Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг маргааш Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүйн өөрт тулгарч буй асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.74] 2020-02-19 03:36:19

Олон нийтээр цуглах үйл ажиллагаа явуулахгүй гэсэн яасан.

Зочин [202.179.31.52] 2020-02-18 11:07:21

Үүнийг улс даяар болговол зүгээр. Ер нь одоо гадаадын өмгөөлөгчид хүмүүс интернет их ашигладаг тул онлаин үйлчилгээ их үзүүлж байгаа шүү. тэгж өмнөх шиг уулзаж утасдахаа больсон. Яг шийдсэн хүнтэйгээ л уулзана. Зүгээр нэр хүндээ өсгөхийн тулд зөвлөгөө өгөхдөө онлаинаар хийдэг болсон. Сайн өмгөөлөгч бол аяндаа л хүмүүс өөрийг нь сайн өмгөөлж гарсан бол гар татахгүй бичдэг нэр хүнд нь суга өсдөг л юм билээ.

цэцэг [139.5.216.197] 2020-02-18 10:05:12

энэ одоо цээрийн дэглэмд нийцэх ажил уу ?

Зочин [103.9.90.98] 2020-02-19 01:58:30

харин тиймээ, анхаармаар л юм


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.