Иранд коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 385-аар нэмэгджээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Иранд шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдөрт 385-аар нэмэгдэж 982 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээлжээ. Мөн уг халдварын улмаас нас барсан хүний тоо 54 хүрчээ.

Ираны төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, коронавирусээр халдварласан тохиолдлууд нийт 31 мужийн 27-д бүртгэгджээ. Үүнээс Техран мужид хамгийн олон буюу 350 тохиолдол илэрсэн байна.

Ираны Засгийн газар халдварын тархалтыг хязгаарлахын тулд баасан гарагт болох шашны цуглааныг цуцлахыг үүрэг болгосон юм. Мөн Эрүүл мэндийн сайд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ хандан уриалжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:33

Зочин [202.179.25.5] 2020-03-02 02:49:07

Оруулахгүйн тулд л хөл хорио тогтоогоод байхад л иргэд эсэргүүцээд байгаа нь гайхаж бн

Зочин [202.9.46.203] 2020-03-02 01:53:52

Хэдхэн хоногийн өмнө Ираны парламентын гишүүн корона вирусээр нас барлаа гэж байсан бол одоо ираны мянган иргэн корона вирус тусажээ. Энэ аймшигт вирусийг хилээр оруулж ирвэл дуусаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.