Коронавирусын цар тахлаар хорвоог орхисон дэлхийн алдартнууд
Дэлхий даяар 850 орчим мянган хүн коронавирусын халдвар авчээ. Эдгээр иргэдээс 168 мянга орчим нь эдгэрсэн сайн мэдээ байгаа бол 40 гаруй мянган хүн өнөөдрийн байдлаар нас баржээ. Уг вирусын цар тахал хүн төрөлхтний хувьд маш хүнд сорилт болж буйг дэлхийн дахинаа болж буй үйл явдал баталсаар байна. Ингээд уг аюулт вирусээр хорвоог орхисон дэлхий алдартнуудын тухай Aljazeera нийтэлснийг хүргэе.
- Японы хошин шогийн нэрт жүжигчин Шимүра Кэн
Японы хошин шогийн нэрт жүжигчин Шимүра Кэн 70 насандаа коронавирусын халдварын улмаас нас баржээ. Тэрээр гуравдугаар сарын 19-нд халуурч, вирусын шинж тэмдэг уушгины хатгалгаагаар илэрсэн бөгөөд амьсгалахад их хүнд байсан учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

- Хятадын кино найруулагч Чанг Кай болон түүний гэр бүл
Хятадын кино найруулагч Чанг Кай болон гэр бүлийнх нь гурван гишүүн коронавирусын халдвараар нас барсан харамсалтай үйл явдал болжээ. Тэрээр Хятадад төдийгүй олон улсад алдартай найруулагч байсан юм.
Түүний гэр бүлээс халдвар авсан эхний хүн аав нь байсан бөгөөд улмаар гэр бүлийн бүх гишүүн халдвар авчээ. Тэрээр аав, ээж, эгчээ уг вирусээр алдсаныхаа дараа хоёрдугаар сарын 14-нд өөрөө таалал төгссөн байна.

- Стивен Дик
Будапешт хот дахь Их Британийн Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын орлогч дарга Стивен Дик коронавирусын халдвараар нас барсан болохыг энэ оны гуравдугаар сарын 25-нд нийтийн сүлжээгээр мэдэгджээ. \

- Алдарт тогооч Флойд Кардоз
АНУ-ын шилдэг тогооч шоуны гуравдугаар улирлын ялагч, алдарт тогооч гуравдугаар сарын 25-нд коронавирусын халдварын улмаас нас барсан талаар цахим орчинд мэдээлээд байна.

- Алдарт хөгжимчин, хөгжмийн зохиолч Ману Дибанго
Камеруны Жазз хөгжмийн домог алдарт хөгжимчин, хөгжмийн зохиолч Ману Дибанго энэ сарын 24-нд 86 насандаа коронавирусын халдварын улмаас таалал төгссөн болохыг түүний төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ.

- Сантандер Тотта компанийн гүйцэтгэх захирал Антонио Виейра Монтейро
Антонио Виейра Монтейро нь Сантандер Тотта компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 73 насандаа дэлхий даяар тархаад буй коронавирусын цар тахлаар нас баржээ.

- Америкийн дуучин, гитарчин, дуу зохиогч Алан Мерил
"I Love Rock 'n' Roll" дуугаараа дэлхий нийтэд танигдсан АНУ-ын дуучин, гитарчин, дуу зохиогч Алан Мерил 69 насандаа уг вирусын халдвараар Нью-Йорк хотод нас барсан талаар түүний охин CNN-ээр дамжуулан олон нийтэд мэдэгдсэн байна.



































































Украины цэргүүд Селидовод 130 хүнийг бууджээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Замын-Үүд суманд газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулна
Засгийн газар “Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд онцгой анхаарна
Н.Учрал: “Бид” гэх хамтын сэтгэлгээгээр хандах нь эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо
Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна