Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн нам байна

Н.Саранчимэг / Улстөр

-Монголд өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн нам байна-

Одоогоор сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан Үндэсний аудитын газарт хүргэж өгч байна. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 -д “Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Хуулийн энэ заалтын дагуу Ардчилсан нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт гардуулж өгсөн. Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол өрх-Хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч тусгаснаараа онцлог болсон байна. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруу­лах, баялгийн хуваари­­лалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтсан байна. Иргэдийн амьжиргааны түвшинг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрсний бохирдол, орон сууц, боловсрол, хүн амын хэт төвлөрөл зэрэг нийгмийн шинж чанартай олон асуудал зах зээлийн эдийн засгийн зарчмаар шат дараатай шийдэгдэж, Монгол Улс дан ганц уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараат байдлаас гарч, олон талт эдийн засгийн суурь тавигдана гэж үзжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсны дараа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах аяныг орон даяар зохион байгуулах юм байна.

Аливаа нам эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ улсын төсвийг савлуулахгүй байх ёстой

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис: -Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн тавд заасны дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч аудит хийлгэх учиртай. Хуульд “Сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д нийцсэн байх ёстой” гэж заасан. Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад нийцэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, аливаа нам эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ улсын төсвийг савлуулахгүй, тогтвортой байдлыг нь алдагдуулахгүй байх хязгаарыг анхаарах хууль юм. Ийм учраас Үндэсний аудитын газар хуульд нийцүүлж ажиллах болно. Энэ хүрээнд Ардчилсан намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг албан ёсоор хүлээж авлаа.

МАН-ын мөрийн хөтөлбөр ч бэлэн болжээ

МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоо шийдээд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах журмыг Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэн баталсан байна. Түүнчлэн МАН аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэхгүй дангаараа ирэх сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Ийнхүү эрх баригч МАН тавдугаар сард нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө дахин хуралдах шаардлагагүйгээр асуудлаа шийдсэн байна. Энэ удаагийн Бага хурлаар сонгуультай холбоотой асуудал хэлэлцэхээс гадна намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, орных нь хүнийг томилно гэдэг мэдээлэл байсан. Харин Ц.Бат-Энх Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр энэ асуудал хэлэлцэгдэх шаардлагагүй болжээ.

Харин Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний дотор шийдвэрлэх юм. Үүний дараагаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж Сонгуулийн тухай хуулинд заажээ. Энэ хугацаа нь 2020 оны тавдугаар сарын10-16-ныг дуустал байх юм.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:11:52

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:11:52

ЗОЧИН [202.126.88.73] 2020-03-27 10:16:28

НАМ, ШАШИН, ТББ МОНГОЛ УЛСЫГ НӨМӨРЧ АВААД АЖИЛ Ч ХИЙЛГЭХГҮЙ ЮМ Ч ШИЙДҮҮЛЭХГҮЙ БОЛЛОО ОДОО ЭДГЭЭР БЭРТЭГЧИН НАМ ЭВСЭЛ, ТББ, ШАШНЫ ГАЖ УРСГАЛУУДААСАА САЛАХ ЦАГ БОЛСОН ЭНЭ ГУРАВ ХҮЙН ХОЛБООТОЙ ШҮҮ. ХАЖУУД НЬ МАНАЙ УЛАМЖЛАЛТ ГЭЭД БАЙГАА ШАРЫН ШАШИНЫ БАЙЖ БАЙГААГ ХҮНД ӨГЛӨГ ӨГЧ МЭДЭХГҮЙ АВЧ ИДЭХИЙН ДОНТОЙ ЯМАР Ч СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙХГҮЙ ӨРӨВДӨЛТЭЙ Ч ЮМ ДАА.

Буруу Цолмон [103.10.23.89] 2020-03-26 19:47:52

Монгол улсын 3 сая ард түмэнд Нийгэмийн ийм олон эрх ашиг байх тийм орон зай байхгүй Нам бол нийгэмийн дотрох нэгдмэл эрх ашигаан хамгаалан нэгдсэн сайн дурын байгуулаг Өнгөөгийн Монгол оронд бодтойгоор гурван төрлийн эрх ашиг оршин байна 1, Ажилчин Малчин Хувиараан хөдөлмөр эрхлэгч нар Гар урчууд Ажилгүүчүүд хэмээх эрх ашиг нэгтэй хэсэг 2 Үйлдвэр худалдааны эзэд хөрөнгөлөг хэсэг , 3, Хулгай луйвараар хэт баяжсан луйварчин олигорхи нар хэмээх хэт цөөнх Үүнээс хархад Монголд нам мөн чанраараа байяа гэвэл 1 ДАХЬ ХЭСГИЙН , АРД НИЙТИЙН ОЛНОХЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН // ХӨДӨЛМӨРЧИН АРДЫН НЭГДСЭН НАМ // 2 ДАХ ХЭСГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ХЭСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААДСАН /// БҮГЭД НАЙРАМДАХ НАМ // гэсэн хоёр л нам орошон байж чадах үндэстэй МАН -АН хэмээх луйварчин нарын байгуулаг зориудаар энэ олон намыг байгуулаж иргэдийн толгойг иргүүлэж байна ийм байх нь МАН ****АН хэмээх луйварчин нарт төрийн эрхэнд байхад нь ашигтай

ЗОЧИН [202.126.89.197] 2020-03-26 15:01:30

НАМ, ТББ 2 УТГАА АЛДЛАА НЭГ НАМЧИН ДООРОО ХЭДЭН Ч ТББ-ТАЙ БАЙДАГ ЮМ ТЭД НАР НЬ МУУ МУУХАЙГ НЬ ХИЙЖ ЯВАХ ЮМ ДАА.

Зочин [202.9.46.117] 2020-03-26 09:30:20

MANguud umnu ni amlsan amlaltaa biyeluuleegui baij odoo olon yum amlaad hereggui l bna daa.

Зочин [202.9.46.205] 2020-03-26 09:02:19

Үнэхээр 3-5 сая төгрөгний цалинтай болгочихвол дэлхийгээр нэг амьдралаа залгуулах гэж тарсан үрс хүүхдүүд миньэхчорондоо аз жаргалтай, амар тайван ирээдүйдээ итгэлтэй, элэг бүтэн амьдрах жаргалтай цагтай золгоно гэж мөрөөдлөө.

0000 [103.10.23.89] 2020-03-26 19:58:50

Нэг ч үндэсний томоохон үүлдвэргүй Байсан үндсэний үүлдвэрүүдээн ардчил нэрээр хулгайч нар хувааж мөнгө болголж хулгайж устгачахаад юугаараан ард түмнийг ажилтай болож хөрөнгө босгож сарын 3 аас 5 сая төгрөгийн цалинтай болгох юм Үнийг би болгоход 4 жил бол хэт бага хугцаа шүү дээ Гадаадын Хөргөнтэй Үүлдвэр хөгжсөн оронд газар нутагаан үүлдвэрийн зорилгоор түрээсэлдэгүйл юм бол энэ амлалт боломгүй зүүль

Зочин [202.9.46.205] 2020-03-26 08:49:23

Сонгуульд ялсан аль ч нам, хэн ч бай ард түмний өмнө амласан амлалтаа заавал биелүүлэх үүрэгтэй.Ард түмэн чинь 4,4 жилээр хууртсаар байгаад хэнд ч итгэх итгэлгүй болсон шүү.Одоо сонгогчид минь уран цэцэн үгэнд уяралгүй түмнээ гэх сэтгэлтэй ухаантай нэр цэвэр нам болон хүнээ сонгоорой.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.