ДЭМБ: Залуучууд уг вируст “ялагдашгүй” биш
Шинэ коронавирусээр зөвхөн өндөр настай хүмүүс төдийгүй залуучууд ч мөн халдварлана гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус баасан гарагт анхааруулжээ.
Т.Гебрейесусын хэлснээр, залуучууд уг вируст “ялагдашгүй” биш бөгөөд тэд халдвар авсан тохиолдолд олон долоо хоногийг эмнэлэгт өнгөрөөгөөд зогсохгүй амь насаа алдах эрсдэлтэй аж.
“COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 250 мянга гаруй хүнд халдварлаж, 11 мянга гаруй хүн нас барсан байна.
Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байгаатай холбогдуулан олон орны залуучууд эрүүл мэндийн зөвлөмжийг үл хайхарч байгаа тухай мэдээллүүд гарсны дараа ДЭМБ-ын тэргүүн дээрх мэдэгдлийг хийжээ.
Улс орнуудад баасан гарагт ямар арга хэмжээнүүд авав?
- Их Британи: баасан гаргийн оройноос кафе, паб, зоогийн газруудыг хаалаа.
- АНУ: Мексик, Канадтай залгаа хилийн ихэнх зорчих хөдөлгөөнийг зогсоож, Нью-Йорк муж улсад онцын шаардлагагүй бизнесийн үйл ажиллагааг зогсоолоо.
- Испани: Засгийн газар чухал шалтгаангүйгээр гадуур явж буй хүмүүсийг армийн эргүүлүүд саатуулна гэж анхаарууллаа.
- Герман: хүн амын тоогоороо хоёрт жагсдаг Бавари нь хөл хорио тогтоосон анхны муж боллоо.
- Франц: Парисын төмар замын буудлуудад цагдаа нар эргүүл хийж, амралтын өдрөөрөө зугаалах гэж буй хүмүүсийн аяллыг албадан зогсоохоор боллоо.
- Индонез: нийслэл Жакарта хотод даваа гаргаас онцгой байдал тогтоож, цэнгээний газар, кинотеатр болон бусад бизнесийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо.
Эх сурвалж: Монцамэ

































































РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Г.Занданшатар: Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол "Оюу Толгой" ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Д.Баясгалан та дэлгэцийн цаанаас ярих биш, эх орондоо ирээд шалгуул, үнэн мөнөө нотол хэмээх мэдээллүүд хөвөрч эхэллээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө
Өнөөдөр АН чуулганд оролцохгүй бол Засгийн газрын хувь заяа бүрхэг болно
“Монгол хүн-Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулгад 1570 иргэнийг оролцуулна
Шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмнэ
В.Зеленский “чухал уулзалтууд” хийхээр Саудын Арабт хүрэлцэн иржээ