Ж.Бат-Эрдэнэ: Төрийн ажлыг арай “өөр” өнцгөөс нь хийдэг хүмүүсийг төрд оролцуулахгүй болсон нь маш том босго
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулахаар боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Мандатын асуудлыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний дотор баталж гаргах хуультай. Үүнийхээ хүрээнд уг хуулиа баталлаа. Мандатын өөрчлөлтийн хувьд Улаанбаатар хотоос дөрвөн мандатыг орон нутгийн дөрвөн аймаг буюу Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь гэсэн аймагт нэмлээ. Урьд нь эдгээр аймгууд хоёр мандаттай байсан. Үндсэндээ эргүүлээд хоёр мандат өгч байгаа юм. Хүн амын тоог харьцуулаад үзэхэд хоёр мандаттай байх боломжтой гэж үзсэн учраас нэмсэн. Улаанбаатар хотын мандатыг “хөндлөө” гэж нэлээдгүй шүүмжлэлтэй хүлээж авч байх шиг байна. Нэгдүгээрт, Өмнө нь байсан хэлбэр лүүгээ орж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хувьд хүн амын нягтаршил, мэдээлэл хүлээн авах бололцоо, сонгуулиа өгөх боломж, сонгуулийн хэсгийн хороонуудын байршил, дэд бүтцийн асуудлууд, тээврийн асуудлууд гээд олондавуу бололцоо байгаа юм. Сонгуулийн хуулийн гол логик бол иргэд саналаа өгөх бүрэн боломж, бололцоог хангах асуудал байдаг. Иймд хөдөө, орон нутагт байгаа иргэдийн нөхцөл байдал, байршилтай уялдуулан нийт иргэдийнхээ боломж бололцоог ардчиллын нөхцөлд олгож байна.
-Томсгосон хувилбарт нам дотор үл ойлголцол гардаг гэдэг. Энэ үнэн үү?
-Энэ бол намын сахилга бат, ёс зүйн асуудал. Мөн нэр дэвшигчдийн ёс зүй, сахилга баттай холбоотой дараагийн асуудал. Гол нь иргэд энэ хүмүүсээ сонгох боломж, бололцоог л бид олгох ёстой шүү дээ. Түүнээс биш нам доторх зодоон, хуйвалдаан, муудалцааны асуудал цэвэр ёс зүйтэй холбоотой. Үүн дээр манай намаас барьж байгаа бодлого гэж бий. Нэгдүгээрт, Нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй. Эд хөрөнгө барьцаалж шалгуур тавихгүй. Хоёрдугаарт, Судалгаа хийж үзье. Судалгааны дагуу хэн нь ард иргэдийн дунд рейтинг өндөртэй байна түүнийг авъя. Мэдлэгээр нь, боловсролоор нь, чадвараар нь сонгон шалгаруулж авдаг босгоо өндөрсгөе гэсэн гол заалтууд орсон. Ийм зарчмыг баримталж байгаа юм.
“Томсгосон тойрог орж ирэхээр санал худалдаж авах эрсдэл арай багасна”
-Сонгуулийн хамгийн зөв тогтолцоо гэж хаана ч байдаггүй гэдэг шүү дээ. Тэгвэл Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбар аль нь юм бэ?
- Ер нь мажоритар тогтолцоогоо бид нэг хэсэгтээ барих нь зүйтэй юм болов уу гэж ойлгож байгаа. Үүний сул тал нь мөнгө, төгрөг тараадаг, санал худалдагддаг нөхцөл байдаг шүү дээ. Томсгосон тойрог орж ирэхээр санал худалдаж авах эрсдэл арай багасна. Гэхдээ иргэд өөрсдөө сонгогдож буй хүнээ харж, асууж, шалгадаг, хийх гэж байгаа зүйлийг нь өөрсдийнх нь амнаас сонсдог. Ийм нөхцөл байдлаараа мажоритар тогтолцоо Монголд нэг хэсэгтээ байх болов уу. Эдийн засаг хөгжөөд ирэхээр үүнээс хамааралтайгаар иргэдийн улс төрийн оролцоо багасдаг. Тийм нөхцөлд холимог юм уу, пропорцианаль тогтолцоо руу шилжих нь зүйтэй байх.
- Тойргийн мандатын хуваарилалтыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс нь хамаарч тэгш хуваарилах ёстой гэж харж буй хэсэг байгаа. Сөрөг хүчний зүгээс ч мөн нийслэлийн мандатыг хөндөхгүй байх ёстой гэдэг байр суурьтай байгаа шүү дээ?
- Мэдээж олонх нь нийслэлд амьдарч байгаа гэдгээрээ тооныхоо хувьд илүү байх магадлал өндөртэй. Гэхдээ саналаа өгөх боломж бололцоо орон нутагтай харьцуулахад хангалттай илүү байна. Нягтаршил сайтай, мэдээ, мэдээлэл олох бүхэл бүтэн сувгууд нь байж байна. Нэр дэвшигчээ судлах, таних бололцоо нь харьцангуй илүү байна. Сонгууль өгөхдөө боломжтой байршилд нь очоод өгөх нөхцөл нь байна. Энэ талаараа давуу байгаа.
Мэдлэг боловсрол, туршлага, хүнлэг байдал, ёс суртахууныг нэр дэвшигчийн гол шалгуур байлгах нь зүйтэй
-Нэр дэвшигчид ямар босгыг тавьдаг юм бол?
-Улс төрийн намын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгж байж нам руу орж ирж байгаа эдгээр хүмүүсийн босгыг сайжруулна. Сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэнийг сонгуульд оролцуулахгүй” байхаар тусгасан. Энэ бол маш том босгыг тавьж байгаа гэсэн үг юм. Албан тушаал, авлигатай холбогдсон, төрийн ажлыг хийхдээ арай “өөр” өнцгөөс хийдэг, эд хөрөнгийн сонирхолтой хүмүүсийг төрд оролцуулахгүй болсон нь маш том босго болсон. Хоёрдугаарт, Намд мөнгө өгөхөөргүй болсон нь эд хөрөнгийн шалгуураар хүнээ авдаг эсвэл намын даргатайгаа ойрхон байгаа хэн нэгэн, бизнесийн бүлгийн төлөөлөл болж орж ирдэг ийм зүйлээс татгалзах нөхцлийг бий болгож байгаа юм. Аль болох мэдлэг боловсрол, туршлага, хүнлэг байдал, ёс суртахууныг нэр дэвшигчийн гол шалгуур байлгах нь зүйтэй юм.
-Намууд их, бага хурлаа хуралдуулж, нам дотроо нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Энэ ажил эхэлсэн үү?
-Одоогийн байдлаар намын хувьд судалгаануудаа явуулж эхэлсэн. Орон нутгаар судалгааны багууд явж байна. Үүгээр ерөнхий судалгаа гарч ирнэ. Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээрсарын эхээр сонгон шалгаруулах эхний алхмууд хийгдэх байх.
- Сонгуульд ахмадууд идэвхтэй оролцдог. Залуучуудын идэвх харьцангуй сул шүү дээ. Саяхан тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбогдуулан “бүх ахмадуудад гурван сая төгрөг тэгш хуваарил” гэж жагслаа. Энэ удаагийн сонгуульд мөнгө амалчих л юм бол санал худалдагдах магадлал өндөр байгааг харж болохоор байна?
- Энэ арилахгүй байх. Үүнийг хуулийн хүрээнд нь “мөнгө амлахгүй, тараахгүй байх” гэж хааж, боохгүй л бол арилахгүй. Хүн л юм чинь юм авъя гэсэн сонирхол байгаа. Эдийн сонирхол гэдэг чинь хүний өөрийн үндсэн сонирхол шүү дээ. Тийм учраас хуулиар зохицуулахаас өөр сонголт байхгүй.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:37
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:37
boloroo [182.160.34.56] 2020-02-07 10:02:57
Turiin albaniixan ex oron xvnd baidaltai baixad buun buunuuruu gadaad ruu galuu shuwuunii maxaar idexeer ywax n elbeg boljee. turuus xarj vzdeg yum bolow uu?
Auyr [202.21.108.247] 2020-02-06 13:59:38
Bat-Erdene ih zalitai ovjin nohor ,taliigaach Gombocurengiin talaar uuch dugardaggui hun , ter allagiin uer ham hum caidiin ajlaa ogood l zugtcan , ter Mah-baliig yalgui gargah geed baigaa um bish biz, ymar shiitgel onogduulcniig ard tumend todorhoi medeeleh chuhal, Mahbaliig yliin deed hemjeegeer shiitgeh heregtei
Зочин [202.179.25.102] 2020-02-06 07:12:29
Энэ нөхөр тэр ГОмбосүрэ бүтэн сайнд дуудаагүй бол тэр залууг БатуЭрлэний найз Махбал алаа ч билүү ? Энэ нөхөр л бүтэн сайнд дуудснаас болж тэр залуу амиа алдсан. Өөрөө ялаас бултахын тулд сайдын тугаалаа өгч хариуцлага хүлээсэн жүжиш тоглоод хүн алсан найзыгаа хөөцөлдсөөр суллуулжуу. Удахгүй ялгүй болгоно доо харж байгаарай. Ийт гөлийсэн хулгайч нар дахин дэвшинэ гээд ширэн нүүрлээд явж байх юм. Иянэ, зовно гэж алгаа. Малнаас ч долоон дор.
zochin [122.201.23.226] 2020-02-06 05:35:33
hol ochij huts
Zochin [192.82.69.140] 2020-02-05 14:47:14
Turkuudees Bulgan aimagt tuslamj avchihaad hariud olon ulsin nislegiin zah zeeliig choloolj Turkish airlinesiin nislegiig shuud bolgon neej ogson novsh
Иргэн [64.119.25.225] 2020-02-05 12:31:34
Одоо төрийн албыг дүүргэж байгаа тэр олон татаасаар, хахуулиар, мерит биш зарчмаар орсон амьтдыг бүгдийг нь өөрчилж байж л төрийн алба шударга болно. Бохир бузар ус луу хичнээн цэвэр ус хийлээ ч цэвэршдэггүй.
Зочин [103.111.68.3] 2020-02-05 08:47:53
ЗҮГЭЭР АЖИЛЛАА ХИЙЖ БАЙСАН ХҮНИЙГ ЯАМАНДАА АВЧИРААД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ХОЛБОГДУУЛЧИХААД ӨӨРӨӨ ЦЭВЭР БАЙХГҮЙ ШҮҮ БАТЭРДЭНЭ ГУАЙ ЖЕНКО БИШ ЧИ АЖИЛД АВАА БИЗ ДЭЭ
Zochin [202.126.89.167] 2020-02-05 08:39:47
Irgenii nisehiin salbarig samraad yavchihsan said odoo uy yariad bnaa
Зочин [66.181.161.11] 2020-02-05 05:24:41
ЭНЭ САХАЛТ БОЛ ҮНЭН ХУДЛАА ШОУЧИН ГАР. БААХАН ОЮУТАН ЦУГЛУУЛЖ ШАЛИХГҮЙ МӨНГӨӨР ӨӨРИЙН ТАЛД ТАТАХ САНААТАЙ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БУЛГАН АЙМАГТ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР МАШ БАГА АЖИЛ /АН-ЫН НАРАНХҮҮ ГЭСЭН ГАНЦ ГИШҮҮН ГАРСАН ДУНДГОВИОС ХЭД ДАХИН БАГА/ ХИЙГДЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ХҮНИЙ АЖЛЫН ГОЛ ҮР ДҮН. АЙМГИЙНХАА НАМЫН ГИШҮҮДИЙГ 2 ХУВААГААД ТАВЬЧИХСАН БҮТЭХГҮЙ ГАР ДАА.
МАН гишүүн [103.57.94.243] 2020-02-05 04:36:02
Хүрэлсүх даргыг дэмждэг байлаа. Нэг судалгаа МАН багахан зөрүүгээр ялах магадлалтай гэж МАНай намыг дэмжсэн байсан. Би харин эсрэгээр бодох боллоо. Нэгд Тэтгэврийн тэглэлт Эрдэнэтийг авчирсантай ижил асуудал үүсгэнэ.Бандааш Ханхүүгийн асуудал нөгөө ЖДҮ 60 тэрбум гээд сөрөг сурталчилгаанд даруулна. За тэр ч өнгөрч гэж бодохнээ саяны мандатын хуваарилалт унах хүнд зай тавьж өгсөнтэй ижил зүйл болчихлоо. Эцсийн дүндээ Оюук Эрдэнэтийн онц байдлаар, Сумяа ногдол ашгаар Энхамгалан Дарханы замаар гэх мэтээр орон нутаг чинь татаж унагана шүү
zochin [202.179.31.58] 2020-02-05 03:50:45
tanai namd toriin alband tentseh hun alga daa hudalch hulgaich JDU chin ,60 TER BUMTAN ene tsagt oorsdiigoo jaal tsolluullaa odoo dahin ta nart itgeh uu gonjiin joo doo naad chadvargui medleggui tsunkh barigchdaasaa bushuu sal tegvel Mongol tsetseglene
Зочин [66.181.160.68] 2020-02-05 03:09:12
hutsaa baliar gomo sda min chamaas bolj hun uhsen shuu sahal tsarailsan pyldaga min
Зочин [80.215.97.164] 2020-02-05 03:07:27
Бас 1 хулгайч
Зочин [150.129.141.158] 2020-02-05 02:54:55
Хүрэлсүхээ мэдрэмжтэй бай л да улаанбаатар мэдээлэлд ойр хамгийн ухамсартай сонгогчид энд байгаа улаанбаатар л чиний багийн найдлага шүүдээ тэр хөдөөний тэнэгүүд илжигний чихэнд ус хиисэн ч тос хиисэн ч сэгсрэх оркууд шүү тэндээс л хэн ч гарч ирж гай болно шүү
эдийн засагч [66.181.177.104] 2020-02-05 02:49:34
ЖДҮ-ЧИН МИНЬ БИТГИЙ БАЛАЙРААД БАЙ. ЧИ ХЭЗЭЭ ЦЭВЭРХЭН БОЛЧИХООВ,
Зочин [139.5.217.119] 2020-02-05 02:44:08
Танй яамны алуурчин, Доржханд тэргүүтэй авилгачидыг яаж шийтгэх гэж байна даа. Та сайд нь байсан хүн шүү дээ.
Зочин [139.5.219.211] 2020-02-05 02:42:22
Төрийн албанд чиний шахаа их шүү ХНХ яаманд нэг хүүхэн чинь бна шүү Сонгууль дөхөхөөр битгий цагаан тагтаа болоод байгаарай
Зочин [202.21.116.11] 2020-02-05 02:16:48
МАН Улаанбаатарт мэдээлэлд ойрхон учир унана гэж айгаад МАН байнга дэмждэг улаан аймгуудад нэмжээ олон юм яриад хэрэгггүй ойлгомжтой нийслэлчүүдээс айж байгаа нь батлагдлаа нийслэлчүүдийг санал өгүүлөхгүй гэчихгүй дээ инэгэх тусам унадаг юм хараарай ямар мэдрэмжгүй новшууд вэ энэ МАН-ын удирдлага мангар юм
Зочин [103.111.68.3] 2020-02-05 01:30:52
Ёстой худлаа гар гэж энэ дээ
Зочин [202.9.46.19] 2020-02-05 01:24:32
Тѳрийн алба Тѳрлийн болон намын алба болоод замбараагаа алдсан хѳ!!! ингэж худлаа буудаад яахав!!! жинхэнэ ажлаа мэддэг мэргэшсэн тѳрийн алба хаагчид сүүлдээ бүр залхаад ѳргѳдлѳѳ ѳгцгѳѳгѳѳд эхэлсэн байна
Зочин [202.21.109.126] 2020-02-05 00:55:14
ХА ХА
ЗОЧИН [150.129.141.158] 2020-02-05 00:49:10
Миёэгийн 32 ийн идэвхтэй гишүүн энэ амьтныг намаасаа нэр дэвшүүлэхгүй шүү хүрэлсүхээ хэрвээ манай тоирогт хүрээд ирвэл би хэдий хүрэлсүхийн багийг дэмждэг ч энүүнд бол хэзээч саналаа өгөхгүй шүү энэ мэтийн нэр муутангуудаас болж суудлаа алдваа МАН
Зочин [203.98.76.192] 2020-02-05 05:08:22
Хүрэлсүх ингэж бичээрэй гэсэн үү. Ямар атаархуу амьтан вэ
Зочин [103.229.121.131] 2020-02-05 00:47:54
Энэ " услэг эдлэл " ер нь л стресстэй байгаа шуу ...
Зочин [66.181.178.101] 2020-02-05 00:46:37
ХҮНИЙЙ АЛТАН АМЬ БҮРЭЛГЭЭД НЭГ ЮМ ОЙЛГОВ УУ