БНХАУ 500 мянган амны хаалт, таван мянган оношлуур бэлэглэв
“COVID-19” халдвартай тэмцэхэд зориулж Монгол Улсад БНХАУ-аас 830 мянган юаны үнэ бүхий эд материалын тусламжийг хүлээлгэн өглөө. Үүнд 500 мянган амны хаалт, 5000 түргэн оношлуур болон хамгаалалтын хувцас багтаж байгаа аж. Монгол Улсад тусламж илгээж буй нь дэлхий нийтэд халдвар тархаж эхэлснээс хойш хоёр улс хамт байж, харилцан нэг нэгнээ дэмжиж ирсний илрэл гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тусламжийг халдварын эсрэг тэмцэж буй төрийн байгууллагын албан хаагчдад олгох аж. Улсын онцгой комиссын дарга “БНХАУ-д “COVID-19” анхлан дэгдэхэд монгол хүн бүрийн сэтгэл түгшиж байсан. Гэхдээ БНХАУ-ын төр засаг, ард түмэн тархалтыг хяналтадаа авч, олон мянган хүнийг эдгээж чадсан. Энэ нь Монголын төр засаг, ард түмэнд халдварыг зогсоож чадна гэсэн итгэл өгч байна” гэлээ.
Түүнчлэн Монгол, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийг тасралтгүй үргэлжлүүлэх зэрэг ажлыг чухалчлан ажиллах цаг болсныг дурдлаа. Коронавирусын халдвар нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүнд сорилт. Хятадын ард түмэн нэгдсэн удирдлага дор эв санаа нэгдэн тэмцсэний хүчинд халдварын тархалтыг тогтоон барьсан гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хандив гардуулах үеэрээ онцлов. Тэрбээр “Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж, асар их сэтгэлийн болон эд материалын дэмжлэг олгосон. Бидний өнөөдрийн амжилт монголчуудын дэмжлэгтэй салшгүй холбоотой. Монгол Улсын Засгийн газар “COVID-19” халдвартай тэмцэж, дотооддоо тархаахгүй барьж чадаж байгаа. Хятадын төр засаг, ард түмэн монголчуудтай хамт байх болно гэдгээ илэрхийлж байна” хэмээв.
Тусламжийн багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх баримт бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь нар гарын үсэг зурлаа.













.jpg)
















































Украин: Xүч чадал нь хүсэл амбицаасаа ямагт дутаж ирсэн Орос одоо өнгөрлөө!
ОХУ дайнд аажмаар давуу тал олсоор, улмаар ялах магадлал нэмэгдэж байна гэжээ
АН-ын бүлэг: УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй
Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ
Баруун аймгуудын хамтын ажиллагаа сул, шинэ бизнесүүд жижиг зах зээлээс шалтгаалж өндөр эрсдэлтэй байгааг онцлов
Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг ирэх сарын 8-наас 12-нд зохион байгуулна
Эрх баригчид одоо л бидэн дээр ирэхээр боллоо
Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлын бүс рүү нэвтэрчээ
Эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ