А.Амбасэлмаа: Гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж буй өндөр халуурсан иргэнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэнээс коронавирусын шинжилгээ авсан байсан. Хариу нь ямар гарсан бэ?
-Тандалтын зорилгоор гуравдугаар эмнэлэгт хэвтэж байсан өндөр халуурсан нэг хүнээс шинжилгээний сорьцыг өчигдөр авсан. Хоёр төрлийн шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Бид томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоороо томуу, томуу төст халдварын тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнүүдэд тандалт хийж байгаа. Тухайлбал, халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүсээс түүвэрлэн өдөрт 25-30 хүнээс сорьц авч, тандалтын шинжилгээ хийж байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр тохиолдол эдгэрсэн тухай мэдээлсэн. Эдгэрсэн хоёр хүнийг тусгаарлах уу?
-Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар нь дөрвөн хүн эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Эдгэрч эмнэлгээс гарах гэж байгаа хоёр тохиолдлыг эднийг үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгаж, давтан шинжилгээг хийнэ. Өмнөх удаад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр тохиолдлыг манай эмч нар эмчилсэн.

























































.jpg)







.jpg)


.jpg)


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой