Хууль зөрчсөн дэлгүүр, ресторануудыг шалгаж байна

Л.Батцэнгэл / Хууль

Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн Засаг даргын А223 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, 252 алба хаагч явган эргүүлд 109 чиглэлд үүрэг гүйцэтгэж нийт 1616 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1440 шаардлага, 68 мэдэгдэл өгч, захирамж зөрчсөн нийт зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал,

  1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:25 цагт үйл ажиллагаа явуулсан;
  2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” резиденсийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:55 цагт үйл ажиллагаа явуулсан;
  3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ний “GE GE” баар 22:20 цагт үйл ажиллагаа явуулсан;
  4. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энканто спорт комплекс” хотхоны 11 дүгээр давхарт байрлах “Интерекс Дизайн” ХХК-ний “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22:45 цагт үйл ажиллагаа явуулсан
  5. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт 8 хүнд үйлчлэн 23:00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  6. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Голден драгон” хятад хоолны ресторан 22:30 цагт үйл ажиллагаа явуулсан.
  7. Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо “Зургаан цогнууд” ХХК-ны “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж 00:10 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  8. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гэйт зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.104] 2020-02-29 08:57:54

Барааны захуудыг өгөөмөр захыг хаагаачээ.

зочин [59.153.115.242] 2020-02-28 15:02:03

Зөвшөөолийг нь цуцал .

Зочин [150.129.142.46] 2020-02-28 14:12:54

манхайтан ресторан гэнэ үү? манхэттэн байлгүй дээ

Зочин [194.228.32.8] 2020-02-28 13:15:45

дэлгүүр рестран буудалын нэрнүүд бүгд муу ёр-монголоо алдах өвчний вируст нэрвэгджээ.

Зочин [192.82.71.14] 2020-02-29 06:32:13

Хаха харин тийм баахан гадаад нэрнүүд явж байснаа дунд нь ганц Монгол нэр тэр нь Тайган шиба юмааа тэ хаха

Зочин [202.9.40.56] 2020-02-28 11:10:38

ажиллаж л байг орлоготой л байвал гол нь болчоод байна мангаруудаа

dorj [43.242.243.108] 2020-02-28 11:02:33

dollaryn hanshaa zov medeelee taigaa

Зочин [122.201.19.99] 2020-02-28 10:25:20

олон BAR савнууд ажилаж байна лэээ БЗД гэхэд хуулийнхан дийлдэггүй юм уу эсвэл АВЛИГАЛ авчихаад хөдөлдөггүй юм Хөдөө аж ахуйн яамны урд байдаг гарууд шөнө 2-цаг хүртэл ажилж л байдаг


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.