Хятадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүллээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Ажил хөдөлмөр эрхлэх болон хувийн, сургалтын, аялал жуулчлалын зорилгоор ОХУ-ыг зорих БНХАУ-ын иргэдийн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.

“2020 оны 2 дугаар сарын 20-ны орон нутгийн цагаар 00:00 цагт БНХАУ-ын иргэдийн хөдөлмөр эрхлэх, хувийн болон сургалтын, аялал жуулчлалын зорилгоор ОХУ-ын хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Түүнчлэн БНХАУ-ын иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор ОХУ-д нэвтрэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, урилга хүлээн авах үйл явцыг түр хугацаанд зогсоож байгаа аж. Зохих захирамжид ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ. Энэ хязгаарлалт нь дамжин өнгөрч буй зорчигчдод хамааралгүй аж.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.