Эрээн хотын захиргаанаас гаргасан мэдэгдэл

Л.Батцэнгэл / Орон нутаг

Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-нд шинэ коронавирусээр өвчилсөн нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс нэг өвчтөн маш хүнд, нэг өвчтөн хүндэвтэр, 396 иргэнийг эмнэлгийн хяналтад авжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг саармагжуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газраас мэдэгджээ. Үүнд:

  • ӨМӨЗО-руу гаднаас чиглэсэн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж төмөр зам, иргэний нисэх, авто замын хэсгүүдэд гааль болон холбогдох газар, хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах;
  • Хот суурин газрын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, Хубэй муж руу зорчсон иргэдийг эмчийн үзлэгт хамруулан тандалт судалгааг хийж өвчний тохиолдлыг бүртгэх;
  • Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзлэг, оношилгоо, тандалт судалгааг түргэн шуурхай явуулж сэжигтэй тохиолдлуудыг бүртгэх;
  • Хүн ам олноор цуглардаг газрууд буюу нисэх онгоцны буудал, томоохон худалдааны төвүүд, автобус, метроны буудлуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж иргэдийн биеийн халууныг хэмжиж өвчний тохиолдлыг бүртгэх,
  • Батлагдсан 16 тохиолдол, сэжигтэй 2 тохиолдол тус бүрийг эмнэлгийн хяналтад авч, шаардлагатай эмчилгээг тусгаарлан хийх,
  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах мөн эмнэлгийн хог хаягдлыг стандарт, шаардлагын дагуу устгах,
  • Нэн шаардлагатай хүнс болон бараа бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг зах зээлийн ханшинд барих, маск, ариутгалын бодис, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол хангах,
  • Өвчний талаарх мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ард иргэдэд хүргэх, ард иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор суртал ухуулгын хуудас, самбарыг олон нийтийн газар байршуулах, худал мэдээллийг цахим орчинд байршуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээг авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажээ.

Эрээн хотын зүгээс тус хотод амьдарч буй иргэд болон боомтоор дамжин өнгөрч байгаа гадаад улсын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Эрээн боомтоор дамжин өнгөрч буй гадаадын иргэд болон ажиллаж, амьдарч байгаа иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэх, цаг үеийн асуудлаар мэдээлэл авч хариулт өгөх зорилгоор 24 цагийн турш ажиллах 7522279 дугаарыг нээсэн гэж Эрээн хотын захиргаанаас мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [220.195.66.83] 2020-02-01 12:37:38

Chamaas tom blgui yahav horhoi mini

Иргэн [64.119.20.187] 2020-02-01 11:41:17

Эрээний мэдэгдэл дотор нэг зөв санаа байна үнийн хөөрөгдөлийг зах зээлийн үнэн барьж хязгаарлах гэж байна.Энэ манайд хэрэгжүүлвэл зөв юм.

тэнэгүүд [202.179.31.11] 2020-01-31 22:17:26

Монголын баахан шуналтай эргүү юмнууд гүйлдээд байналээшдээ одоо битгий оруул.гарч болохгүй гэсээр байхад зориуд явсан тэнэгүүд тэндээ үхнэ биз

Зочин [103.212.116.236] 2020-01-31 21:16:00

Ereen bizda xezee iim boltsiin medegdel gargadag tom bolj dee

Зочин [66.181.161.97] 2020-02-01 07:08:01

Hai chi hogjij chadku wa manuus hogjwaa. Hamaaguie chi hutswaa moorwaa hamaague


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.