“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт цуцлагджээ
Шинэ коронавирусын дэгдэлдэлтэй холбоотойгоор олон улсын томоохон уулзалт, чуулган болон тэмцээн уралдаанууд цуцлагдсаар байгаа. Ирэх 6 дугаар сард "Их долоо"-гийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Америкийн Турмонт хотын ойролцоо байрлах Дэвид Кэмп гэх ерөнхийлөгчийн амралтын газарт зохион байгуулагдах товтой байсан юм. Харин энэхүү уулзалтыг цуцалж, оронд нь видео хурлыг зохион байгуулахаар болсон байна.
Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор ирэх 6 дугаар сард Америкийн Мэрилэнд мужид болох “Их долоо”-гийн уулзалтыг цуцлах шийдвэрийг ерөнхийлөгч Дональд Трамп гаргаад байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын удирдагчид ийнхүү биечлэн уулзах боломжгүй болоод байгаа ч гэсэн видео хуралд оролцоно гэдгийг онцолж байгаа юм. Энэ шийдвэр нь улс орнууд өөрсдийн нөөц бололцоо, анхаарлыг шинэ коронавирусний эсрэг тэмцэлд хандуулах боломжийг олгосон алхам болж байгааг цагаан ордноос мэдээлжээ.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их долоо”-гийн удирдагчидтай яаралтай видео хуралдааныг хийж, шинэ коронавирусний тархалттай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм. Тэгвэл тэрбээр ирэх 4 болон 5 дугаар сард “Их долоо”-гийн удирдагчидтай дахин видео уулзалтыг зохион байгуулна гэдгийг Цагаан ордноос мэдээлжээ.
АНУ-аас гадна Герман, Их Британи, Итали, Канад, Франц болон Япон гэсэн орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Их долоо”- гийн дээд хэмжээний уулзалтад улс орнууд мөн хэвлэлийн байгууллагууд олон арван гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон багийг жил бүр илгээдэг. Тэгвэл энэ жилийн тухайд удирдагчид ийнхүү онлайн хэлбэрээр хуралдаан хийх нь ээ.
Эх сурвалж: MNB











































.jpeg)





















Ө.Шижир: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчсөн хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу?
Зеленский: Киев рүү довтолсон нь “Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа”-г харуулж байна
Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
Г.Лувсанжамц: Метрог автобустай адилхан татаасгүй явуулах ганцхан боломж бий
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
“Аавдаа бичих захидал” уралдаан зарлажээ
Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ