooriin irgedee tataj avah heregtei
Ажиллаач [103.26.193.234] 2020-01-26 02:04:13
Яаралтай нөхцөлд аль улсаас ямар эм тариа хэрэгсэл татах боломжтойг судалж холбоо тогтоож байх хэрэгтэй
Ажиллаач ээ [103.26.193.234] 2020-01-26 02:00:14
Эмнэлэг болгон дээр өндөр халуунтай өвчтнийг тусгаарлах өрөө бэлэн байлгах хэрэгтэй. Эмнэлэг болгон дээр өндөр халуун хатгаатөй өвчтөнтэй ажиллах багийг эм тариа бусад зүйлсийг бэлтгэсэн байх хэрэгтэй ариутгалыг маш өндөр хэмжээнд аваачиж эмнэлгийн өвчтнүүдмйг бусадтөй харилцах бхйдлыг эрс хумих хэрэгтэй
Онц байдал зарлаж хөл хорио тогтоо яаралтай [103.26.193.234] 2020-01-26 01:46:30
Хятадад эөхцөл байдал маш хүндэрч өвчний тархалтыг хянах зогсооход хэцүү болж байгаа талаар том дарга нь албан ёсоор мэдэгдсэн байна даа. Өвчин нууц үeд хүиүүс мэдэхгүй ихээр тараасан халдвартай хүмүүс энд тэндгүй зорчсон гэсэн үг. 12 сард уханд очсон амeрик хүн одоо өвчин нь илэрч байна гэнэ. Манайхаан маазраад суух юм биш болтой. Онцгой засгийн газар хот гээд яаралтай арга хэмжээ авч эхэлсэн нь зөв болтой
Зочин [66.249.82.168] 2020-01-26 00:53:55
Мэрэгжлийн ур чадвар шаардах ажилд сэтгүүлч хүн тавьдаг анхнаасаа буруу шийд байсан наад авгай чинь хил хаахыг шаардлаггүй гэж ярьж байна учраа олохгүй эсвэл хүний амаар яваад байгаам бишүү яаралтай хил хаах арга хэмжээ авах манайд үргэлж тусладаг хөгжилтэй Япон гэх улс лрны дэмжлэг яаралтай авъя
Наран [218.38.194.45] 2020-01-25 23:44:06
Сэтгүүлчийнхээ ажлыг хийсээр дууслаа энэ зальтай авгай эрүүл мөндийн салбар яанадаа
Хот юм хийгээчээ [122.201.31.242] 2020-01-25 15:41:34
Хотын удирдлага гэж юу ч мэдэхгүй юмнууд ангайгаад сууж байгаа бусуу. Засгийн газариай хийх юмаа ярьж төлөвлөөч . Байгуулагуудаа үүрэг даалгаврыг өгөөч нийтийн тээврээ захираач хянаач баар цэнгээнийхнийг эрт хаагаач. Хот даяар ариутгао цэвэрлэгээг чангатгаач. Бэлтгэх зүйлүүдээ 1бүрчлэн гаргаж захаас нь хийгэжч. Дүүргүүдээ хөдөлгөөч . Ямар алхгар юм вэ
Хөдлөөч ажиллаач цаг алдаад байна [122.201.31.242] 2020-01-25 15:17:41
Байгуулага бүрд ажилтнуудаа хамгаалах ажлыг зохион байгуулах үүрэг даалгавар өгөөч шалгаач. Нийтийн тээврийн ариутгал цэвэрлэгээг эрс сайжруулаач. Вэлгүүр хоолны газрууд үйлчилгээний газруудын цагийг багасгаж ариутгал уэвэрлэгээг шалгаач. Онцгой хуралдаж зангидаач . Хүрэлсүх сайдуудаа дайчлаач. Төлөвлөгөө юмаа гаргаач. Яаралтай хөрөнгө мөнгө дайчилж эм тариа тариур эинэлгийн хувцас хэрэгслүүдэа захиалаач. Юу ч үгүй л суугаа биз. Аймгуудад дүүргүүдэд үүрэг даалгавар заавар журам явуулаач. Ингээд хэлээ хазаад назгайраад хараад сууж байх юмуу. Иргэдмйн амь нас амьдрал яригдаж байна шдээ
Зочин [66.181.186.152] 2020-01-25 14:57:23
Нехцел байдлаа vнэн зевеер яриач мал авгай чинь. Бэлэн байдлаа хангаагvй, том эмнэлэгийн дарга нарын албан тушаалыг арилжаалж, менге угаах аянуудаа нээсээр яваад мартчиж гэж vнэнээ хэлээч балиар авилгалчин хулгайч авгай
Зочин [202.21.109.132] 2020-01-25 14:32:59
huja noyon n hel gevel helne gui bol chimegui l bna
Зочин [139.5.216.245] 2020-01-25 14:18:39
Бид заавал дэмб гэдгийг дагах есгуй евчин манай улсад ороод ирвэл ингэж ярихгуй л байх даа хожим амаа барих вий дээ хэдэн ард тумэн чинь хэцууднэ дээ
Зочин [203.91.115.50] 2020-01-25 14:14:19
ЮУНЫ ЧИНЬ ОРООД ИРВЭЛ ГЭЖ ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ БАЙХ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ЭРХ МЭДЭЛ ЧИНЬ БАЙНА. БИТГИЙ БАЛАЙРААД БАЙ. ЧАДАХГҮЙ БОЛ МЭРГЭЖЛИЙН ХҮНД НААД АЖЛАА ӨГ
Зочин [192.82.71.44] 2020-01-25 13:14:57
Далд уе нь 14-20 хоног юмыг хил харж л байж хязгаарлана шуу дээ ! ДЭМ байгууллага Монголын ард тумэнг мэддэг болсон бололтой !!! Шал тэнэг ой гутмаар авгай
Зочин [66.181.161.69] 2020-01-25 12:46:28
14 хоногын дараа шинж тэмдэг нь илэрдэг гэсэн үү. тэгвэл эрүүл гэж харагдсан хүмүүс халдвар тээгчид байх магадлалтай байх нь маск биш юмаа гэхэд ороолтоор амаа ороогоод өөрийгөө хамгаалах гэж оролдсон хүн ч цөөн харагдсан. ингэж хэнэггүй байчаад дараа нь эмнэлэгт багтаж шингэхгүй очерлож, коридорт шалан дээр шахцалдаж хэвтээд хамаг мөнгөө эм тарианд үрж ажилаа алдахаа тоохгүй бол ч яахав.
зОЧИН [66.181.161.50] 2020-01-25 12:12:18
Юун 50 ор вэ Ороо нэмж бэлдээчээ.Урд хилээ яаралтай хаагаачээ.Халдварын цар тахлын үеийн бэлэн байдалд өрхийн эмнэлгүүд бэлэн үү
зочин [202.126.89.242] 2020-01-25 11:12:41
Энэ чухал салбарт яагаад мэргэжлийн хүн тавьж болдоггүй юм бэ ? Эрүүл мэндийн салбар намуудийн тоглоомны салбар болоод удаж байна Ганди Сарангэрэл Ламбаа гээд дандаа мэргэжлийн бус шахааны сайдууд Эрүүл мэндийн салбарийг самарч дууслаа
Зочин [182.160.37.49] 2020-01-25 11:12:35
Энэ удаад бидний буруугаас биш тул юуг ч нуухгүй ээ гээд шулуухан үнэнээ хэлчихэж. Ер нь бол үе үе нуучихдаг бололтой шүү!
Нуу нуу нуа [122.201.31.242] 2020-01-25 10:07:09
Биднээс их юм нуудаг болтой доо шүү. Бүр сэжиг төрчихлөө. Дарга сайд нар нуудаг сэтгүүлчид ил болгох гэж хөөцөлддөг . Чоно тарвага тоглоом. Үнэг чоно. Хонь чоно. Чоно туулай.
Zochin [202.9.47.31] 2020-01-25 09:57:24
Nuulgui heleh bolvuudaa naidvargui shuu dee
Zochin [202.9.47.31] 2020-01-25 09:56:06
Manai ulsad ene haldwar orood irvel tusgaarlah or hangalttai baigaa yu hytad uls 2 3 honogiin dotor tusgaarlah heseg gargaad manai uls tegj udaaj bush tusgaarlaj chadah bolvuu
Zochin [66.181.161.73] 2020-01-25 09:00:24
Nuuna daldlana guriine gesen l loozontoi yum daa ed nar
Зочин [66.181.178.220] 2020-01-25 08:52:34
busdiig bol nuuna
Zochin [1.25.91.189] 2020-01-25 07:00:48
Neeree aimar bn geed bn oilgoj bn uu ghdee mongolchuud mini tseverhen l mask zuugeed l gertee noiton tseverlee sain hiigeed l Haniad neeh hurehgui l gol n gertee l bj bai ajil deeree mask Zuu ok
Зочин [66.181.161.119] 2020-01-25 06:58:55
Хан Уул дvvргийн сургуульд сvрьеэгийн дэгдэлт болсныг 1 жил нууцан байсан л авгай шдэ
Иргэн [203.217.139.225] 2020-01-25 06:31:43
Нууж тэнэгтэж мэдэх л улсууд шүү. Эд нар бүтэхгүй ээ.
Зочин [202.179.25.30] 2020-01-25 05:24:56
Шууд ойлгогдож байна. Нам нь нуух тухай зөвлөж шахалт үзүүлсэн байна. МАН болсон хойно үнэнийг нуудаг өвчтэй.
Зочин [182.160.35.177] 2020-01-25 05:22:22
Harin ch asuudliig shiidehiin tuluu ajillaj bajgaa said gej haragddiin, gol asuudlaa olj haraad ene baidlaaraa ajillavaad ene salbariig jaahan ch gesen deer bolgoosoi
Зочин [66.181.186.152] 2020-01-25 05:03:38
Коронавирус нууц vетэй болох нь тодорхой боллоо гэнvv? Малаа, бvх халдварт евчин нууц vетэй байдым. Нууц vетэй учраас хил гааль дээр тогтоож чадахгvй гэнvv? САРС бас нууц vетэй байсан, гэхдээ л хил гаалиар оруулаагуйм да тэр vед ажилж байсан мэрэгжлийн сайд, ажилтнууд. Одоо ч мэдээж сайд таны юу ч мэдэхгvй шахааны цvнх баригч нар ийм л юм ярина да. Юу ч гэхэв дэ
З [66.181.161.59] 2020-01-25 04:35:45
Урд хилээ түр хугацаагаар хаая
zochin [202.126.89.91] 2020-01-25 04:56:56
Ene yrlagiin togloltuudiig bolivol yasiin jiliin 4 ulirald baahan toglolt bie bieeser ursuug televiz ch vzvvlehgvi baahan reklam horio totooson bhad hvvhdvvd vzeh geed buun haldvar avah bh daa
Сэтгүүлч [66.181.161.110] 2020-01-25 04:33:49
Би мэргэжлийн ажлаа хийж байгаа учир сцрвалжлагаа хийнэ Санаа зоволтгүй
Зочин [167.172.131.192] 2020-01-25 04:18:08
Gadaad medee n deer oshigdor 24baisan bol onoodriin baidlaar 39hun nas barisan gej bn
зочин [103.194.176.117] 2020-01-25 04:16:57
Сайдаа Наад Вирус чинь Өмнөговь амйгийн Гашуун сухайт болон Шивээ хүрэнгийн боомтоор орж ирэх өндөр магадлалтой шүү Ялангуяа Цагаан хад бол хамгийн нийгмийн хогын шаарууд цугалсан газар шүү дээ за тэр явуулын гуанз энэ тэр нь хамгийн бохир заваан залхаг арай л халбаг сэрээгээ жолооч нарийн хог болгож хаясан тостой давуунд арчаад өгөх нь энүүхэнд шүү дээ
энхбаатар Цагаан хад [66.181.161.66] 2020-01-25 04:57:58
Чи юү гэж солиороод байгаа новш вэ? Амьдралаа аваад явчих санаатай яваа хэдэн жолооч нарыг ингэж хэлэхээсээ ичихгүй байна уу? Муу лалар! Уучлал гуйгаарай эртхэн!
Зочин [103.229.121.90] 2020-01-25 03:22:02
Хэдэн төгрөгөөр сайд болов оо хэлж өгөөч
Зочин [64.119.18.137] 2020-01-25 03:05:29
Saidaa ta er ni eruul mendiin talaar ali her medlegtei hun esvel , zuvluh bolon yamnii humuusiin amaar ajilaa hiij bga yu haruilaach bid ihk tugshij l bn shu . Bie amar gushuunii ajilaa hiigeed yavaach , ireh songuulid bid gargaal ugiil do
zochin [182.160.0.99] 2020-01-25 02:39:50
arai uh surjigneed bgam bus uu? Anh udaa bish ee,jil bur l huuhdiin hicheel oromdoj unguruuj baihumaa, H1N1 biluu bas neg virus degdehed bas mash tom horig,sergiilelt hiij l bsan shd,heterhii urt hugatsaagaar hicheel haaj bn shd,7 honogoor haagaad,sungaad yavaach ee, odoo barag jil bur uvul hicheel haadag ulamjlal togtloo shd,zunii amraltaar huuhdee erthen agaar salhind gargaj,amidral surgamaar l bn shd,balai umaa
Зочин [202.126.89.143] 2020-01-25 04:46:14
Санал нийлж бна. Сүрхий ажиллаж байгаа дүр эсгэн сүржигнэж хүүхдүүдийг хохироож бна. Жилийн жилд өвөл хүйтэрч ханиад томуу гарч л байдаг Энэ жил харин ч хүйтний эрч сул утаа шороо бага бна. Ингэж байхын оронд хүүхдийн дархлааг дэмжих талаар бодитойхон ажил хиймээр юм. Ядаж дунд ахлах ангийхныг хичээлд нь явуулмаар юм
Bulgantamir [66.181.188.50] 2020-01-25 02:31:56
50 or yu bolhuu dee 3 say hund 500 or hewel bas boloh ym saidaa ta huuhed huurch bgaa ym shig ard irgediin eruul ywah batalgaa haa bna undurjuulsen belen bdld bgan bol medeelelee tsag tuhaid boditoo yari
zochin [202.126.89.91] 2020-01-25 04:45:12
Bitgii muu oyrlood bai
Bulgantamir [66.181.188.50] 2020-01-25 02:28:46
emnelegt huuhed haniad hureed hewtheer birusnii garaltai geed yag togtson ner bhgui l bdg Mongold 21 birus ilruuldeg ni haa bgn ,emch nar ni haniad tomuu geed l niit dund ni taria hiideg tohirson birusni emchilgee bdgui l ym bna lee emch ni ymar birusaa ch medehgui ymartai ch birusnii garaltai haniad geed taamag gargaad suudag ,zamiin uudeer mashin hun orj irhed ariutgal hiideggui undurjuulsen belen bdal ni haana bgn bol amidrald bodit zuil yarimaar ymaa saidaa
Зочин [202.179.25.33] 2020-01-25 02:03:39
Fb harj bgaad iltgel taviad bgaam uu
Зочин [202.126.88.193] 2020-01-25 08:30:08
Teneg Daam garsan durdee it gesen avgai 461 udaxgui ochix bxdaaa
Зочин [66.181.180.91] 2020-01-25 02:02:53
СЭТГҮҮЛЧЭЭ Л ХИЙ.
972 [202.9.40.50] 2020-01-25 01:18:10
Ene balair muuhai avgai zail
Zochin [202.9.40.50] 2020-01-25 01:16:39
Ene muuhai avgaig zail 975
зочин [66.181.177.53] 2020-01-25 00:59:10
Юу ч нуухгуй юу ч хийж чадахгуй.Ханиадны 21 вирусыг хаана узуулэх бэ. Ханиад салахгуй бна. ерхийн эмнэлэг хийхгуй. Оновчтой змийг нь уумааар бна.
Зочин [103.229.123.21] 2020-01-25 00:48:52
Судлагдаагүй шинэ вирусын халдвар гэхээр санаа зовоод байна аа, дүүоэг болгонд ядахдаа нэг томхон сургуулийг энэ халдвар ороод ирвэл түр ашиглахаар ор, тоног төхөөрөмжөөр тохижуулаад мэргэжилтнүүдээ бэлтгээд байж байвал яасан юм? Аливаа өвчинг эмчлэхээс сэргийлэх, эрсдэлээс хамгаалах нь илүү ард түмний эрүүл мэнд, амь насанд чухаг гэдгийг ЭМЯ, мэргэжилтнүүд надаас илүү мэдэж байгаа байлгүй дээ, мууг амлаж байгаа биш ээ нэг л өдөр пархийгээд арав хориороо өвдлөө гэхэд наад 50 ор хүрэх үү? Тусгаарлах байр бас хэрэгтэй, мэргэжилтнүүд хэрэгтэй, ялангуяа амьсгал дэмжих аппарат хэрэгтэй, оношлуур, эм тариа хэрэгтэй, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэгтэй. Ядахдаа 500 хүнийг хамруулж чадах хүчин чадал, хүний нөөц, эм тариа хэрэгтэй
Зочин [66.181.169.91] 2020-01-25 00:43:45
Бас юуч хийж чадахгүй шүү дээ тиймээс эртнээс амий хамгаал
Зочин [122.201.31.242] 2020-01-25 00:41:52
Орон гаран хачин хачин юм ярих юм.