Тээвэрлэгч жолооч нар хилийн дундын бүс дээр жолоогоо солино

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Хилийн боомтуудаар газрын тос, нүүрсний экспорт эхлүүлэх болсонтой холбогдуулан өчигдөр /2020.03.27/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажилласан байна.
Баянхошууны боомтоор өдөртөө 40 машин газрын тос тээвэрлэх боломжтой хэмээн төлөвлөсөн байна. Ингэхдээ тээвэрлэгч жолооч нар БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэхгүй, хоёр хилийн дундын бүс дээр жолоогоо солин Хятадын талд хүлээлгэн өгөхөөр зохицуулалт хийжээ.


Бичигтийн боомт эрдэс баялгийн бүх тээврийг нэвтрүүлдэг. Тухайлбал өдөртөө 40-50 машин газрын тос, 20-30 машин нүүрс, 20-30 машин хүдрийн баяжмал болон 5-10 машин жонс экспортод гаргах боломжтой хэмээн төлөвлөсөн байна. Баянхошуу болон Бичигтийн боомтуудад жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ-ын талд хонохгүй өдөртөө багтаж орж ирэх шаардлагыг тавьж байгаа юм.

Харин тээврийн хэрэгслийг бүрэн ариутгалд хамруулах үүднээс шаардлага хангасан ариутгалын пункт барихыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар "Петрочайна Дачин Тамсаг" компанид тавьсан. Ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Баянхошуу, Бичигтийн боомтын бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, эрдэс баялгийн экспорт эхлүүлэхэд бэлэн биш гэсэн дүгнэлт өгч, үүрэг чиглэл өгчээ. Тодруулбал, Баянхошууны боомтод ариутгалын пунктын шүршигч хэсэг буюу автомашины доороос нь шүрших хэсэг нэмэгдүүлэх, Бичигтийн боомтын ариутгалын хэсэгт шүршигч хэсгийг хоёроор нэмэгдүүлэх. Бэлтгэл ажил бүрэн хангаж дууссан цагт хоёр боомтын экспортын ажлыг эхлүүлэх үүрэг чиглэл өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:39:12

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:39:11

зочин [103.212.118.197] 2020-03-29 04:21:42

Мэнэнгийн талыг там болгоод хир удаж байна ажил хариуцсан шалгах гэж очсон эвэртэн туурайтангууд нь авилгал аваад зам таг нэг авгайг шалгаад байсан яаасан.

Зочин [192.82.69.47] 2020-03-28 02:30:38

Чиргүүлээ солиод чирвэл бүр амар.

MOGEUH [66.181.161.117] 2020-03-28 01:04:38

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.