Н.Учрал: Тойрог томрох тусам машин, машинаар нь хүмүүс зөөдөг “царцааны нүүдэл” байхгүй болно
УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
“УИХ-ын гишүүд аргаа бараад “СӨХ”-ны даргын ажлыг хийдэг болж байна шүү дээ”
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар болж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Миний хувьд анх Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд хэлж байсан. Манай орны хувьд томсгосон тойргийн тогтолцоо илүү ач холбогдолтой юм байна гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг маш их мэдэрлээ. Ач холбогдолгүй маш их төсөв мөнгийг тавих юм. Улсын төсвийг 76 тойрогт зохион байгуулалтгүйгээр тараан байршуулдаг. Төсвийн сахилга бат байхгүй. Газар нь байхгүй газарт сургуулийн барилга төлөвлөчихдөг. Очоод барья гэхээр газар нь олддоггүй, газар нь хүрэлцээгүй гээд суучихдаг. Ийм болохоор би өөрөө төсвийн тухай хуулийг санаачилж, батлуулсан. Төсвийн тухай хуульд норм, норматив, стандартыг баримталж, улсын төсөвт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тусгуулья гэдэг саналыг оруулсан. Одоо бол заавал зурагтай, төсөвтэй ажлыг улсын төсөвт тавьж байгаа. Бид хоорондоо өрсөлдөхдөө дээврийн засварыг л ярьдаг. “Би тойргийнхоо тэр, тэр байрны дээврийг засаад, лифтийг нь шинэчилсэн” гэх мэт. 76 жижиг тойрогт хуваачхаар яалтчгүй лифтээ шинэчлэхгүй бол болохгүй юм байна лээ л дээ. Би жишээ нь иргэдтэй уулзаад явахаар “Чи бид нарыг төлөөлж байгаа юм чинь лифт шинэчлэх ёстой, дээвэр засах ёстой, манай гэрийн ойр орчимд нойл үнэртээд байна. Үүнийг цэгцлээч” гэдэг. Ингэхээр УИХ-ын гишүүд аргаа бараад “СӨХ”-ны даргын ажлыг хийдэг болж байна шүү дээ. Тогтолцоо нь ийм байгаа учраас арга байхгүй бэлэг тараагаад байгаа юм. Үүнийг хүмүүс шүүмжлээд байгаа.
УИХ-ын гишүүн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой
-Иймэрхүү ажлууд тойрог жижгэрэх тусам улам хийгдээд байна. Харин тойрог томрох тусам дүүргийн хэмжээнд асуудлыг ярьдаг болно. Том тойрогт айл болгонд очоод хэвийн боов тараана гэж байхгүй биз дээ. Өмнөх сонгуулиудад байсан увайгүй их мөнгө тараадаг явдал, машин машинаар нь хүмүүс зөөдөг “царцааны нүүдэл” тойрог томрох тусам байхгүй болно. Иймд аль болох нэр хүндтэй, дэмжихыг хүсэж байгаа тэр хүнээ илүү сонгоно. УИХ-ын гишүүн бүх ард түмний элч, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл 4200 хүний санал аваад УИХ-д сонгогдсон хүмүүс байна. Тэр хүн Монголын гурван сая хүнийг төлөөлж чадах уу. Би хувьдаа бүр томроосой гэж бодож байсан.
-Томсгосон хувилбараар сонгууль явуулахад нам дотор өрсөлдөөн гардаг гэдэг. Энэ нь залуу улс төрчид, шинэ намуудад хэр боломжтой хувилбар юм бэ?
-2008, 2012 оны сонгууль ийм тогтолцоогоор явсан. Энэ үед ард түмний дунд нэр хүндтэй нь ялсан байдаг юм байна. Нам сонгохоос илүүтэйгээр хүн сонгочих гээд байдаг хувилбар байхгүй юу. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь өмнө нь нэг хүн дугуйлаад санал тоолдог байсан бол одоо гурван мандаттай гэвэл гурвыг л дугуйлна. Илүү, дутуу дугуйлбал машин уншихгүй. Энэ тохиолдолд хэнд ашигтай вэ гэхээр нэр хүндтэй, массын лидерүүдэд ашигтай. Жижиглэх тусам намын фактор нөлөөлнө. Том тойрог болох тусам “Царцааны нүүдэл” сонгуульд нөлөөлөхгүй.
Төр гэдэг нь ард түмнээс олж авсан эрх мэдэл
- Нийслэлээс дөрвөн мандатыг нь авч орон нутагт хуваарилсан. Үүн дээр шүүмжлэлтэй хандаж буй хэсэг байгаа. Таны хувьд?
-Төр гэдэг нь ард түмнээс олж авсан эрх мэдэл. Ард түмний нийтлэг эрх ашгийг хангахаар олж авсан эрх мэдлээ хэрэгжүүлбэл төр жинхэнэ хүчтэй байна. Зөвхөн газар нутаг төлөөлнө гэж би боддоггүй л дээ. Зарим гишүүн газар нутгаа төлөөлж байна гэдэг юм шиг байгаа юм. Тэр аймгууд чинь төлөөлөлгүй биш төлөөлөлтэй байхгүй юу. Нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурьтай байсан. Гэхдээ УИХ тогтоолоо батлаад шийдсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч үүнд хориг тавих боломжтой юу?
-Эрх зүйн талаасаа хориг тавих боломжтой гэж харахгүй байна. УИХ хамтын шийдвэр гаргадаг. Нэгэнт батлагдсан хуулийг дагаж, мөрдөх ёстой.
-Баярлалаа.
Сэтгэгдэл
ИРгэн Маам [139.5.217.221] 2020-02-28 01:54:12
Энэ өдрүүдэд сонгууль бүү ярь Эрсдэлээс амь насаа аврахаа ярь Эрдэнэт хүний амь Эрдэнэт,Таван толгойгоос илүү Эх орны минь хөрс шороо Эрх биш бидэндээ үлдэх нь хууль
зочин [43.228.130.188] 2020-02-27 13:04:28
Энэ залуу ямар ч байсан АН ба МАН-ын хуучуул болон бусад гишүүн залуучуудаас арай өөр зөв зүйл яриад байх шиг байдаг.... ямар ч байсан буруу хүн биш шиг байгаа юм. юу ч хийдэггүй, юу ч ярьдаггүй гишүүдээс хамаагүй илүү байх ..
зочин [66.181.186.239] 2020-02-27 11:05:04
Энэ тэнэг пацан дахин сонгогдчих санаатай поопорч өгч байна аа, одоо энэнд тархиа угаалгаж болсон байх аа
иргэн [192.82.65.90] 2020-02-27 09:30:25
УИХ-г татан буулгаж оронд өөр институци гаргаж ирнэ. Та нар дараа жилээс УИХ- ын танхимд биш, шүүхийн танхимд хуралд орно гэдгээ эрхбиш гадарлаж бгаа биз дээ?
иргэн [192.82.65.90] 2020-02-27 09:27:43
та нарын хэнийг нь ч сонгохгүй, битгий горьд.
Зочин [66.181.182.104] 2020-02-27 07:48:59
Jiduuchin pizdaa shaana biz. dahij eniig bitii gargaarai.
Сх дүүрэг [202.126.89.196] 2020-02-27 06:53:15
УЧРАЛ АА ЖДҮ-ГЭЭС ААВДАА АВЧ ӨГСӨН 1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ буцааж өгөөд ял аа үүрэх чинь үлдээд бна, Чиний оронд хулгайч биш шинэ хүн сонгоно. Үнэ ба зөв
Зочин [66.249.82.170] 2020-02-27 06:42:13
Учрал аа, олон юм ярих яах вэ. Ждүгийн асуудлаа яах гэж байна? Бас л ширэн нүүрлээд тойрогтоо очих уу?
Зочин [66.181.181.61] 2020-02-27 06:38:23
Тэнэг ЖДҮ бацаан дахиж сонгогдоно гэж мөрөөдөөд явж байгаа юм байхдаа
Зочин [119.40.98.210] 2020-02-27 05:02:48
ZAADDAA ENE SONGUULI XUGTSAANDAA BOLOXIIMUUDAA
Зочин [103.229.121.166] 2020-02-27 04:21:38
Юун сонгууль ? Монголоо гэж өмрөн "Үхвэл ч Солонгост үхье Эх Монгол улсдаа аймшигт вирус тээж очихгүй" гэж байгаа ахан дүүсийнхээ УИХ-ын сонгуульд оролцох эрхийг нь цавчиж хаячихаад яаж хүний нүүр харж чадаж байна аа Эрхэм гишүүд ээ Энэ цайрчихсан хулгайч нарыг огт сонгож болохгүй
эдийн засагч [182.160.35.110] 2020-02-27 04:11:55
ЖДҮ-гээ эхлээд шийдчих. ТЭГЭЭД ДАРАА НЬ "БИ ЮУ ХИЙЧИХСЭН ЮМ БЭ" ГЭЖ БОД.
Bb [66.181.176.142] 2020-02-27 04:11:41
JDU timon bandi
Зочин [202.9.46.204] 2020-02-27 04:09:50
Энэ гуравт эхлээд маскийг нь зүүлгээч.Бусдыг бодохгүй эрүүл мэндээ бодохгүй байгаа хүмүүсийн хэлсэн бол худлаа шд.Уншмааргүй байна.
Зочин [182.160.38.23] 2020-02-27 03:53:52
УЛСЫН ИХ ХУЛГАЙЧИД ЭДЛЭХ ЯЛАА ХҮЛЭЭЖ СУУХГҮЙ ЭЛДВИЙН ЮМ ЧАЛЧААД Л... УЧРАЛАА ИХ ЗАСАГ СУРГУУЛЬДАА ОЧИХ НЬ ЧАМД ӨЛЗИЙТЭЙ ...
Зочин [103.10.21.58] 2020-02-27 03:20:41
СОНГУУЛИЙН ТУХАЙ.ЯРИАГАА ТҮР ХОЙШ ТАВИАЧ ЭЭ...УЧРАЛ ГИШҮҮНЭЭ ТЭТГЭВРИЙН РЕФОРМЫГ МАШ ОНОВЧТОЙ ЗӨВ ХИЙЖ ЧАДВАЛ АХМАДУУД БҮГД ЧАМД БАЯРЛАНА ШҮҮ ХҮҮ МИНЬ.ОДОО ЧИНЬ ТЭТГЭВЭР МААНЬ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛЧООД БАЙНА...ЦАГИЙН САЙХАНД ДУНД ТУШААЛЫН АЛБА ХАШИЖ ГАЙГҮЙ ЦАЛИН АВЧ НДШ ТӨЛЖ ИРСЭЭН ТЭТГЭВЭР Ч ГАЙГҮЙ БАЙЛА. ГЭТЭЛ ОДОО тэр үед цэвэрлэгчээр ажиллаж байсан нөхдүүдтэй адилхан тэтгэвэр авах болчоод байна ТЭТГЭВРИЙН зөрүү арилгах гэж туйлшраад тэтгэврийн доод хэмжээг удаа дараалан нэмснээр бидний тэтгэвэр үнэ цэнээ алдаж эхэллээ ЦАЛИНГИЙН их багаас болж НДШ их бага төлнө ГЭТЭЛ цагтаа өндөр цалингаасаа НДШ өндөр төлчихөөд одоо цэвэрлэгчийн дайны тэтгэвэр авах ёстой болчоод байна ИЙМД тэтгэврийн реформыг оноо авах гэж биш маш нухацтай олон талаас судалж байж хиигээрэй ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮ гэдэг дээр маш анхааралтай ажиллаарай НАСААРАА ажилласан нь хохироод үлдэх аюултай нөхцөл байдал үүсчихээд байна СУДАЛГААГ ОЛОН ТАЛААС НЬ ХИЙЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АХМАДУУД ХАРЖ ХҮЛЭЭЖ БАЙНА...
Зочин [203.91.115.40] 2020-02-27 05:55:33
ҮНЭН ШҮҮ
СХ оршин суугч [192.82.78.189] 2020-02-27 03:01:29
Аав, ээж чинь царцаа яриад, хөгшчүүлийг амралтад амраагаад явна лээ, Тэр схемээ яриач, Ичих нүүр бна уу?
Острий [192.82.78.189] 2020-02-27 02:58:42
ЖДҮ-гээс авсан 950 сая төгоөгийн зарцуулалтыг авмаар бна, Хулгай ил болсон, бусад хулгайгаа ярь эсвэл цааш нь бичих үү....
Зочин [66.181.161.14] 2020-02-27 02:04:00
Бодсоныхоо эсрэгээр яриад амалсаныхаа эсрэгээр хэрэгжүүлдэг хүнийг УИХ гишүүн гэдэг гэсэн тодорхойлтондоо яг тохирч байна. Харцгаа даа.
Зочин [64.119.18.15] 2020-02-27 01:28:49
БАЯН АЙЛЫН ЭРХИЙН Т Э Н Э Г БАЦААН СОНГОЧИХДОГ ТААРСАН СОНГОГЧИД , ТЭР НЬ ЖДҮГЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ МАШ БАГА ХҮҮТЭЙ АВААД ӨӨРИЙН ББСБ р ӨНДӨР ХҮҮТЭЙ ГАРГАЖ МӨНГӨ УГААХ ГЭДЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧЭЭД ШИРЭН НҮҮРЛЭЭД Л СУУЖ БАЙДАГ .
иргэн [66.181.180.100] 2020-02-27 01:24:15
Их л сайхан ярих юм. Одоо энэ үгэнд чинь итгэх хүн олдохгүй л байх. Царцааны нүүдлээ аль эрт хийсэн биздээ. Хүүхэд хуурч байгаа биш
зочин [203.91.119.42] 2020-02-27 01:04:57
ЖДҮ-гээсээ эхэлж яриачээ. Авсан мөнгөө яаж эргэлдүүлж, үржүүлсэн бэ?
Зочин [139.5.218.125] 2020-02-27 00:51:39
энэ бацаан манангын мутацаар гаргаж авсан шинэ хувилбруудын 1
Зочин [66.181.161.68] 2020-02-27 00:31:06
Юун сонгууль вэ ямар их завтай юм яасан их горьдлого вэ хар яршиг наана чинь вирусаа яая гэж байхад
Зочин [66.181.161.68] 2020-02-27 00:28:15
Юун сонгууль вэ ямар их завтай юм бэ яасан их горьдлого вэ хар яршиг вирусээ яая гэж байхад
Зочин [66.181.181.201] 2020-02-27 00:15:29
Сонгинохайрхан дүүрэгт тандалтаар тэргүүлж байна гэсэн дээ .Нямбаатар дараа нь байна. Сумьяабазарыг болих хэрэгтэй шүү Юу ч мэдэхгүй ямар ч боловсролгүй бөх дуучин яруу найрагч мэтийг энэ удаадаа больчихоороо тэнэгүүдээ
Зочин [203.91.115.40] 2020-02-26 23:58:13
дэлхий даяар аймшигт тахал гараад сандарч байхад сонгууль сандал суудал ярихаа болчихооч
зочин [202.126.89.49] 2020-02-26 23:56:23
Ждү чин бацаан одоо болноо хуцалгүй бай чамайг дахиж сонгоно гэж горьдох хэрэггүй