Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдэл гаргажээ

Н.Алтанцэцэг / Спорт

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй шинэ короновирус буюу “Covid 19”ийн халдварын тархалт болон дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлыг харгалзан үзэж Олимпийн хөдөлгөөнд оролцож буй бүх талууд тэр дундаа шилдэг тамирчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагын хүрээнд Олон улсын олимпийн хороо болон “Токио-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны 7 дугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

Энэхүү хамтарсан шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан бөгөөд Үндэсний олимпийн хороодын холбоо /ANOC/, Азийн олимпийн зөвлөл /OCA/ , Олон улсын спорт холбоод, улс орнуудын Үндэсний олимпийн хороодын хамтаар Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

МҮОХ нь цаг үеийн асуудлаар ОУОХ, “Токио 2020” олимпийн наадмыг Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдон гарах асуудлууд болох олимпийн эрх олгох журмын өөрчлөлт, тэмцээнүүдийн хуваарь зэрэг мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.

Олимпийн их гэр бүлийн гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, ард иргэд та бүхэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлж, өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан спортоор хичээллэхийг уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:49

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:49

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:39:46

AaCFrf http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:50:10

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:50:10

зочин [103.26.195.7] 2020-03-26 08:22:29

Канад, Австрали шиг чанга дуугарч шийдвэрт нь нөлөөлж чадаагүй байж одоо дэмжиж байна энэ тэр гэж сүржигнэхээ боль оо, МҮОХ-ны дэмжих дэмжихгүй энд ямар ч хамаагүй шийдвэр гарсан олимп хойшилсон, гүйцээ

MOGEUH [202.55.188.86] 2020-03-25 12:52:46

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

zaya [66.181.161.51] 2020-03-25 12:17:33

manai olimpiin horoo gej shal dampuu baiguullaga sul tsalin idsen nuhduud ymarch hiij giigulsen ajil bhgui.

Зочин [211.36.149.219] 2020-03-25 11:29:04

Uuniig bolomj hemeen harah estoi jiliin daraa Mongoliin tamirchidiin huvid super tsikl ehelne gedegn todorhoi bolson .

зочин [64.119.21.28] 2020-03-25 07:55:31

Харамсалтай байна. Формоо жил барина тэгээд хугацаа бол тамирчинг яаж ч өөрчилж болно. Тооцоо тохиргоог дахин нарийн хийх хэрэгтэй болов. Хөдөлмөр жилээр сунгагдана гэдэг тун амаргүй. Яалтай билээ.

Монгол [202.9.46.127] 2020-03-25 07:46:35

Монгол улс, түүний хүн ард, алдарт тамирчид маань давагдашүгй хүчийн зүйлийн улмаас хойшлогдож, жилийн дараа болох Токиогийн олимпийг тэсэн ядан хүлээх болно. Даян Дэлхийн хүн ардад гайт энэ өдрүүдийг гарз хохиролгүй даван туулж, элгээрэ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан Олимпоо угтахын ерөөл өргөе!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.