ТЭЭВЭРЧИД: Ядарсан тээвэрчдийг бүү хэлмэгдүүл, талхныхаа төлөө ажиллаж байгаа ард түмний нэг хэсэг шүү, бид

Ц.Анударь / Нүүр

“Тээвэрчдийн холбоо”, “Их говийн тээвэрчдийн хөгжил” ТББ, “Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран тээвэрчдэд тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Мэдээллийн үеэр тэд “Цахим сүлжээ, телевизээр зарим нэг худал мэдээлэл яваад байгааг залруулах үүднээс бодит байдлын талаар ярья. “Тавантолгойгоос Чойрын чиглэлд 14 км-ийн өргөн зурвастай зам татаад жолооч нар эмх замбараагүй явж байна” гэдэг мэдээлэл гарсан. Энэ бол худлаа. Тавантолгойгоос замын тал хүртэл сайжруулсан шороон замаар жолооч 100 метрээс илүү үндсэн замаасаа гарах эрхгүйгээр явдаг. Энэ нь GPS-ээр давхар хянагдаад явж байдаг. Хулгайн тээвэр гэдэг зүйл байхгүй. Жолооч, тээвэрчдийн амьдралаар тоглохоо болиоч” гэсэн юм.

“13 мянган тээвэрчин нэгдэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ”

“Х.МАНДАХБАЯР АА, ТЭМЦЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ОЛИГАРХИ, ХЯТАДЫН КОМПАНИТАЙ ТЭМЦЭЭЧ, ЭНГИЙН ЯДАРСАН ТЭЭВЭРЧДИЙГ БҮҮ ХЭЛМЭГДҮҮЛ”

“Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбооны удирдах зөвлөлийн дарга С.Сугардулам: “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тээвэрлэлт зогсонги байдалтай байна. Тээвэрт яваад талхныхаа мөнгөтэй залгадаг, банкныхаа өр зээлийг төлдөг тээвэрчдийг тал талаас нь хавчиж байна. Тээвэрлэлтийг жигд явуулж өгөөч. 13 мянган тээвэрчин нэгдэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Гашуунсухайтын боомтоор 20-80 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Гэхдээ зөвхөн Хятадын компаниудын тээврийн хэрэгсэл, жолооч нар л нүүрс тээвэрлэдэг. Монгол Улсын жолооч нар хилээр нүүрс гаргах ямар ч боломжгүй. Энэ улсын эдийн засаг төдийгүй 21 аймаг, 365 суманд тээвэрлэлт хийдэг 13 мянга гаруй жолооч нарын амьдралд хүнд цохилт боллоо. Зүй ёсоор бол Х.Мандахбаяр гүний усны амь тасалж буй Хятадын компанитай, олигархиудтай тэмцэх ёстой атал энгийн тээвэрчид бидний замыг хааж, идэх хоолгүй, зээлээ төлөх боломжгүй байдалд оруулж байна. Х.Мандахбаярын ярьж буй асуудал хэт улс төржсөн, бодит байдлыг гуйвуулсан учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймагт өөрийн биеэр ажиллан нөхцөл байдалтай танилцаж, ядарсан тээвэрчдийн нөхцөл байдлыг хараач. Тээвэрчид 100 метр өргөнтэй замаар, тогтсон стандартын дагуу тээвэрлэлт эрхлэдэг. Нөлөөллийн бүсийн нэг километр дотор гурван айл өрх байдгийг та бүхэн харах болно. Үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж өгөөч. 13 мянган жолооч, тээвэрчдийн ажлын байр, ард нь байгаа 40 гаруй мянган иргэний амьдралын баталгаа, хоногийн хоолыг тасалдуулахгүй байх арга хэмжээ авахыг хүсч байна. Ерөнхий сайдад хүргүүлж буй албан шаардлагын хариуг 14 хоногийн дотор албан тоотоор ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно ” гэлээ.

“Их говийн тээвэрчдийн хөгжил” ТББ-ийн тэргүүн н.Одмагнай: “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тээвэр хийж байгаа жолооч нарын санал, гомдлын дагуу мэдэгдэл хийе. Улс төрийн шоу хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй Х.Мандахбаярын үйл ажиллагаанаас болж малчид, тээвэрчдийн хооронд үл ойлголцол үүссэн. Өмнөх жилийн тавдугаар сард эхэлсэн зам дээр нэг ч удаа ирээгүй Х.Мандахбаяр гэдэг хүн сонгууль дөхсөнтэй холбогдуулан энэ хавар гэнэт гарч ирэн малчдыг өдөөн турхирч, малчид, жолоочдын хооронд хэрүүл, маргаан гаргалаа. Сонгууль дөхөхөөр шоу хийж, малчдын саналыг авах гэсэн байдлаар асуудалд ханддаг” гэжээ.

“НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХИЙН ТУЛД ЖОЛООЧ НАРЫН ЭСРЭГ МАЛЧДЫГ ТУРХИРЧ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОГСООСОНД ХАРАМСАЖ БАЙНА”

Тээвэрчин н.Мөнхцэнгэл: “Хил, боомт, уртын тээвэр хаагдсантай холбогдуулан Чойрын тээвэр гэдэг ажил эхэлсэн. Гэтэл үүнийг улс төржүүлээд, замыг нь хааж, жолооч нарыг ажилгүй болгож байна. Энэ тээвэр өмнө жил зүгээр явж байсан. Компанийн харъяалалтай машинууд GPS-тэй маршрутын дагуу тээврээ хийдэг. Үүнийг ашиглан нэр хүндээ өсгөхийн тулд жолооч нарын эсрэг малчдыг турхирч, тээвэрлэлтийг зогсоосонд харамсаж байна. Тээвэрлэлтийг цааш үргэлжлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Сонгогч [202.126.89.10] 2020-04-03 03:43:31

Мандахбаяр гэж ер нь попрох боломжыг алдахгүй далжигнах юм . Дорноговьд Айл баянгийн уурхайгаас дан шороон замаар хэдэн жил тээвэр хийсэн энэ новш таг дуугай Чойжилсүрэн гишүүн нэг нам болхоор хэлж чаддаггүй байх. Одоо MCS, Залилан Наранбаатар 2- ын ажилыг хийж өгч хэдэн төгрөг олж байгаан байна

Зочин [124.158.111.6] 2020-04-03 02:45:59

Хатуу хучилттай замаа тавь.Говийн хөрс их эмзэг та бүхэн талхны мөнгө яриад байх юм наана чинь байгаль сүйдэж байна. Экологид учруулсан хор хохирлыг та нар талхны мөнгөөрөө төлж чадахгүй тийм учраас замаа тавьчихаад явах нь хамгийн зөв гарц...

Иргэн [103.229.121.102] 2020-04-03 04:49:01

Зөв шдээ. Та нарын талхны мөнгө хэрэгтэй, тал нутгийн хөрс шороо хэрэггүй юм уу.

Зочин [66.181.187.201] 2020-04-03 01:12:53

Хатуу хучилттай замаа л тавилдаа жолооч нар дураараа талыг там болгодог ш дээ байгаль дэлхийгээ хайрлана гэсэн ойлголт байхгүй мөнгө л олж байвал гэсэн сэтгэлэгээтэй

иргэн [103.212.119.250] 2020-04-03 00:57:00

Тээвэрчид хаа хамаагүй явдаг ш дээ. Өөрсдийгөө л бодно бусад нь хамаагүй гэсэн бодолтой хүмүүс одоо яахав дээ. Замаа тавиад явбал хэн хэндээ халгүй.

zochin [202.9.46.69] 2020-04-03 00:45:22

ankhnaasaa l khol yavakhgui ajil.

Zochin [76.28.228.54] 2020-04-03 00:06:02

Hodolgoon zogsoosond malchid bid tuiliin bayartai baina

зочин [103.212.116.190] 2020-04-02 23:45:24

Тавантолгой Чойрын хатуу хучилттай замыг яаралтай бари.мөнгийг ТТ kомпанихс гаргуул.!!!

Zochin [202.126.88.192] 2020-04-02 23:36:58

Ene hunii muu Mandahbayr gej hoviin novsh bnaa e d tend dandaa hunii bogs uhaj yavdag adgiin durak yumaa zuragtaar ch ter hudlaa onol yarisan yum bolih heregtei shu de amidral medehgui durak


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.