Мөнгөний бодлогын хүүг есөн хувь болгож, хэрэглээний зээлийн хугацааг сунгалаа

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа. Тус хороо улиралд нэг удаа хуралддаг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 11-нд ээлжит бус хурал зарлан хуралдаж, бодлогын хүүг 11-ээс 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан юм.

Өнөөдөр мөн ээлжит бусаар хуралджээ. Энэ үеэр:

  • Бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 9 хувьд хүргэх
  • Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн н.Мөнхбаяр "Жилийн инфляц 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна.

Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн идэвхжлийн дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж, зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргаж байна.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болно гэж үзэж байна" хэмээн мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Irgen [202.9.46.129] 2020-04-13 23:55:59

Basl neg moligo. Haan bank zeelee tvl gej shaardaad hvnees vndvr hvvtei zeel abch tvllvv nvgvvh nooluuryn vne 100000aas buulgahgvi gej huurlaa vrgvn heregleenii baraany vne50hubi vschee talh gehed barag 2 dahin vssvn bainaorts erchim hvchbvh yumny vne vsvvgvi gants hvvlt niiheschter hireer tomorch hooson zaiihesseneer vnee nemj baigaa monopol uudyg hyanah arga baina uu

иргэн [202.131.243.190] 2020-04-14 00:12:05

Хүнд ойлгогдохоор бичээч. Бас гомдол мэдүүлнэ

Зочин [202.179.31.13] 2020-04-13 12:12:08

Банкууд гэж мөнгө хүүлэгчидын шуналаас болоод зээлиин хүү буурахгүй ард түмэн зээлиин хүүнд дарлуулж босож чадахгүй байна Баячуудад зориулсан хадгаламжиин өндөр хүү банкны эздиин шунал хоёроос болоод дэлхиид байхгүй өндөр хүүгээр ард түмнииг шулж байна. Хадгаламжиин тэр өндөр хүү зээл авч ажлаа явуулдаг энгиин иргэдэд ямарч ашиггүй Банкуудын зээлиин хүү авилгач шүүгч 2оос болоод монгол оронд хөгжил дэвшил байхгүй зогсчихоод байна

Z [202.9.46.161] 2020-04-13 11:03:10

Tetgberiin zeel hamragdah u.

MOGEUH [202.55.188.37] 2020-04-13 10:11:20

Mongolin anhni Ontsgoi Gamshigin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

зочин [64.119.16.201] 2020-04-13 08:50:48

Наадхаа банкууддаа сайн хэлж ойлгуулаачээ банк чинь хэоэгжүүлэхгүй бна ьта нар зурагтаар яриад ажил хийгээд бгаа аятай л бна

иргэн [202.131.243.190] 2020-04-14 00:13:39

Мэдээлэл өгч байна. Шийдвэр гарсан гээд бид өөрсдөө шаардаж байхад ийм мэдээлэл гарсан гэдгийг мэдэж авлаа шүү дээ

ЗОЧИН [202.126.89.247] 2020-04-13 08:48:33

1 ХУВЬ БУУРУУЛЧААД ИХ ЮМ БОДОХ ЮМ. ӨШӨӨ БҮҮР БУУРУУЛАХ ЁСТОЙ ЮМ АРИЛЖААНЫ БАНКУУД ҮГЭНД ОРОХГҮЙ БОЛ ТӨР МӨНГӨӨ ГӨНЦХАН ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛЖ БҮХ ЗЭЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТАТВАР ДААТГАЛАА ЭНЭ БАНКААРАА ХЙИ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУЛГА ТЭГЭХЭЭР БУСАД БАНК ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ХҮҮГЭЭ БУУРУУЛНА ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ САЙЖИРЧ ӨРСӨЛДӨНӨ. ИНГЭХ НЬ МАНАНГИЙНХАНД БОЛ АШИГГҮЙ БАЙЖ БОЛНО АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИЙМ ШИНЭЧЛЭЛИЙГ Л ХҮЛЭЭЖ БАЙНА ХҮРЭЛСҮХЭЭ. ЧИ БАС ЭСРЭГ БАЙНА УУ

Зочин [64.119.22.176] 2020-04-13 11:25:49

Яг зөв дэмжиж байна

MOGEUH [202.55.188.82] 2020-04-13 08:07:57

Mongolin anhni Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.