Коронавируст “хардагдаад” буй сарьсан багваахай хүн төрөлхтөнөөс далан сая жилээр ах

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

-Сарьсан багваахайд хазуулбал галзуу, эбола, коронавирус, чичрэг зэрэг өвчний вирус халдварлах магадлалтай-

Сарьсан багваахай нь Chiroptera буюу гар далавчтаны багт хамаарагддаг шөнийн идэвхтэй хөхтөн амьтан юм. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг ба шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисч, идэш тэжээлээ төвөггүй олдог. Тэрээр өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ баримжаалан тухайн орчны мэдээлэл, идэш тэжээл болон дайсан амьтнаа төвөггүй ялгаж салгадаг. Сарьсан багваахай нь сүрэглэн амьдарч янз бүрийн орчинд тархдаг ба зуны улиралд эм сарьсан багваахайнууд зулзгаа төрүүлэх газраа олноор цуглардаг бол өвлийн улиралд ичээлэх газраа эр, эм залуу бодгалиуд цөм цугларч ичдэг. Сарьсан багваахай нь Монгол улсын засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол улсын улаан ном (1997, 2013)-д орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан юм. Тоо толгой нь цөөрвөл байгальдаа буцаад сэргэх боломжгүй байдаг.

БНХАУ-д дэгдээд буй шинэ коронавирусын халдварын буруутнаар сарьсан багваахай нэрлэгдээд буй. Араа шүдтэй мөртлөө далавчтай, далавч жигүүртэй атлаа шүдтэй эл амьтан юуны учир ийн хардагдах болов гэвэл халдвар авч анх нас барсан хүн гар утсандаа сарьсан багваахайгаар хоол хийж идсэнээ баримтжуулан үлдээсэнтэй холбоотой. Бүрэнхийн идэвхтэй амьтан тул сарьсан багваахайн нүд тун сайн байх гэж олон хүн боддог. Гэтэл энэ амьтан нүднээсээ илүү чихэндээ итгэдэг байна. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг нь шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисч, идэш тэжээлээ төвөггүй олдог ажээ. Тэрээр өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ орчноо баримжаалдаг байна. Хэт нам дуу авиа гэдэг нь нэг үгээр хэлбэл цуурай гэсэн үг. Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиаг хүн энгийн мэдрэхүйгээрээ сонсох боломжгүй. Энэхүү авиа нь орчны биетүүд, амьтан, ургамал, хорхой шавьж зэргийн талаарх бүх мэдээллийг эзэндээ дамжуулдаг байна. Тэгэхээр “царай муут”-ын хоёр чих түүний найдвартай зэвсэг болдог гэсэн үг. Үүнийхээ ачаар тэд эсрэг хүйстнээ ч төвөггүй олж авна.

image

Сарьсан багваахай нь сүргээр амьдардаг амьтан. Үржил нь тун өвөрмөц. Намар орой ороо нийллэгт орно. Энэ үед эр сарьсан багваахайн өндгөн эс эмийнхээ бэлгийн эстэй нийлж үр тогтдог ч тэр нь эмэгчнийхээ биед өвөл, хаврын турш хадгалагддаг байна. Ингээд хойтон жилийнх нь зун зургаа, долдугаар сарын үед эмэгчин сарьсан багваахай төллөж, нэгээс хоёр амьд зулзага гаргадаг. Зулзага нь үс хөрсгүй улаан нялзрай амьтан гардаг ч тун хурдан буюу ердөө л гурван долоо хоногийн дотор бүрэн бойжиж нисэх чадвартай болдог байна. Ийм хурдан торнидгийн нууц нь эхийнхээ сүүг хөхдөгт байж ч мэднэ. Гар далавчтаны багт ганцаараа багтдаг энэ амьтан хуурай газрын хамгийн өвөрмөц хөхтөнд зүй ёсоор тооцогддог. Үржлийн бүдүүлэг гэмээр хэлбэр, бусдаас ялгарах онцлог сэлт нь энэхүү амьтныг нэлээд эрт цагт үүссэний илрэл гэж эрдэмтэд үздэг. Сарьсан багваахай гарал үүслээрээ бол хүнээс даруй 70 гаруй сая жилээр ах гээд бод доо. Судлаачид энэ амьтныг кайнозойн эриний палеоцений галавт, өөрөөр хэлбэл 70 сая жилийн өмнө үүссэн гэж тогтоосон юм билээ. Харин хүн 70 мянган жилийн өмнө үүссэн гэдэг шүү дээ.

Насны хувьд хоёр хөлт, хохимой толгойттой харьцуулах аргагүй хөгшин амьтан гэсэн үг. Харин тухайн бодгалийн хувьд сарьсан багваахайн нас дунджаар 15-20 орчим жил. Манай зарим эрдэмтэн Хар ус нуурын орчимд сарьсан багваахайд бөгж зүүн судалгаа хийхэд хамгийн удаан амьдарсан нь 20 насалсан байжээ. Харин Сибириэс 49 насалсан сарьсан багваахай олдож байсан гэдэг. Сарьсан багваахай тогтсон үүр сууц бариад байдаггүй. Өнгөрсөн оноос эхлэн иргэдийн дунд шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй, шашны зан үйл, сүсэг бишрэлтэй холбоотойгоор сарьсан багваахайн эд эрхтэн өвчин эмгэгт тустай, далавч нь аз дууддаг гэх мэдээлэл цахим орчинд нилээд тархсан. Үүнтэй холбогдуулан иргэд сарьсан багваахайн үүрийг эрж хайх явдал нэлээд ихэсчээ. Мөн сарьсан багваахай болон түүний үүрний талаар (үнэн хэрэг дээрээ сарьсан багваахайд үүр гэж байдаггүй) бизнесийн зорилгоор иргэдэд ташаа ойлголт, мэдээлэл цахим хуудсаар түгшээж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлд хүргээд байна.

Сарьсан багваахайг оролдохгүй бол хүнд ямар ч гэм хоргүй

Сарьсан багваахай шувуутай адил үүр засдаггүй учраас агуй, модны хөндий юмуу зарим шувуу, хэрэмний зассан үүр эсхүл хүний бүтээн байгуулсан элдэв төрлийн барилга байгууламжид орогнодог. Тухайн орогнох газарт ямар нэгэн өвс ургамал, ноохой гэх мэт зүйл байдаггүй бөгөөд хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны сарьсан багваахайн ихэнх нь дулаан орон руу нүүж цөөнх нь өвлийн улиралд ичээлж үлддэг. Сарьсан багваахай нь байгаль дээр шөнөөр нисдэг шумуул, хүр эрвээхэй зэрэг шавжны тоо толгойг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай нэг цагийн дотор 1000 ширхэг шумуулын хэрийн биетэй шавьжийг барьж иддэг.

image

Сарьсан багваахайд хазуулбал вирусээр өвчлөх магадлал өндөр

Сарьсан багваахай нь галзуу, эбола, маргбург, хантавирус, коронавирус, ласса чичрэг зэрэг өвчний вирусыг дамжуулж халдварт өвчин үүсгэх магадлалтай аж. Тухайлбал, багваахай шөнийн идэвхтэй амьтан тул өдрийн цагаар унтаж байх үед нь гэнэт сэрээх, үргээхэд цочиж биеэ хамгаалах зорилгоор чанга дуу чимээ гаргах, далавчаа хүчтэй дэвэн дайрах, урд мөч болох хурц сарвуугаа ашиглан урах, маажих, цаашлаад хазаж гэмтээх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв хазсан тохиолдолд дээрх өвчний халдвартай сарьсан багваахайн шүлс, шингэн хүний биеийн цусанд орж өвчин үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг.

image

Монгол Улсад одоогоор сарьсан багваахайнаас болж халдвар тархсан гэдэг нь одоогоор тогтоогдоогүй ч сарьсан багваахайн ичээлж буй чийглэг харанхуй өвөрмөц орчныг нураах, тэнд нэвтэрснээр тухайн орчинд хадгалагдаж буй вирус хүнээс хүнд халдварлах коронавирус шиг аюултай вирус дэгдэхийг эрдэмтэд үгүйсгэсэнгүй. Мэргэжилтнүүд коронавирусын тухайд, лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж, хэн нэг ажилтан алдаа гаргаж, аюулт “тахал” тарсан байж болох талаар өгүүлсэн байна.

Уг биологийн лаборатори сарьсан багваахайнаас дамждаг коронавирусыг судалж байжээ

“Nature” сэтгүүлд мэдээлснээр, Уханьд 2017 онд дэлхийн хамгийн аюултай SARS, эбола зэрэг вирусыг судлах зориулалтаар биологийн лаборатори нээжээ. Тус лаборатори нь шинэ төрлийн коронавирусийн анхны голомт гэгдэж буй далайн хүнсний захаас 30 орчим км зайд оршдог аж. Мөн 2018 онд уг лаборатори сарьсан багваахайнаас дамждаг коронавирусыг (40 төрлөөс аль нь болохыг дурдаагүй) судалж байжээ. Тодруулбал, тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жоу Пэнээр ахлуулсан судалгааны баг сарьсан багваахай яагаад өөрөө өвчлөлгүй коронавирусын тээгч болдог, мөн хүний бие махбодод энэхүү вирусыг эсэргүүцэх боломж бий эсэхийг судалж байсан байна. Барууны зарим хэвлэл сайтуудад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүмүүсийн дунд Уханийн лабораторийн ажилтан Жоу Пэнийн ахалсан судалгааны багийнхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан тухай мэдээлжээ. Израилийн тагнуулын офицер Дани Шохам Хятадын 40 гаруй судалгааны хүрээлэн тэр дундаа Уханийн лаборатори биологийн зэвсэг бүтээх төрийн хөтөлбөрт оролцдог гэж мэдэгдэл хийж шуугиан тарьсан байна. Тэрбээр “Уханийн лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж, эсвэл аль нэг ажилтан алдаа гаргаж, аюулт “тахал” тарсан байж болох юм” гэж ярьжээ. Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын эрх баригчид 2002-2003 онд SARS-ийн тархалт гарсны дараа өндөр технологийн лабораторийг Уханьд байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар Хятаддаа цорын ганц уг лабораторид аюулгүй байдлын хамгийн дээд буюу дөрөвдүгээр төвшнийг өгсөн байна. Дэлхий дээр ийм төвшний судалгааны лаборатори тун цөөхөн байдаг аж. Судлаачид лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглахаас өмнө болон дараа хувцсаа сольж, ариутгагч шүршүүрт орох шаардлагатай. Мөн ажилчдыг лабораторид зөвхөн цэвэр агаараар хангагдсан, битүүмжилсэн тусгай хувцастай оруулах ёстой байна. Уханийн лабораторийг нээгдэх үед олон улсын эрдэмтэд уг байгууллагаас үхлийн вирус “гадагшлах” аюултайг анхааруулж байжээ. Тухайлбал, АНУ-ын Мэриленд мужийн био аюулгүй байдлын зөвлөх Тим Треван “Nature” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хятад улс Уханийн лабораторийг хангалттай аюулгүй байлгаж чадахгүй. Учир нь “хүн болгон чөлөөтэй ярьж чаддаг, нээлттэй мэдээлэлтэй тогтолцоо нэн чухал” хэмээн ярьжээ.

Эцэст сарьсан багваахайнаас болгоомжилж хол байх л хэрэгтэй юм даа

Сарьсан багваахайн далавч ямар ч ид шидгүй, амьтны эд эрхтний л нэг хэсэг. Дэлхийн дулааралтай холбоотойгоор мөстлөгийн үед үгүй болсон вирус эргэн сэргэж байгаа нь хүний буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоотой аж. 2003 онд дэгдсэн SARS-ийн халдварын эх үүсвэрийг 17 жилийн турш судалсаны үр дүнд сарьсан багваахайн SARS-төст олон коронавирусийг илрүүлж, геномын дарааллыг тогтоосон бөгөөд ихэнх нь Rhinolophus төрлийн вирус байж. АНУ, Канад, Австрали, Дани, Финланд, Испани, Швейцарь, Нидерланд зэрэг оронд сарьсан багваахайн гаралтай галзуугийн өвчлөл нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон төдийгүй коронавирус дэлхий дахиныг цочролд оруулж байгаа нь сарьсан багваахайтай болгоомжтой харьцахыг анхааруулж буй аюулын харанга юм.


Сэтгэгдэл

nypcnwzps [114.231.16.183] 2023-03-14 00:19:02

Мэдээ.МН [url=http://www.gx3p1a1p1qlcao48276158jed27m4v5vs.org/]unypcnwzps[/url] nypcnwzps http://www.gx3p1a1p1qlcao48276158jed27m4v5vs.org/ <a href="http://www.gx3p1a1p1qlcao48276158jed27m4v5vs.org/">anypcnwzps</a>

zrvjlljohh [219.250.23.236] 2022-08-28 09:21:09

Мэдээ.МН [url=http://www.gmn4c47hy57me7wdc908q4f865tw88y6s.org/]uzrvjlljohh[/url] <a href="http://www.gmn4c47hy57me7wdc908q4f865tw88y6s.org/">azrvjlljohh</a> zrvjlljohh http://www.gmn4c47hy57me7wdc908q4f865tw88y6s.org/

vwgkmjroqk [219.250.23.236] 2022-08-28 09:21:08

Мэдээ.МН vwgkmjroqk http://www.g06m40982s8225q8qnzyn469sos5yysfs.org/ <a href="http://www.g06m40982s8225q8qnzyn469sos5yysfs.org/">avwgkmjroqk</a> [url=http://www.g06m40982s8225q8qnzyn469sos5yysfs.org/]uvwgkmjroqk[/url]

toyszozqrc [121.43.148.69] 2022-01-02 01:48:23

Мэдээ.МН <a href="http://www.gx6v95am420nu6t6641uq3sh5b5xa42fs.org/">atoyszozqrc</a> toyszozqrc http://www.gx6v95am420nu6t6641uq3sh5b5xa42fs.org/ [url=http://www.gx6v95am420nu6t6641uq3sh5b5xa42fs.org/]utoyszozqrc[/url]

bxzenfeynf [113.236.0.128] 2021-07-01 05:58:16

Мэдээ.МН [url=http://www.g1z6t0o31y5k1yy12m1i44mua79m69hts.org/]ubxzenfeynf[/url] bxzenfeynf http://www.g1z6t0o31y5k1yy12m1i44mua79m69hts.org/ <a href="http://www.g1z6t0o31y5k1yy12m1i44mua79m69hts.org/">abxzenfeynf</a>

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:56

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-17 10:35:35

http://onlinecasinouse.com/# casino play big fish casino <a href="http://onlinecasinouse.com/# ">play online casino </a> play online casino

Zochin1970 [66.181.161.97] 2020-06-29 06:20:38

Sarisan bagvaahai ih hemjeegeer baishingiin deevert uurleed bna. Yaj holtgoh ve

сараа [103.26.195.181] 2020-02-10 13:34:23

харин маш хэрэгтэй гэж ойлголоо биднийг хаздаг шумуул мэтийн халдвар тараагчидыг иддэг байгалийн тэнцвэрийг хадгалдаг юм байна

Hulan [66.181.180.189] 2020-02-09 05:54:49

Mangas ym bishuu uvchin teene, uuruu uhehgu, shunu l hudulguund oron Bas l gaj amitan ymaa zaavalgan zuugdej dooshoo harj baitgaahin zailuul gijir. Ingheer tuhtai bdg ym bhda.

zochin [73.51.245.247] 2020-02-08 11:56:44

Elbegdorjid ogson burxany shuutgel ex orondoo irj chadaxgyi xulgailsan mongooroo donshuuchilaad yavj baugaa muu luivarchin bitgii naashaa zugleerei

zochin [73.51.245.247] 2020-02-07 12:32:13

xujaa nar biologiin zevseg xiij baugaad oorsdoo l aldagdsan baunaa mex mexendee

Зочин [64.119.20.210] 2020-02-07 02:16:12

Манайхан том биетэй харх идэхдээ анхааралтай байхгvй бол болку нь ээ!!

Батсайхан [192.82.76.39] 2020-02-06 09:15:22

Зөв, чухал мэдээ бэлтгэн дэлгэжээ. Эх сурвалж сайн ашигласан нь илэрхий аж. Талархлаа

Зочин [103.10.21.43] 2020-02-06 03:25:03

Хүн л оролдохгүй бол ямар ч аюулгүй амьтан шүү дээ.... Байгальдаа бол байгалийн тэнцвэрийг хангах үүрэгтэй. Шумуул гэх мэт амьтаныг иддэг юм байна ш дээ... Монголчууд 5 хошуу малынхаа үр шимийг хүртээд Мөнхтэнгэрээ шүтэж Мөнхтэнгэртээ сүүгээ өргөж Байгаль эхээ хайрладаг уламжлалтай. Тэнгэрийн амьтан болон элдэв загас могойг лусын амьтан гэж Монголчууд маш болгоомжтой ханддаг шүү.... Монголоороо байхад болно доо....

Батсайхан [192.82.76.39] 2020-02-06 09:16:16

Сайхан хэлжээ

зочин [103.10.22.103] 2020-02-06 01:09:21

европт сарьсан багваахайг чөтгөр чөтгөрийн амьтан гэж муу зүгийн амьтанд дүрсэлдэг нь санамсаргүй хэрэг биш дээр үеэс нэн амьнаас болж олон хүн үхэж үрэгдэж байснаас ингэж үзжээ.

Зочин [182.160.0.251] 2020-02-05 16:58:10

Сарисан багвахайн хамаатан бетмен ч хүнд хоргуй

Зочин [202.126.89.158] 2020-02-05 16:00:16

Zun yarmagt ailuudiin ongorhoi tsonhoor sarisan bagvaahai ordog ym bnlee shdee idesh tejeel ni muudaad hool haij yvdag bh

Trash [202.9.47.61] 2020-02-05 15:16:53

Тарвага ч ялгаагүй шд

anhaarzgaa! [148.60.92.227] 2020-02-05 14:12:54

Yridiin emch nar tan baridag dom ch nar Sarisan bagbaahaig tyynii mahiig hynii genii nas yrtasgadag geed heregledeg baisaniig dyylsan ynssan yum bna?odoo ch hymyys medeh bis dee!!

Zochin [66.181.178.33] 2020-02-08 04:02:25

Ene domch tan baridag humuus gj yostoi hudlaa humuus. Iim demii medeelel tavihaa boliochee

Зочин [192.82.67.44] 2020-02-05 19:17:55

Чи лав монгол биш бх. Ямар шалтгаан бна чамд. Чи өөрөө гудар

Zl [202.126.89.231] 2020-02-05 14:53:11

Erguut!

Зочин [203.91.118.254] 2020-02-05 09:23:38

Монголчууд бас л тарвага идэж заваарцгаадаг ер нь ганц тарвага ч гэлтгүй, буга, гөрөөс, чоно, нохой гээд түгээмэл биш ч зарим нэг нь идэж заваардаг. Ийм халдварт өвчин манайхаас ч гарахгүй гэхийн баталгаа байхгүй.

Uugii [182.160.35.209] 2020-02-08 15:17:12

Tarvaga enend yamarch hamaagui. Ter chi 32 ner turliin hovor emiin urgamal iddeg amitan. Harin ch hunii bied ashigtai. Hooson tolgoitoi medleggui bol yadaj tenegee gaihuulalgui chimeegui unguruuchihuj baigaach!!!

Зочин [150.129.142.193] 2020-02-07 15:33:14

Tiim shuu

Yag unen [103.212.117.50] 2020-02-05 10:09:23

Tiim shuu, ene talaar sain oilgolt uguh heregtei, sudalgaag demjdeg gui humuus l dee, an amitan mah tuuhiigeer ni indeed baidag humuusiin unendee oilgodoggui yum.

Зочин-2 [119.40.103.37] 2020-02-05 04:34:31

Одоо тэгээд баахан сарьсан багваахай, бас шувууны ханиад гээд баахан тахиа, гахайны ханиад гээд бөөн гахайг алж устгадаг. Гэтэл амьтанд гэхээсээ илүүтэй уг амьтадыг зөвхөн хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээнд байлгах гэж буруу орчинд, буруу хоол хүнсээр хооллож борддог зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Эсвэл энэ халдвар авсан бүх хүмүүсийг нүх ухаж байгаад буудаж алах уу? Энэ бол байгаль экологийг хүн төрөлхтөн нэг талаасаа сүйрүүлж байгаатай холбоотой, мөн хоол хүнсний хомсдолтой холбоотой. Цаг уурын нөлөө ч бас ургамал, амьтан, энэ бактер, вирүст нөлөөлж байна. Тэр чигтээ дэлхий ертөнцөө өөрчилж байгаа хүн төрөлхтөн байгалийн бүтээл гэдгээ ойлгосон цагт, байгаль эх дэлхийгээ хамгаалах зүйл хийсэн цагт эдгээр элдэв өвчнүүд багасна. Тэрнээс бурхан бүтээсэн гээд явбал байгаль эх дэлхий сүйдэхийн хэрээр хүн төрөлхтөнөөс хариугаа авна. Байгалийг дийлэх хүмүүн гэж байхгүйг бүгд мэдэгтүн.

Ghhb [66.181.178.33] 2020-02-08 04:04:31

Yag unen

Ss [202.179.27.224] 2020-02-05 23:04:57

Tiim shuu. Eh delhiigee hairli. Hog hayagdlaa bagasgi. Heregleegee engiin bailgi. Zerleg ongon baigalia heveer hadgali. Hunii het ih osolt, hool tejeeliin dutagdald hurgej baigaag anhaari

Зочин [122.201.22.191] 2020-02-05 04:34:07

Хужаанууд сарьсан багваахай иднэ,бид тарвага иднэ,хоёул өвчин халдвар түгээгч !? Тэгээд юу гэж адилдаа адил,годилдоо годил юм бишүү,аа??

Trash [202.9.47.61] 2020-02-05 15:15:21

Тарвага бол хулгана шүү дээ. Тахлын үүсгэгчийг агуулдаг. Тийм байтал юм үзээгүй сд*кууд идээд байх юм даа. Иарвага идэхээ болиоч дээ

Зочин [122.201.22.244] 2020-02-05 14:47:37

Шавьж өвс иднэ

Irgen [103.57.94.201] 2020-02-05 14:02:38

тарвага өвс иднэ сарьсан багваахай шавьж иднэ.гээд ялгаа их бий .

Зочин-1 [119.40.103.37] 2020-02-05 04:31:17

АМЬТНЫ ЭПИЗООТИ ГЭЖ НЭГ ЗҮЙЛ БАЙДАГ. ТЭР НЬ ТУХАЙН АМЬТНЫ АМЬДРАХ ОРЧИН, ОРОН НУТАГ НЬ ГЭСЭН ҮГ. ЧОНО, БААВГАЙ, БАР, ИРВЭС МЭТ АМЬТАД ТЭР НУТГАА ШЭЭЖ ХИЛИЙГ НЬ ТОГТООДОГ БАЙГАЛИЙН ЗҮЙ ТОГТОЛЦТОЙ. АНХ ЭБОЛА ГАРАХ НЬ Ч БАС Л ГАДИЛ ЖИМС ИДДЭГ САРЬСАН БАГВААХАЙН НУТАГ РУУ НЬ БУЮУ ЭБОЛА ГОЛ УРСДАГ САВ ГАЗРЫГ НУТГИЙН ИРГЭД УЛС ОРОН НЬ АВИЛГАД ИДЭГДЭЭД ИДЭХ ХООЛ УНДГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ОЙ МОДОО ХЯРГАЖ ХЯДАХ, БАС ХЯТАДУУД ШИГ САРЬСАН БАГВААХАЙ ИДДЭГ БАЙСАН ЗЭРЭГ НЬ ТУХАЙН САРЬСАН БАГВААХАЙГААС ХАЛДВАРЛАСАН БАЙДАГ. АНХНЫ ХАЛДВАР АВСАН ХҮН НЬ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БАЙГААД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ӨВГӨН ӨГЛӨӨ БҮР ГҮЙДЭГ БАЙХДАА ТЭР ОЙГООР ГҮЙГЭЭД ТЭГЭЭД САРЬСАН БАГВААХАЙНААС ХАЛДВАР АВСАН НЬ ТОГТООГДСОН. ТУХАЙН ҮЕД ЭБОЛАГ МЭДДЭГГҮЙ БАЙСАН УЧРААС ХУМХАА ГЭЖ ЭМЧИЛСЭН Ч ҮР ДҮН ӨГӨӨГҮЙ, НҮХ СҮВТЭЙ БҮХ ГАЗРААРАА ЦУС АЛДААД НАС БАРСАН БИЛЭЭ.

Зочин [103.212.119.239] 2020-02-05 03:39:14

Монголд сарьсан багваахай хаа сайгүй байж л байдаг. Ийм тахал гаргаж хэзээ ч гаргаж байгаагүй. Хятадуудын өөрсдийнх нь л үйл лай. Лабортариос алдсан нь бараг үнэн биз

Зочин [80.215.97.164] 2020-02-05 03:16:51

Үхрүүд хужаа нараасаа дор маанаг улсууд шүү

Zochin [66.181.176.205] 2020-02-05 23:37:57

Илжиг чинь гуцаарай

Зочин [202.126.89.104] 2020-02-05 15:54:40

Tulug min zail tsaashaa

Зочин [202.21.109.137] 2020-02-05 04:15:47

unen l de

Зочин [103.212.119.239] 2020-02-05 03:39:57

Чи хаанах юм. Монголоор бичдэг хужаа юу

Зочин [203.91.115.55] 2020-02-05 03:12:57

Эр сарьсан багваахайн ѳндгѳн эс???

Ганаа [49.0.144.72] 2020-02-05 01:51:16

Хятадад гарсан энэ вирус бас мухар сүсгээс үүдэлтэй.. Сарьсан багваахайн шөл биенд сайн гэж сурталчилж бизнесийн ашиг бодсоноос болсон. Та нар анзаарсан бол дандаа залуухан, цараайлаг эмэгтэйгээр идүүлж сурталчилсан. тэрний гай уршиг нь одоо гарч байна да. Нэг рестоарны эзэн /68 настай/ өөрөө энэ сарьсан багваахайнаасаа өвчин авч хорвоог орхисон. Элдэв мухар сүсэгт автал имй л аюултай шүү. Монголчууд маш гэнэн, бас харанхуй. Сүргийн сэтгэлзүй одоо ч ихтэй. гөрөөс алаад шууд цусыг нь уух, баавгайн доньд, бугын чив биенд сайн гээл хайран сайхан амьдтаа алж хядаад дуусгаж байгаа. нэг хэсэг шувууны хошуугаар ташуур хийж гангарсан. энэ бүгд 21-нр зуунд зүгээр л хүй нэгдлээрээ байгаа юм шиг сэтгэтгэлд төрүүлнэ гаднын хүнд. биенд ашиг тустай юм гэвэл харин байгалийн эмийн ургамал, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн болохоос амьд амьтан алж түүхийгээр нь идэх биш шүү

Зочин [122.201.31.192] 2020-02-05 05:55:58

Ха ха үнэн чаалаа Короло г дарах ганц ерөндөг тарваганы түүхии баасс

ЗОЧИН [202.9.46.156] 2020-02-05 02:14:07

ИХ ҮНЭН ЗҮЙЛ БИЧЖЭЭ. ГЭТЭЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН САНААТАЙ ОДОО ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЗАЛИЛАН МЭХЛЭГЧЭЭРЭЭ ДУУДУУЛЖ УЛС ОРОНДОО Ч БАЙЖ ЧАДАХГҮЙ ОРГОЖ ЗУГТАН ГАДУУР БҮГЭЖ ЯВАА НӨГӨӨ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТЭГЭХЭД ЧОНО АЛААД ДАНДАА АЯГА АЯГААР ЦУСЫГ НЬ АМ ХАМРААРАА САДРУУЛАН ЗАЛГИДАГ ГЭЖ БАЙГАА ЮМ ДАА. ТИЙМ ГЭРЭЛ ЗУРАГ НЬ Ч БИЙ ГЭДЭГ. ТЭГЖ БАЙЖ ЧӨДӨР ГАЛЗУУ Ч ТУССАН ГЭЖ ЯРЬДАГ НЬ ХАРИН ХЭР ҮНДЭСТЭЙ БАЙДАГ ЮМ БЭ. ТҮҮНИЙГЭЭ ТЭР ХҮМҮҮС ТАЙЛБАРЛАХАДАА ГЭНЭТ ЭВГҮЙ ИНЭЭХ, ХҮЗҮҮГЭЭ ТАТВАС ТАТВАС ХИЙЛГЭХ, НЭГ НААДМААР БАРИЛДАХ БӨХ БИШ МӨРТЛӨӨ ГЭНЭТ ГАРЧ ТУГ ТОЙРОН ДЭВЭХ ЗЭРГЭЭР ИЛЭРДЭГ ГЭЖ ЯРЬДАГ. ЗАРИМ НЬ ӨМӨӨРӨӨД АРАЙ Ч ЧӨДӨР ГАЛЗУУ ТУСААГҮЙ БАЙХ, ХӨӨРХИЙ МИНЬ ЗҮГЭЭР Л ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ БАЙХ ГЭЖ УЛААН ЦАЙМ ӨМӨӨРДӨГ ЮМ БИЛЭЭ. ЗА БҮҮ МЭД ДЭЭ, ГЭХДЭЭ ЭЛБЭГДОРЖИЙН АЛЬ МУУГ ДУУРИАЖ БАРАХ ВЭ, АМИНД Ч ӨЛЗИЙ БУС, ЧОНЫ ЦУС БИТГИЙ Л ЗАЛГИЛААД БАЙЦГААГААРАЙ ДАА!!!

Зочин [59.153.115.12] 2020-02-05 02:02:46

Зөв

зочин [203.91.115.47] 2020-02-05 01:06:59

муухай эвгүй амьтан ч гэх үү шувуу ч гэхүү

Unen [192.82.69.192] 2020-02-05 19:26:54

Ha ha ja ha Elbegdorjiig eostoi saihan hellee eoo eleg hushluu alia hog yumaa


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.