ЭЕШ-д зориулсан цахим хичээл, видео зөвлөмж заавруудыг “Цахим зөвлөх” сайтад байршуулна
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс болж 65 хоног сургууль, цэцэрлэг хичээллээгүй. Тодруулбал, нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног хичээл тасарч байна. Энэ хугацаанд дэлхийн бусад улс орны жишгийг дагаж Ерөнхий боловсролын сургууль теле болон цахим хичээл, их дээд сургууль онлайн сургалтыг зохион байгуулж байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй гэдгийг БСШУСЯ-наас мэдэгдсэн. Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 820 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 590 сургуульд арванхоёрдугаар ангийн 1146 бүлэгт 28.567 хүүхэд суралцаж байна.
Нийт суралцагчдын 41.7 хувь буюу 11.908 нь нийслэлд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 53 хувь нь нийслэл болон аймгийн төвд, 42 хувь нь сумын төв, таван хувь нь багийн төвд байршиж байгаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 30-наас хойш хөл хорио дахин сунгагдвал төгсөх ангийн хүүхдүүдийг тусгайлан хичээллүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байгаа аж. Сумын төвд байгаа хүүхдүүд интернэтээр мэдээлэл авах боломж ямар байна вэ гэдэгт тулгуурлаж, гарын авлага, DVD бэлтгэн гаргаж, хүүхэд бүрийн тоогоор тараах юм байна. Мөн төгсөх ангийн сурагчдадаа зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн Теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээл, лайв хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт байршуулна. Мөн суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (номDVD)-ыг бэлтгэн хүргэнэ.
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-НЫ 18.00 ЦАГТ ДУУСНА
Элсэлтийн шалгалтын бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Элсэлтийн шалгалтын бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлсэн бэ?
-2020 онд зохион байгуулагдах элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байгаа. Одоогийн байдлаар 16911 шалгуулагч бүртгүүлсэн. Харин өмнө оны 1800 шалгуулагч, хөгжлийн бэрхшээлтэй гурван шалгуулагч бүртгүүлсэн байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байгаа.
-Бүртгэл хэзээ дуусах уу?
ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад бүртгэлийн явц тааруу байна. Энэ нь танхимд сургалт явагдахгүй байгаатай холбоотой байх. Сурагчдын хувьд ЭЕШ хойшилсон юм чинь бүртгэл хойшилж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа байх. Бүртгэл хойшлохгүй учраас бүртгүүлж амжаагүй сурагчид бүртгэлээ хийлгэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Бүртгэлийг яагаад хойшлуулахгүй байгаа вэ?
-Бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт хааж байгаа. Ер нь ЭЕШ өгөх гэж байгаа шалгуулагч нартай тулж ажиллах бэлтгэлийг хангаж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд танхимын хичээл орох боломжгүй болбол шалгуулагч нарт яаж мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр анхаарна. Монгол Улсын хил дээр 2400 сурагч байгаа бөгөөд 74 сурагчид ЭЕШ-д өгнө. Иймээс Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтарч мэдээлэл хүргэхээр зохион байгуулж байна.
Профессор Н.Икеда: Жийрэг улсын байр суурийг өөрт ашигтайгаар эргүүлэх нь: Япон, Монголыг харьцуулан эргэцүүлбэл…
“Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцсэн нь Монголд ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үймээн”
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Гамгүй үрэлгэн улс юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
“Жангар тууль, Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
АН-ЫН БҮЛЭГ: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэн
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй ажлын хэсэг Эрдэнэтэд ажиллаж эхэллээ
Л.Энхнасан: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлт болон СЭМҮТ-ийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана