Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өчигдөр Төрийн ордонд хаалттай хуралдсан билээ. Хуралдаанаар БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гахай, тахианы махыг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн өвчлөл дэгдэж байгаатай холбогдуулан аль нэг эмнэлгийг суллаж, зөвхөн өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалтаар ашиглах зэрэг шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд Улсын онцгой комисс дахин хуралдана. Хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг дахин хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөжээ. Харин Улсын онцгой комиссын шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж Засгийн газар хуралдах эсэхээ шийдэх юм байна.
Сэтгэгдэл
Z [103.57.93.81] 2020-02-06 06:13:44
Yun tsagaan sar teneg ymuu ehleed amid yuahaa bod yagad tor zasgiin fargasan shiidueriin esreg ym yriad hvmvvsiig uruu tatdiin
Zochin [202.126.89.246] 2020-02-06 02:10:58
Tsagaan sarin shinii 1, 2, 3 nd buh zamig haahig sanal bolgoj bn
zocnin [202.126.89.114] 2020-02-06 01:53:50
Ontsgoi komis asuudald boditoi handaj TSagaan sariig tsutsalj Toriin zolgoltoocn tsutslah heregtei. Ymand snudrag b.ldaa.
Зочин [202.131.244.210] 2020-02-06 02:09:17
ТӨРИЙН БОЛОН АЛБАН, БҮХ НИЙТИЙН ЗОЛГООГ УГААСАА ХОРЬЧИХСОН ШД