Х.Баделхан: СӨХ байгуулаад дахиад ашиг олж, бизнес хийж байгаа
Засгийн газраас Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн дэмжсэн билээ. Тус хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах санал орсон билээ. Ингээд хуулийн төслийн талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.
-Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьсан. Хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах заалт туссан. Яагаад СӨХ-г татан буулгах ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Орон сууцны тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн төслийг миний өмнөх сайд Мөнхбаяр боловсруулаад, хэлэлцүүлэг явуулаад, ард иргэдээс санал авсан байсан. Ингээд бид Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн барьсан. Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ төрийн бус байгууллага. Орон сууц ашиглалтын контортой гэрээ байгуулаад, тохижилт, харуул хамгаалалт, цэвэрлэгээний асуудлыг хариуцаад хийнэ. Одоо СӨХ-ны хийж байгаа ажил бол тохижилт, цэвэрлэгээ, харуул хамгаалалтаа хариуцдаг. Хуулийн төсөлд СӨХ гэрээгээр эдгээр ажлаа хариуцна гэж оруулсан байгаа. Иргэдийг орон сууцтай болгохын тулд төрийн байгууллагууд юуг нь хариуцах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Их хурал орон сууцны хөрөнгийг шийдэх, Засгийн газар орон сууцны бодлого хэрэгжүүлэх, Барилга хот байгуулалтын яам бодлогоо боловсруулаад түүнийг хэрэгжүүлэх асуудлыг хариуцна гээд үүргийг нь тодорхой болгож өгсөн. Манайд орон сууцыг хариуцах агентлаг гэж байхгүй. Манай яамны хоёрхон хүн үүнийг хариуцдаг. Тиймээс тусдаа орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх тусдаа агентлаг байгуулах ёстой гэж хуулийн төсөлд тусгасан. Мөн орон сууцны сан бүрдүүлнэ. Одоо бол улсын төсөвт жил бүр тодорхой хэмжээгээр орон сууцны зорилтот бүлгийн санг бүрдүүлэхээр заасан боловч хасагдсан. Мөн Орон сууцны засвар арчлалтын санг орон сууц болгон дээр байгуулахаар хуулийн төсөлд оруулсан. Иргэдээс хоёр хураамж авах юм байна гэсэн буруу ойлголт төрүүлээд байгаа. Хоёр хураамж авахгүй.
-СӨХ-г татан буулгаснаар иргэдийн авч байгаа үйлчилгээнд, төлж байгаа мөнгөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж ойлгож болох уу?
-Ямар ч өөрчлөлт орохгүй. Харин ч одоо төлдөг мөнгө нь багасна. Өндөр зэрэглэлтэй хорооллуудын СӨХ гэж их мөнгө авдаг. Тэд нэг талаараа бизнес хийж байгаа. Орон сууц бариад л СӨХ байгуулаад иргэдээс хураамж аваад иргэдийн мөнгөөр бизнес хийж байна гэсэн үг. Шинээр ашиглалтад орсон орон сууцанд засвар үйлчилгээ нээх их шаардлагагүй. Тиймээс зохицуулах зөвлөл СӨХ-ны хураамжийг жигд тогтоохоор оруулсан.
-СӨХ одоо хийж байгаа ажлаа гэрээ байгуулж цааш үргэлжлүүлэн хийх юм байна. Тэгэхээр СӨХ-г татан буулгахын үр дүн юу байх вэ?
-Судалгаа явуулахад манай улсад 1056 СӨХ байдаг юм байна. Үүнээс 20-иодхон СӨХ л ажиллаж байна. Сүүлийн үед шинэ орон сууцны хорооллууд бариад өөрсдөө СӨХ байгуулаад дахиад ашиг олж, бизнес хийж байгаа. Мөн ШӨХТГ-т ирсэн өргөдлийн гуравны нэг нь СӨХ-той холбоотой гомдол байна. Тиймээс ШӨХТГ-аас СӨХ-ны асуудлыг эргэж харах хүсэлт тавьсан. Тиймээс энэ үндсэн дээр бид хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах санал оруулсан. Мөн СӨХ-ноос авсан хураамжийг СӨХ-ны удирдлага, хяналтгүй зарцуулж байгаа. Зардлын 30 орчим хувь нь зөвхөн удирдлагын зардалд явдаг юм билээ. СӨХ-ны Удирдах зөвлөл гэж байдаг юм байна. Тэнд хураамж төлдөг юм байна. Дээр нь СӨХ дундын өмчлөлийн өмчийг засдаггүй. Гэхдээ СӨХ яг одоо хийж байгаа гурван төрлийн ажлаа хийнэ. Гэхдээ илүү зардлыг санд төвлөрүүлье гэж байгаа юм.
-1056 СӨХ-д хэдэн хүн ажиллаж байна вэ. Эдгээр хүний ажлын байрыг яах вэ?
-Миний өргөн барьсан хуулийн төсөлд одоо СӨХ-нд ажиллаж байгаа бүх хүн ажиллана. Цэвэрлэгч нь цэвэрлэгээгээ, харуулна харуулаа хийнэ. СӨХ-ны харуул хамгаалалт мэргэжлийн байгууллага болсон.
-Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэн батлах уу?
-Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Гэхдээ энэ хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийн дараалалд ороогүй. Яагаад гэвэл хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулиудыг хэлэлцэн батална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын сүүлээр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой маш олон хууль батлах шаардлагатай байгаа учраас энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй. Дараагийн парламент хэлэлцэн батална.
Эх сурвалж: ITOIM.MN
Сэтгэгдэл
Зочин [64.119.25.13] 2022-01-03 05:25:34
Таамаглаж ажил хийдгийг мэдэхгүй бол төрийн ажил цаашаа явахгүй
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:03
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:03
Zochin [59.153.112.251] 2020-02-27 11:13:16
SOX ogt hereggvee osk t shiljvvleh ni tuilin zou negdsen udirdlagatai hariutsah ezentei hariutsah ajiltai bh heregtei huuchin kontor hariutsaad bolj bsn kontorin ajil ihdeed l sox tasalsan biz
Зочин [202.9.46.105] 2020-02-27 07:13:16
СӨХҮҮДИИГ ТАТАН БУУЛГАЖ БОЛНО АУДИТ ОРУУЛЖ МӨНГӨ ТӨГРӨГН ИИ ИДСЭН УУСНЫГ ИЛРҮҮЛЖ ИРГЭДИИГ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛ ХУУЛИИН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ БАРИЛГЫН КОМПАНИУД АХДҮҮТЭЙГЭЭ НИИЛЖЗАЛИЛАН ХИИСНИИГ ИЛРҮҮЛ
Цэцэгмаа [119.40.98.177] 2020-02-27 03:37:33
Манай СӨХ-ийн захирал Г.Таня гэдэг орос хүүхэн байдаг боловч 1 цэвэрлэгчтэй, гэрээсээ ажлаа явуулдаг, юу ч хийдэггүй зүгээр л мөнгө аваад сууж байдаг юм. Мөнгөө өгөөгүйг шүүхэд өгдөг ажилтай хүндээ. Огцруулах гэхлээр Чингэлтэй дүүрэг, 4 хорооны дарга нарын ивээлд байдаг бололтой хөдөлж өгдөггүй гэсэн. Ядахад манай сууц өмчлөгчид ямар ч идэвхгүй түрээсийн орк нар байдаг юм шигээ.
Зочин [66.181.161.42] 2020-02-27 02:26:40
СӨХ-Г ТАТАН БУУЛГААД ОРОН СУУЦНЫ КОНТОРТ ХАРИУЦУУЛАХ ЮМ БОЛ БАЙРНУУД ЭЗЭНГҮЙДЭХ, СӨХӨӨ ЗАГНААД СУУЖ БАЙДАГ ҮЕ ДУУСАЖ, 1-ИЙГ 3-ЫН ҮНЭЭР ШАХАЖ МӨНГӨ УГААЖ ИДДЭГ ТӨРИЙН ДАНХАР БАЙГУУЛЛАГА Л НЭМЭГДЭЖ, ЭСРЭГЭЭРЭЭ ОРШИН СУУГЧДАА ЗАГНАЖ, ХУУЛИАР СҮРДҮҮЛДЭГ БАЙДАЛД Л ОРНО ДОО.ЭНЭ ҮНЭН ШҮҮ
Эсэргүү [64.119.16.30] 2020-02-26 06:19:35
Тэгээд илүү гарсан зардлыг нь санд төвлөрүүлээд баделхан, өөр бас их хурлын хоёр гурван хулгайч нар хувааж иднэ за
Эсэргүү [64.119.16.30] 2020-02-26 06:17:34
Дээрх бичсэн сэтгэгдлүүдээс харахад улайрсан фанатик, туйлширсан бүлэг хүмүүсийн сэтгэгдэл маш их байна. Хүний хөдөлмөрийг үнэлж үздэггүй та нар шиг малууд их байгаа болохоор л монголчууд гадаад руу дүрвэж хүний хөдөлмөрийг үнэлдэг газар ажиллахаар үхэн хатан зүтгээд байгаа юм шүү дээ
Зочин [66.181.179.235] 2020-02-26 03:12:00
хасаг сайд нар казакстан руу оргодог учраас түүнд юу ярих нь хамаагүй
БГД өргөө [66.181.181.239] 2020-02-26 02:03:47
СӨХ яаралтай устга одоо татан буулгах сургаар хамаг булхайгаа луйвраа далдлан нуух гэж байгаа даа
зочин [192.82.70.120] 2020-02-24 10:18:30
СӨХ хэрэггүй. Хуучин конторууд хариуцаад болдог юмыг хэдэн ноход бизнес болгоод зүгээр л мөнгө идэж суудаг.
zochin [202.9.40.17] 2020-02-23 08:47:35
SUH-iin darga har zuvhun uursdiinhuu avdag tsalihg bodood eserguutseed baih yum krshin suurchidiin olonhiin sanal uur bna uuniig ih hurliin teneg darga nar harahgui bna Bi neg jishee helie lnft buren evdervel bagag 100 saya shaardagah bolno uuniig orshin suugchid SUH gargaj chadah uu! Tiim bolohoor tuvlursu baiguullaguudiig baiguulah ni zuv bna Ih yurliin amldral oilgodoggui darga naraa Ganbaatar dargaa
Зочин [182.160.33.26] 2020-02-23 05:49:43
сөх байгуулсан нэрийн дор мөнгө идэж байна хагас дутуу хог цэвэрлүүлсэн болоод өчнөөн төгрөг иргэдээс хурааж авч байна үүнд нь ямар ч хяналт байхгүй
иргэн [202.21.107.67] 2020-02-22 13:10:28
СӨХ-г заавал татан буулгах ёстой. Оршин суугчид биднийг үнэхээр их идэж байна ш дээ. Гэнэт гэнэт сөх-н мөнгөө нэмчихнэ. өгөөгүй айлуудыг шүүхэд өгөөд мөнгөө гаргуулаад авчихдаг. Хэдхэн зальтай нөхөд л зүгээр шахам сууж байгаад бидний зовж олсон мөнгийг идээд, баяжаад байгааг заавал зогсоох ёстой. Аль болох хурдхан зогсоож ард иргэддээ буян болоорой, сайд аа.
zochin [202.179.25.54] 2020-02-22 10:31:27
sox iig odooxon tatam buulga
Зочин [192.82.71.115] 2020-02-22 01:54:49
suuhiin huraamjiig nedsen 1 unetei bolgoh heregtei
Зочин [192.82.71.115] 2020-02-22 01:53:28
suuh hereggui.deer ued oron suutsnii kontor geed b.san ulsiin b.ga baih n zuv
Зочин [192.82.71.115] 2020-02-22 01:51:30
suuh hereggui tiimd mergejliin baiguulga baih n zuv.er n mungu ideh olon baiguulga hereggui.negdsen udirdlaga heregtei.
иргэн [150.129.142.182] 2020-02-21 23:39:01
САЙД АА! СӨХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛААД ЯВАХ ЁСТОЙ ШҮҮ. НААД ХУУЛИА ТАТАЖ АВ. ЭРГЭЖ СОЦ-ЗМД ОРМООРГҮЙ БАЙНА.
kazak [202.9.40.6] 2020-02-21 12:45:27
Ene said ooroo orstoo ygaah umyy teneg kazak
Зочин [66.181.178.68] 2020-02-21 11:50:35
КОНТОР, СӨХ ХОЁРЫГ ШАЛАВ ТАТАН БУУЛГАЖ ТЭР ОЛОН ДАРГА НЯГТЛАН ГЭЖ МӨНГӨ ИДЭГЧДЭЭС САЛГААД НЭГ ТАРИФТ ОРУУЛВАЛ ЁСТОЙ БАЯРЛАНА ДАА.
Зочин [66.181.178.68] 2020-02-21 11:46:08
СӨХ ИЙГ ТАТАН БУУЛГАХ НЬ ЗӨВ. 1.СӨХ ИЙН ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ХЭТ ӨНДӨР МӨНГӨ ХУРААДАГ. 2. СӨХ БОЛГОНД ДАРГА НЯГТЛАН ГЭЖ СУЛ ЦАЛИНТАНГУУД БАЙДАГ. /НЭГТГЭЖ ЦӨӨЛВӨЛ ИРГЭДЭЭС АВАХ МӨНГӨ БАГАСНА/ 3. АЙЛ ӨРХӨӨС АВЧ БАЙГАА МӨНГӨ НЬ ЯГ АДИЛ ХЭМЖЭЭТЭЙ БАЙДАГ./ҮҮНИЙГ КВАДРАТ МЕТРТ ХАРЬЦУУЛБАЛ БОДИТ БАЙДАЛД ЗОХИЦОНО. ТОМ КВАДРАТТАЙ АЙЛЫН ГАДНА ДОТОР ТАЛБАЙ МЭДЭЭЖ ИХ Л БАЙДАГ. ГЭТЭЛ 3 ӨРӨӨТЭЙ, НЭГ ӨРӨӨТЭЙ, 2 ӨРӨӨТЭЙ АЙЛ ИЖИЛ МӨНГӨ ТӨЛДӨГ НЬ БУРУУ ЮМ. 4. ХУРААМЖ АВСААР БАЙЖ БАГА САГА ЗАСВАР ХИЙЧИХЭЭД ЗАСВАРЫН ҮНЭ ГЭЭД НЭМЭЭД АВДАГ. 5. СӨХИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ГЭЖ ХУЙВАЛДСАН ХЭДЭН ЮМ ГАРЧ ИРЭЭД ӨӨРСДИЙН АХ ДҮҮ ТӨРЛӨӨ ӨӨР БАЙРД БАЙДАГ Ч ДАРГААР ТАВЬЖ ИДДЭГ. КОНТОРЫН ТАЛ ДЭЭР БОЛ БҮР Ч ЯРИХ ЮМГҮЙ. ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ
Зочин [64.119.17.94] 2020-02-21 09:03:04
SOX-iig oron suutsand ugvul ta nar bair orchmiin gazraa luivarchdad aldan shuu. helsen shuu ta nart,
иргэн [202.55.191.194] 2020-02-21 08:35:28
Яаралтай батал
иргэн [202.55.191.194] 2020-02-21 08:33:14
Энэ сөхииг өмөөрөөд байгаа нөхөр сөхийн өмхий луйварчин байна ашиггүй болох гээд шээс нь гоожих гэж байна уу
suugch [202.55.191.194] 2020-02-21 08:25:34
Зөв сайдаа иргэд дэмжиж байна.СӨХ нэртэй бизнесийн байгууллага бүгдийн татан буулгаад нэг тарифтай болгох хэрэгтэй энэ сайд зөв ажлаа хийж байна маш их дэмжиж байна.
Зочин [66.181.176.151] 2020-02-21 07:53:37
СӨХийн гэсэн нэртэй хүмүүс /төрийн албан хаагч?/ хог цэвэрлэнэ, харуул хийнэ. мөнгийг чинь төр хураана гэж ойлгогдоод байна, сайн тайлбарлаачээ. Байранд нэг нь бааж шээгээд гараад явчихад одоо бол СӨХ/одоо бол тухайн байрандаа амьдардаг хүмүүс байгаа/ийн үйлчлэгчид хэлээд цэвэрлүүлдэг, төрийн хүн 17цагт тараад явахгүй юу, бас байр болгонд үйлчлэгч байхгүй, нөгөөх нь олдохгүй юм бишүү. Соц үед ОСНААГ билүү байрыг хариуцдаг ч лифтэнд гацахад л хэдэн цагийн дараа ирж гаргаж өгдөг байсан, ус алдахад бас хэдэн цагийн дараа. утас нь байнгын ярьж байдаг учир бид өөрсдөө очиж дуудлагаа өгдөг байсан.3,4р хороололд гэхэд 2,3 л бсан боловуу.Байрны гадуурх хог, орц доторхоо бид л цэвэрлэдэг байсан. Тийм болохгүй гэх баталгаа нь юу вэ, мөнгөө төлчихөөд өөрсдөө бүхнийг хийх болж харагдаж байна.
Зочин [66.181.181.239] 2020-02-26 02:06:08
Битгий худал бич л лээ харин ч цэвэрхэн арай ч ингэж нервтэж байгаагүй шүү
Зочин [182.160.34.113] 2020-02-21 07:45:50
хүнсний 20 мөнгөн завьяагийн манай орцны гэрэл шатаад сар болжийн. СӨХ-ийн шар чавганц үнэгэн захтай дээл бенз жийптэй огт үзэгддэггүй. . хэхэхэ.
Зочин [66.181.161.83] 2020-02-21 07:45:47
Энэ сайд ажлаа аваад 3 жил болж байгаа биз дээ. Одоо л ажлаа мэдэж эхэлж бгаа гэсэн үг үү
Зочин [59.153.85.136] 2020-02-21 06:41:34
сул олж байсан мөнгөн бороогоо тэд өгөх үү. ард түмний нэр бариад босоод ирэх биз хойно нь Ардчилсан нам дагачихсан. үнэндээ ямарч хяналтгүй мөнгө идэж байгаа нь үнэн шүү, СӨХ-өө хаана байдгийг ч мэдэхгүй манай байрнаас хаа хол хол хэд хэдэн байрыг нийлүүлээд нэг СӨХ болчихсон тул ажил хийх хөрөнгө байдаггүй гээд орцны гэрэл ч сольдоггүй, сар бүр СӨХ-ийн гэх мөнгийг аваад л байдаг газраар юугаа ч хийхэв дээ.
soh [124.158.95.5] 2020-02-21 06:39:04
SOX iin hereg baihguieee
z [202.179.26.117] 2020-02-21 06:40:47
tiim ee
Зочин [182.160.32.246] 2020-02-21 05:54:01
бүх СӨХ-ийг татан буулга. ард түмэн залхаж байна шүү.
z [202.179.26.117] 2020-02-21 06:41:22
Tiim
Дорж [124.158.120.106] 2020-02-21 05:43:16
Татан буулгах нь зөв дөө. Манай СӨХ сард 200,000 төг авдаг боллоо
Зочин [66.181.179.51] 2020-02-21 05:36:02
Маш ашигтай бизнёсийг хаах гээд байгаа юм уу
оршин суугч Дашням [66.181.184.200] 2020-02-21 05:19:29
СДЗ ба Сөх гэж луиврын баигууллага баидаг.Маш яаралтаи татан буулгаж УИХ яаралтаи хэлэлцэж төрдөө авч луиварчдаас салгаж өгөөч.суугчдаас татаж авсан хураамж хэдхэн хүнии хэрэглээ болсон үүнииг цагдаа хууль хяналтын газар анхааралдаа авч маш саин шалгаж буруутаи этгээдүүдэд хариуцлага тооцож оршин суугчидыг хохиролгүи болгох хэрэгтэи
Зочин [182.160.38.198] 2020-02-21 05:09:42
СӨХ ихэнхи нь хулгайч нарын ашиг олох арга зам болсон
zyl [202.126.89.106] 2020-02-21 05:07:57
SOH gej hereggui gazar hund tureesluulj mongiin idej yydag gazar. mon ideh argaa olson tetgeweriin heden emgen bdag. zoriylaltiin bys gazar humuusiig amidaryylj mon awdag. owuytan oron gergui humuus tureeslej hamag mongoo ogdog. hogiin baliar gazar.
Zozin [66.181.179.30] 2020-02-21 05:02:06
СӨХ ийг нэн яаралтай татан буулга!!!!!
Зочин [59.153.112.237] 2020-02-21 04:59:40
СӨх-ыг татан буулга