Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд

Ц.Анударь / Нүүр

Асуулт-1: Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ?

Хариулт: Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана.

Асуулт-2: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?

Хариулт: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 3 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.

Асуулт-3: Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

Хариулт: Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.

Асуулт-4: Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?

Хариулт: Зээлдэгч зөвхөн нэг удаа 3 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.

Асуулт-5: Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?

Хариулт: Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.

Асуулт-6: Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

Хариулт: Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.

Асуулт-7: Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

Хариулт: Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 3 сар хойшлуулсны дараа 4 дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

Асуулт-8: Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

Хариулт: Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 3 сараар сунгагдаж, 2030 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна.

Асуулт-9: Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

Хариулт: МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.

Асуулт-10: Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?

Хариулт: Монголбанкаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

Эх сурвалж: Монголбанк


Сэтгэгдэл

ТӨВЛӨРЛИЙГ ЭРС СААРУУЛАХ ШИЙДЭЛ [66.181.161.67] 2020-04-07 20:56:17

НИЙСЛЭЛД БАГТАЖ ШИНГЭХЭЭ БАЙСАН АЙЛ ӨРХИЙН ИХЭНХ НЬ ЗУДАНД МАЛАА БАРСАН АЖИЛ ОРЛОГОГҮЙ БОЛСОН НЬ АЙЛ ӨРХ ИРГЭД БАЙГАА НЬ НУУЦ БИШ ! ТЭГВЭЛ УЛСААС БОЛОН ОУБ , БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БУСАД ЭХ ҮҮСВЭРЭЭС ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАН НИЙСЛЭЛЭЭС ХӨДӨӨ ГАРЧ ТУХАЙЛВАЛ ОРОН НУТАГТАА ОЧИЖ МАЛ МАЛЛАЖ АМЬДРАХ ХҮСЭЛ СОНИРХОЛТОЙ ИРГЭД АЙЛ ӨРХӨД НЭГ УДААГЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БОЛГОН НЭГ ӨРХ АЙЛД ТАВАН ХАНАТАЙ ГЭР 1 , 50 ХОНЬ , 50 ЯМАА , 10 АДУУ , 10 ҮХЭР , 1 ПОРТЕР МАШИН ӨГЧ НИЙЛЭЛД 15 - 20 ЖИЛ ШИЛЖИН ИРЭХГҮЙ БАЙХ ХАТУУ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗОРИМОГ ШИЙДВЭР ГАРГАВАЛ УТАА , БОХИРДОЛ , ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРУУДЫН АЧААЛАЛ , ОРОН СУУЦ ГЭЭД МАШ ОЛОН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ДАВХАР ДАВХАР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ ! ТООЦОО СУДАЛГААГ НЬ ХИЙГЭЭД ҮЗЭЭРЭЙ ! ОЛОН ЖИЛ УТААНД ҮР АШИГГҮЙ ЗАРСАН ХӨРӨНГӨ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ҮР АШИГТАЙ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ !

Зочин [103.57.94.17] 2020-04-07 18:04:56

ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНГ БАЯН ЯДУУ ЭРХ ЯМБА АЛБАН ТУШААЛ АЖИЛ МЭРГЭЖИЛ АРЬС ӨНГӨӨР ЯЛГАЛГҮЙ АМЬ НАСЫГ ӨДӨРТ ОЛОН АРАВ ЗУУ МЯНГААР АВЧ ОДОЖ БАЙГАА АЙХТАР ЦАР ТАХЛЫН ҮЕД АРД ТҮМЭНДЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТОЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЮУ ЮУНААС ЧУХАЛ БАЙНА.ИХЭНХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА..АЖ АХУЙН НЭГЖ КОМПАНИУД Л ЗОРИУЛСАН ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ.ДУНД БОЛОН ЯДАРСАН АРДУУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ӨНДӨР НАСТАН АХМАДУУДЫГ ЯРИХГҮЙ ЮМ. АХМАДУУДЫГ БҮР АД ҮЗЭХ НЬ НУУЦ БИШ СОНГУУЛЬД Л ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭХ ХАНДЛАГА ХАРАГДАХ ЮМ.ЗАЛУУ НА САА УЛС ЭХ ОРОНДОО ЗОРИУЛЧИХААД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ААВ ЭЭЖЭЭ ӨРӨВДӨХ ЮМ.ЖИЛДЭЭ ТЭТГЭВЭР НЬ ТАВ АРВАН МЯНГААР НЭМЭГДЭХЭЭР БАЯРЛАХЫН НЬ ЯАНА.ҮР ХҮҮХДЭЭСЭЭ ДЭМЖЛЭГ АВАХЫГ ХҮСДЭГГҮЙ НЬ БҮР ХАЙР ХҮРМЭЭР..

Зочин [103.57.94.17] 2020-04-07 17:06:59

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ З САРААР ТҮР ХОЙШЛУУЛАЛТ ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧДЭД ХАМААРАХ УУ. ХАРИУЛЖ ӨГЧ ТУСЛААЧ. ХҮҮХДИЙН НЭР ДЭЭР ЗЭЭЛ НЬ ГАРСАН. ГАДААДАД СУРЧ БАЙГАА ОЮУТАН ЗЭЭЛИЙГ НЬ ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ БИ ТӨЛДӨГ ТЭТГЭВРЭЭС ӨӨР ОРЛОГОГҮЙ ХҮҮХЭД ОДООГООР ОРЛОГОГҮЙ БАЙНА.ЭНЭ ЦАР ТАХЛЫН УЛАМААС ОРЛОГОГҮЙ БАЙНА.НАДАД ЭНЭ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ТУСЛААЧ.ХҮНИЙ НУТАГТ БАЙГАА ХҮҮХДЭДЭЭ САНАА ЗОВОХЫН ХАЖУУГААР ЭНЭ ЗЭЭЛЭЭ БОДОХООР ДАРАЛТ ИХСЭХ ЮМ.ТӨР ЗАСАГ ДОРВИТОЙХОН ХУРДАН ШИЙД ГАРГААЧ. МОНГОЛЧУУД БИДЭНД ЭНЭ ЦАР ТАХАЛ МАШ ИХ САНАМЖ ӨГЧ БАЙНА. СОНГУУЛИА ЗӨВ ХИЙЦГЭЭХ ЦАГ ИРЖЭЭ.АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН 76.Г СОНГОХЫГ ХҮ СЭХГҮЙ БАЙНА ЗАСГ ИЙН ГАЗАР ОВОО АЖИЛЛАХ НЬ ГЭСЭН ЧИНЬ БАС Л ХУДЛАА ЯРИЖ АРД ТҮМНИЙГ ХҮРЭЛСҮХ ХУУРЧ БАЙНА.МАНАЙХААС БУСАД ОРОН ЭНЭ ЦАР ТАХЛЫН ҮЕД АРД ТҮМЭНДЭЭ МАШ ИХ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ЭДИЙН ЗАСАГТ НЬ БОДИТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА ГЭТЭЛ МАНАЙХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛЛАА. ГЭЭД МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯРСАЙХАН САНГИЙН САЙД ХҮРЭЛБААТАР НАР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА.ҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТӨР АЛГА.....

Зочин [103.57.94.17] 2020-04-07 17:35:11

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ БАНКИНД АЛДАГДАЛ БАЙХГҮЙ.ЯАСАН ИХ ЯРИХ ЮМ.ХУРДАН ШИЙДЭЭЧ. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮТЭЙ ШҮҮ ДЭЭ.АВСАН ЗЭЭЛЭЭ З НУГАЛЖ ТӨЛДӨГ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛТЭЙ ..ЗЭЭЛИЙНХЭЭ ХҮҮГ БУУЛГАЖ ЦАР ТАХАЛ ДАЙНЫ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭД БАЙГАА ЭНЭ ҮЕД БАНКУУДАД РЕФОРМ ХИЙХ ЦАГ ҮЕ НЬ БОЛСОН.ХОРИН НЭГДҮГЭЭР ЗУУНД МОНГОЛЧУУД СЭТГЭЛ ДҮҮРЭН САЙХАН АМЬДАРМААР БАЙНА ШҮҮ ХҮРЭЛСҮХ ЭЭ.ЗАСГИЙН ЭРХ ЧИНИЙ ГАРТ БАЙХАД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БИТГИЙ ГУНДУУЛААЧ.ОДОО Л ЗАСАГ ТӨР АЖИЛЛАХ ЦАГ БОЛЖ БАЙНА. МОНГОЛЫН БАЯЛАГ ЯДАРСАН АРДУУД.ЗАДАРСАН ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД БИШ ШҮҮ..ТИВ ДЭЛХИЙ ХҮН ТӨРӨЛХТӨН АЙХТАР ЦАР ТАХЛААС ХУРДАН АНГИЖРАХСАН.ТӨРИЙН МИНЬ МИНЬ СҮЛД ӨРШӨӨЖ ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ.....................................

Sukhee [103.229.123.41] 2020-04-07 16:34:52

Hudlaa medeelel tawihaa bolimoor yum.ipotekiin gazar ntr se asuuj bj medeegee tawildaa.mik 8 huviin ipotekiin zeeliig hoishluulahgui gesen shvde

ЗОЧИН [139.5.216.250] 2020-04-07 16:33:15

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна.

Irgen [43.250.126.59] 2020-04-07 15:47:02

Bankuud chini tegvel shal uur uym yarij bn . Bi unudur ochson . Tureesiin geree. Dansnii huulga avchir . Er ni shuud ireegui . Yahav huselte ugvul ug . Er ni bol yaj iiged tul gd l ayagui durgui hetsuu haritsaj bn ediin zadagchid

Зочин [64.119.21.203] 2020-04-07 15:29:50

Ипотекийн 18 хувийн хүүтэй зээлдэгчид яах юм бэ. Яагаад хүүгээр нь ялгаварлаж бгаа юм бэ. Ипотек бол ипотекийн зээл ш дээ.

Зочин [64.119.21.203] 2020-04-07 15:31:26

Арын хаалгагүй 5 болон 8 хувийн зээл авч чадаагүй хүмүүсийг бүр орхигдуулдаг нь яаж бгаан бэ. УЛСЫН ИХ ХУЛГАЙЧИД-ааааааа

Зочин [202.70.41.114] 2020-04-07 14:41:57

Жирийн бидэнд 8 хувь нь олдохгүй арга буюу 18 хувийн орон сууцны зээл авсан, 18 хувиар авсан олон иргэд байна, эдэнд ямар хөнгөлөт байгаа юм бэ, ард иргэддээ жигд хөнгөлөт эдлүүлэх хэрэгтэй

ЗОЧИН [202.126.88.184] 2020-04-07 14:39:10

МОНГОЛ БАНК БОЛ ИРГЭДЭЭ ШУЛЖ ХҮҮЛЭГЧ УЛС ТӨРЧИДТЭЙ ХУЙВАЛДСАН ШИМЭГЧ БОЛСОН БАЙГУУЛЛАГА ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. НЭГ СЭТГЭЛТЭЙ ТББ Л ЭНЭ АЖЛЫГ ХИЙЧИХ ЮМ Ш ДЭЭ.

Зочин [103.111.68.3] 2020-04-07 14:03:03

хүүгий нь бууруулаачээ..ЯДАЖ 8% - 4% болгох хэрэгтэй

zochin [202.9.40.160] 2020-04-07 14:02:32

3 say hunee unegui maskaar hangaj chadahgui baij uon unegui bair.3.5 sayiin tsalin hutslaa bn.Ali ch nam itopekiin zeeliin huu buuruulah tal deer duugarsan bol kokoo avah bla.Tegj ard tumnii tald ajillaj chadahgui uom chin duugai baij bai.Zeeliin huug l ymar ch bsan bagasgah talaar ard tumen negdeh heeegtei.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.