COVID-19 ба Гэмт хэрэг

Ц.Анударь / Эрүүл мэнд

Өмнөд Солонгост корона19 вирусын халдвар тархаж олон нийтийн санааг маш ихээр зовоож байх үеэр дайны хажуугаар дажин гэж хууль зөрчсөн, гэмт үйлдэл гаргасан хүмүүс нэлээдгүй гарсаар байна. Засгийн газар, Цагдаагийн байгууллагаас иргэдийн сэтгэл санаа тавгүй энэ үеийг далимдуулан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хамгийн хатуу хариуцлага тооцохоо анхааруулаад байна. Үүнээс багцлан хүргэе.

Корона19-тай өвчтөн эмнэлгийн ажилтны нүүр рүү нулимав

Өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүд нэгэн ой гутмаар үйл явдлын талаар нэлээн шуугив. Энэ сарын 23-ны өдөр корона19 вирусын халдвараар сэжиглэгдсэн Тэгү хотын иргэн эмэгтэй В-д (20-иод насны) шинжилгээ хийж 25-ны өдөр гарсан хариугаар халдвар авсан нь баталгаажигдсан юм. Тэгү хотод эмнэлгийн ор хүрэлцэхгүйн улмаас гэртээ тусгаарлагдаж байсан түүнийг 28-ны үүрийн 3 цагт авахаар очсон Эрүүл мэндийн төвийн ажилтан А-г(44 настай) занаж зүхэн харааж, түүний нүүр рүү нулимсан хэрэг гарав. Энэ асуудлаас болж Эрүүл мэндийн төвийн ажилтан шууд тусгаарлагдан, корона19-ийн шинжилгээнд орж хариугаа хүлээж байна. Түүний хариу 1-2 хоногийн дараа гарна.

Түүнийг Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн "Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах" гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар боллоо. Энэ хуулийн санкц нь нэлээн өндөр буюу 5 жил хүртэл хорих мөн 10 сая хүртэлх воноор торгох заалттай байдаг.

Интернэт худалдаагаар маск бөөндөнө гэсэн луйвар

А гэгч 2 сарын эхээс саяхныг хүртэл онлайн худалдаагаар маск бөөндөнө хэмээн бөөний худалдааны 7 аж ахуйн нэгжид нийт 235 сая воны хохирол учруулсан нь баригдаж баривчлагдав. Тэрээр бөөний худалдааны компаниудад "Би маскны үйлдвэртэй. Гадуур байгаагаас хямд нийлүүлнэ" гэж худал ярин тус аж ахуйн нэгжүүдээс урьдчилгаа мөнгийг шилжүүлж авангуутаа алга болсон байна. Энэ залилангийхаа ажилд маскны бөөний худалдааг жинхэнээсээ хийдэг компаниудыг татан оролцуулж дээрхи компаниудыг луйвардсан байна.

Мөн хорих газраас гарахын тулд корона19-ийн халдвар авсан гэж худал ярьж нэмж гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад "Би халуураад байна. Манай найз охин саяхан Тэгү яваад ирсэн юм" гэсний дагуу түүнийг тусгаарлаж шинжилгээнд оруулсны дараа хариу нь сөрөг буюу халдваргүй гарсны дараа л цагдаа нар худлаа ярьсныг нь мэдсэн байна.

Энэ хүн нь Эрүүгийн хуулийн "залилан"-гийн гэмт хэрэг болон "төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах" гэх мэт үйлдэлд эрүү үүсгэгдэн шалгагдаж байна.

Эрүүгийн хуульд заасан залилангийн гэмт хэргийн ял нь "Хүнийг хууран мэхэлж их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 10 жилийн хорих ял эсвэл 20 сая хүртэлх воноор торгох" санкцтай байдаг.

Корона19-тай холбоотой худлаа мэдээлэл тараав

Корона19 вирусын тухай төрийн албан байгууллагаас цаг үеийн мэдээлэл болох "Халдвар авсан хүн байхгүй " гэсэн бичгэнд засвар хийн "Халдвар авсан 1 хүн байна" гэж бичиж тараасан А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэр баригдахдаа "Найздаа тоглоомоор л явуулсан чинь ингээд нийтэд тарчихсан байна" гэж мэдүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хуульд заасан "5 жил хүртэлх хорих ял эсвэл 15 сая хүртэлх воноор торгох" ялтай байдаг.

Чанарын шаардлага хангаагүй маскны худалдаа

Цагдаагийн байгууллагаас маскны үйлдвэрлэл эрхэлдэг А гэгч (51 настай) өнгөрсөн оны 11 сард Хүнс, эмийн агентлагаас гаргасан устгах шийдвэрийн дагуу агуулахдаа устгалд оруулахаар түр хадгалж байсан ширхэг нь 1000 воны үнээр энгийн үед худалдаалагддаг хүүхдийн маскыг 1200 воноор бөөний төвүүдэд худалдаалсан зөрчлийг илрүүлэв. Түүнээс бөөндөж авсан маскаа жижиглэнгээр ширхэгийг нь 2500-4500 воноор борлуулсан байна. Засгийн газрын зөвшөөрлийг авч чадаагүй, чанарын шаардлага хангахгүй маскийг нэг долоо хоногийн дотор 55,000 ширхэгийг зарж худалдаалсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн "залилан" болон "Эм зүйчийн тухай хууль"-ийн дагуу эрүүгийн болон захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ мэт масктай холбоотой гэмт хэрэг маш ихээр гарч байгаа ба цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулан хийсэн иймэрхүү үйлдлүүдэд хүндрүүлсэн ял оногдуулдаг.

БНСУ, Сөүл хот

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

Эх сурвалж: Uno Tsog


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:48:40

QmlVRt http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:42

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:42

Иргэн [202.9.46.188] 2020-03-02 07:07:04

Солонгосчууд өөрсдөө яах нь бидэнд хамаагүй. Харин тэн сурч байгаа оюутнуудын талөа яагаад төр засаг анхаарахгүй байнаа. Хятадаас тусгай онгоц явуулаад оюутнуудаа аваа биз дээ. Тэр ч байтугай Эрээнд амьдардаг эсэн бусын хүмүүсийг Хүртэл авчраад байсан. Томчуудын хүүхдүүд солонгост сурах нь цөөрч л дээ. Адилхан Монгол улсын иргэд шүү

Zochin [103.229.121.80] 2020-03-01 18:34:58

Manai huulin hariutslaga koreagiin huuliin hariutslagiin hajuud hamaagui hungun yum bishuu. Ed nar chini harin hatuu shiitgedeg yum bna shdee.

Зочин [202.9.46.135] 2020-03-01 17:22:50

Коронавирусын шинжилгээ эерэг гарсан хүнийг хамгаалалтын хувцасгүй очиж авна гэж байхгүй. Битгий худлаа орчуулаад бай. Найруулга , зөв бичих дүрмийн алдаа ч маш их юм.

наад зах нь [202.9.46.135] 2020-03-01 17:23:57

корона19 гэж вирус байхгүй ккккк

зочин [94.25.174.70] 2020-03-01 15:57:01

Манайд ч байна нас барсан хүний бичиг баримт ашиглан цагдааг хуурч мэхлэх гээд байдаг байна байна

иргэн [103.212.117.219] 2020-03-01 13:24:03

ЧОНО БОРООНООР ...... .НАМ ЛУЙВРААР...АРДЫН НАМЫНХАНЫ БУЛИХАЙГ БҮҮ МАРТААРАЙ .

unshigch [64.119.25.32] 2020-03-01 14:17:04

Ted So butehgui garuud yum baina shuu dee.

Зочин [66.181.191.124] 2020-03-01 13:14:46

solongoschuudiin yaaaag mun chanar garch irj bna hudlaa neeh soyoltoi hvmvvs yg vnendee nohoinoos doloondor iim l zan chanar haraktartai hogiin shogiin hugiin adgiin delhii deerh novshiin hvmvvs

Зочин [202.21.118.174] 2020-03-02 06:03:59

яг үнэн со хүмүүсийн үнэн нүүр царай нь харагдаж байна

Freaking koreans! [66.181.182.98] 2020-03-01 12:13:33

Энэ СОнууд ёсөн шидийн хэрэгтэй хэрэггүй үл бүтэх шашин-машний сект болон сүм хийдээр бөөн бөөнөөрөө явж бүүр тархиаа угаалгаад Ази ч биш эрлийз ч биш ХҮН чанраа алдсан муухай харгис хүмүүсийн мөн чанар нь яг л хатиг бээрийн шахаж яарны ИДЭЭ БЭЭР НЬ гарж бндаа!!!!!! Манайх яг энэ замаар орношүү: заpим нь орж ч бн!!!!!! Гэтэл Япончууд болон газар доор ортол нь муулаад байгаа Хятадууд ЯАЖ бн ?????ХОРИОО бол ХОРИОО ,БОЛОХГҮЙ бол ЯГШТАЛ БОЛОХГҮЙ гээд гэр гэртээ сууцгааж бн!!!! Ийм л бндаа, эдгээр манай хөршүүд...

Zochin [59.153.112.251] 2020-03-01 11:44:56

Monos" emiin san 1 shirheg maskiig 10,000 tor gej bnlee tvvndee 20shirheg jijig agaar shvvgchiin daguulj ogno geed heneg ch gvi yrij bna ingej hvnii zoulongoor mongo olood surtsan sanaa zouohgvi zarj bhiin emiin sanguid vilchilgee muutai heden emeer ard irgediinhee ouchin zoulon deer hedii hvrtel ashig olohiim be heleh geheer medeeleh gazar bdgvim bn hudlaa mask vne zohitsuulna l gesen ene l ym bh

Зочин [150.129.143.55] 2020-03-01 09:58:34

Манайд Монос эмийн сан ашиг олох гэж олон тоогоор маск зарж олон ядарсан ард иргэдийг хохироосон,ямар шийтгэл байна..манайх хүн чанаргүй гээд л орхино.ард түмний жудаг, ёс заншил ,жаяг,хүн чанар гэдэг хуульчлагдаагүй хууль байнаа.уул нь энэ том хуулийн заалт баймаар.

Зочин [112.96.109.189] 2020-03-01 05:35:45

Hehe bid nar yah bol gej asuuh hereg yu bnaa? Manaid hulgai luivar geech ni ogloo bosood saridag shig odor tutmiin amidraliin hevshil. Tiim bolohoor hen ch surtei medee bolgoj yaridaggui yum. Bugd tsag minut tutamd mongolchuud negendee hudla yarij hoshnogoj jujig tavij amidardag humuus.

Зочин [202.55.188.46] 2020-03-02 12:05:59

Үнэн шүү.

31.216 [202.9.46.135] 2020-03-01 16:57:55

төрийн албан хаагч яг мөн дөө БӨӨН АЛДАА

Зочин [122.201.31.216] 2020-03-01 07:17:28

Манайд онцгой байдал зарласан атлаа зөрчигчдийг яахыг заашаагүйгээс цагдаа эмч сувилагч боомтын ажилтнуудыг доромжлож дээрэлхэж бна,үүнийг төр анхаарахгүй ажилтнуудыг Хүрэлсүх хохьно гэх дүр үзүүлж өна

Зочин [66.181.176.40] 2020-03-01 05:21:05

Ардчилал, Хvний заяагдмал энтр гэж их солиоруулсны гай ийм зангилагын цагт гарах нь тодорхой!! Хvнийг жаахан дарж хvмvvжvvлж байхгvй бол жинхэнэ ухаалаг араатан гэдгээ харин ч нэг харуулна ш дээ!!

Зочин [194.228.32.8] 2020-03-01 09:33:06

Монголын МОНОСын туршлагаар солонгсууд амжилттай бөөнджээ. Одоо тэд нүүр нульмах туршлагыг авнаа.

Зочин [112.96.109.189] 2020-03-01 05:32:41

Terend ardchilsan baih ugui ni yamar hamaa bn hamaa min?

zochin [192.82.65.29] 2020-03-01 04:32:15

ер нь солонгосууд хүн муутай хүмүүс, тийм учраас энэ өвчнийг далимдуулж юу ч хийж магадгүй учраас Монголд байгаа солонгосуудыг гаргах хэрэгтэй..

Зочин [103.229.122.37] 2020-03-01 07:04:05

Jinhene hun muutaivulsuud chn baruuniihan aziud bdniig uhjil bvl bayarlana ted chn

Зочин [64.53.234.130] 2020-03-01 05:14:54

Teg teg

Зочин [139.5.216.69] 2020-03-01 04:10:44

Байгаль эх дэлхий маань энэ мэт муу муухай хүмүүсээ цэвэрлэх цаг нь ирсэнд баярлаж суунаа.манайд бгаа хог новш болсон төрийн хулгайч луйварчдыг үндэс угсаагаар нь цэвэрлээд өгч байхөө.

Kk [218.37.44.243] 2020-03-01 08:58:56

Baigali eh delhii hog novshoo tseverlej bga bol chi muu gulug bas homorgond n tseverlegdeh ue oirtood bn.

Зочин [66.181.178.219] 2020-03-01 04:49:55

ингэж бодож байгаа бол чи бас нэг нь байж тараа.

Зочин [66.181.181.174] 2020-03-01 04:06:37

Солонгосууд тэнэглэлд автаж. Хятадын зүг дариухан эрчимтэй хориг арга хэмжээ ав. Тэдний зориуд дэгдээсэн хар тахал их гай тарьж байна.

Зочин [122.201.31.86] 2020-03-01 03:18:15

иймэрхүү хямрал, стресс-ийн үед тухайн хүний, тухайн ард түмний нуугдмал мөн чанар нь гарч ирдэг. солонгосчуудын хувьд иймэрхүү байх нь ойлгомжтой. харин манайхан илүү дээр байж чадах болов уу?

Зочин [112.96.109.189] 2020-03-01 05:33:30

Hooh manaih adilhan hun shu de.

Зочин [115.171.133.204] 2020-03-01 03:53:25

solongoschuud chin hujaagaasaa dor zavaan yhumuus yim bishuu, hujaa bol munhuun zanalhiilel l daa.manai nutagt YASAN IH SHUNADAG gej sananaa.

монгол [64.119.20.189] 2020-03-01 03:15:16

Чоно хулганууд иранд covid 19 тай өвчтөнтөй эмнэлэгээ шатааж байна укриан бас covid тай иргэдлүүгээ дайрж ер нь дэлхий даяар бие биенээ ад үзэж гадуурхаж байна өөрсдийгөө хар дэлхийн иргэдээ хүн чанарлуугаа өнгий хүмүүсээ ертөнц муу муухай бүхэнийг шилгээж байна байгалийн шалгарал явагдаж байна сэтгэлийн чинь муухай арилахын цагт эдэгнээ дэлхий

Зочин [202.21.107.68] 2020-03-01 07:31:13

Хурдан эдгэрч Ковит 19 устах цаг ирнээ

Уншигч [150.129.142.234] 2020-03-01 02:52:48

Ийм мэдээ зарим этгээдүүдэд буруу санаа сэдэл болох вэ дээ, нийтлэх нь зөвүү буруу юу

Zochin [202.126.89.43] 2020-03-01 02:50:27

Solongosiin sumiin gaj ursgaliig mongold haah hergtei

Зочин [202.9.40.75] 2020-03-01 02:39:06

Солонгосуудын үнэн бодит байдал нь энэ.

Зараа [182.160.39.80] 2020-03-01 06:07:04

Жирийн ардаас гардаг л нохой зан. Манайд бол ихэс дээдсээс үүнээс ч илүү хорлонтой юм юм гарч байгааг бид өдөр бүр шахуу дуулж л байдаг.

Монголуудын үнэн байдал [103.57.92.117] 2020-03-01 02:43:16

Нүүрэндээ масктай тэнгэрлэг монгол залуу мэргэжлийн хяналтаас гэж худлаа яриад явж л байнлээ.


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.