ЭРДЭМТЭД: Газар доорх усны ордын өмчлөл Монголын төрийн мэдэлд байхгүй байна
Усны докторууд болон Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл тус орон нутагт уул уурхайн томоохон компаниудын улмаас олон тооны гүний усны ундарга ширгэж байгаа талаар мэдээллээ. Тэдний хийсэн мэдээллээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
Усны доктор Д.Балсандорж:
Ишлэл 1. Үндсэн хуулийн 6.1,6.2 дугаар заалттай холбоотой Усны тухай хуулийг зөрчсөн асуудлаар гуравдугаар сарын 20-ны өдөр Үндсэн Хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг өгөхгүй байгаа учир хэвлэлээр дамжуулан нийт ард иргэд, эрхэм цэцийн гишүүд, төр засагтаа хандаж байна. 2009, 2010, 2012 онуудад Усны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ бол Оюутолгойн устай холбоотой асуудал. Хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзсэн учир ҮХЦ-д өргөдөг гаргасан юм.
“ТӨРИЙН ӨМЧ ОЮУТОЛГОЙН ӨМЧ БОЛЧИХООД БАЙНА”
Ишлэл 2. Монгол Улсын Усны тухай хуулийн 23 дугаар заалтын 23.2, 23.5, 23.6, 26 дугаар зүйлийн 26.6, 28 дугаар зүйлийн 28.8, 28.9, 28.14, 28.15, 28.16 гэсэн заалтууд Үндсэн Хууль зөрчиж байна. Үндсэн Хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан. Гэтэл Оюутолгойн өмч болчихоод байна.
Ишлэл 3. Өмнө нь усыг зөвхөн ашиглуулдаг байсан. Эзэмшил, өмчлөлд хэзээ ч өгч байгаагүй. Таван жил ашиглаад дахин таван жилээр гэрээгээ сунгадаг хуультай байв. Энэ хуулийг 30 жил болгож өөрчилсөн нь Усны тухай хуулийг зөрчсөн. Устай байвал амьдралын хөгжил үргэлжилнэ. Зэс алтгүйгээр ч Монгол Улс цаашид хөгжих боломжтой.
Усны доктор Ц.Сосорбарам:
Ишлэл 4. 2006 онд олон салбаруудад байсан Усны тухай хуулиудыг нэгтгэж, эцэг хууль болох Усны тухай хууль гэж нэг хууль баталсан. Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед томоохон орд газрыг хөдөлгөөнд оруулахын тулд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үетэй энэ хуулийн өөрчлөлт давхцсан. 2009 онд Усны тухай хуульд дөрвөн өөрчлөлтийг оруулсан. Эдгээр дөрвөн өөрчлөлт нь эцсийн бүлэгт тухайн үеийн Үндсэн Хуулийн 6,1-д заасан “Ус төрийн мэдэлд байна” гэсэн заалттай харшилдсан юм.
“СТРАТЕГИЙН ОРД НЭРИЙН ДОР ТОДОРХОЙ ААН-ҮҮДЭД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН”
Ишлэл 5. Стратегийн орд гэсэн нэрийн дор тодорхой ААН-д давуу байдал олгосон. Нэгдүгээрт, Тухайн усны нөөцийг ашиглах зөвшөөрөл нь 30 жилийн хугацаанд буюу тухайн ордыг эзэмших лицензийн хугацаатай нь давхцсан байхаар олгох заалт орсон. Хоёрдугаарт, Хайгуулын зардал гаргасан компани газрын доорх усны ордыг ашиглан захиран зарцуулах давуу эрхийг бий болгосон байдаг. Ус ашиглах зөвшөөрлийг олгох хугацааг хуучин таван жилээр олгож байсан. Одоо 20 жил болгож өөрчилсөн нь Үндсэн Хуулийн 6.2 “газрын хэвлий, ус, ой, төрийн нийтийн өмч” гэдэг заалттай зөрчилдөж байгаа юм.
Ишлэл 6. 2012 оны тавдугаар сарын 13-нд Усны тухай хуульд дахин өөрчлөлт орсон. Тухайн гэрээг байгуулахад зориулсан хэсэгт өөрчлөлт оруулсан боловч үндсэн санаагаараа давуу эрх олгосон нь хэвээрээ байна. Үүний үр дүнд Усны тухай хуулийн 32.7-д заасан “ Усны үндсэн эх үүсвэр, усан сан, газрын доорх баялаг, байгууламжууд төрийн оролцоотой Монгол Улсын ААН-ийн мэдэлд байна” гэсэн заалт зөрчигдөж байгаа юм. Мөн “Хот суурингийн ус хангамж, ариутгалын тухай хуулийн 19.1 дүгээр заалт “Төвлөрсөн ус хангамж болон усны эх үүсвэрийн барилга байгууламж төрийн болон орон нутгийн өмчийн мэдэлд байна” гэсэн өмчлөлийн заалт хэрэгждэггүй.
МОНГОЛ ОРНЫ ГОВЬ, ХЭЭРИЙН ХУУРАЙ ГАЗРЫН УСНЫ ҮНДСЭН ЭХ ҮҮСВЭР НЬ ГАЗАР ДООРХ УСНЫ БАЯЛАГ
Ишлэл 7. 47 дугаар өргөрөгөөс урагш оршиж буй Монгол орны говь хээрийн хуурай газар, мужид усны үндсэн эх үүсвэр нь газар доорх усны баялаг буюу усны орд. Усны ордууд нөхөн сэргээгдэхдээ 10 мянган жил шаарддаг. Энэ бол маш үнэ цэнэтэй баялаг юм. Газрын доорх эрдсийг хүн амын болон малын усан хангамжинд зориулах ёстой. Илүү гарсны дараагаар өртөг шингээсэн үйлдвэрлэлд ашиглах боломжийг төр тодорхой зааж өгсөн. Газар доорх усны ордыг ордын өмчлөл Монголын төрийн мэдэлд байхгүй байна. Жишээ нь, Оюутолгойн газар доорх усны ордын өмчлөл нь Монголын төрийн мэдэлд байх ёстой. Гэвч одоогоор ийм зүйл байхгүй. Өмчлөх эрх нь Оюутолгойд байна.
Ишлэл 8. Ухаа худгийн 117 литр, секундын газар доорх усны орд “MCS” ХХК-ийн мэдэлд байна. Тэр ордын газрын доорх ус нь цэнгэг, хүн амын ундаанд хэрэглэж болохуйц ус байгаа. Төрийн мэдэлд байхгүй байна гэдэг нь төр энэ ордыг захиран зарцуулах эрхээ алдаж байна гэсэн үг. Тодорхой ААН-дэд давуу эрх олгосон заалтууд нь Үндсэн Хуулийн заалтуудыг зөрчиж байна.
МОНГОЛЫН ГОВЬ УСНЫ ТӨЛӨӨ ДАЙТАХАД БЭЛЭН БАЙНА
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн н.Пүрэвдорж
Ишлэл 9. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Энержи Ресурс”, “Эм Си Эс” Ухаа худаг уурхай ажиллаж эхэлсэн цагаас хойш Цогтцэций сумын гурван багийн 100 гаруй худаг ширгэсэн. 2000 мал усладаг байсан гүний худаг усгүй болсон. 2000 мал усладаг байсан ус хоёр жилийн өмнө чөдрийн хоёр морь услах усгүй болсон. Гадаргын ус гэдэг зүйл байхгүй болсон. Оюутолгой, Тавантолгой хоёр сумын залгаа оршдог. Нэг нь Цогтцэций суманд нөгөө нь Ханбогд суманд. Бид өнгөрсөн долоо хоногт сумдуудаар явж, нутгийн малчидтай уулзлаа. “Ус доошилсон. 2000-3000 мянган мал усалдаг байсан гүний худгууд ямар ч усгүй болсон” гэж байна. Өнгөрсөн жил Цогтцэций суманд хоёр хүн хоорондоо уснаас болж нэгийнхээ аминд хүрсэн хэрэг гарлаа. Монголын говь усны төлөө дайтахад бэлэн байгаа гэдгийг хэлмээр байна.
Ишлэл 10. Цогтцэций суманд 10 гаруй нүүрс угаах үйлдвэр байна. Эдгээр угаах үйлдвэрийн зөвшөөрлийг нь үйлчилгээний зориулалтаар олгож, дараа нь үйлдвэрлэлтийн зориулалтаар цуцалсан Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчийг хуулийн байгууллага шалгахгүй байна. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт Хятадын технологиуд орж ирснээр гадаргын болон гүний усыг байхгүй болгосон. Дахиад хэдэн малчин хоорондоо дайтахыг би мэдэхгүй. Гүний усаар нүүрс угаадаг бусармаг зүйл бүү хийгээч.
Сэтгэгдэл
зочин [103.57.92.174] 2020-04-15 06:43:06
Эрдэмтэд ажилаа хий, цүнх барьсан эрлийз хурлийзуудад дарлуулаад гучин жил болсон үнэхээр өрөвдмөөр.
ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-15 01:23:24
ҮНЭН ХЭЦҮҮ ХОРВОО ЮМАА ҮНЭХЭЭР Л МОНГОЛ УЛС ЭЗЭНГҮЙ БОЛЖЭЭ.
Зочин [192.82.67.203] 2020-04-14 23:31:52
Erdemten negch alga bna shu ednii dund
Zochin [66.181.161.112] 2020-04-14 23:30:09
Hamgiin аюул нь энэ бна даа. Ирээдүй минь яанадаа
Зочин [203.169.49.126] 2020-04-14 22:50:19
Erdemted mini, ta nar oroitson ch gesen duugarch baigaa ni sain bn.
Zochin [202.9.46.5] 2020-04-14 12:15:30
Bas gazar doorhi usand buzar garaa durj
MOGEUH [202.55.188.93] 2020-04-14 11:03:01
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Зочин [103.26.194.159] 2020-04-14 10:06:19
УС бол газрын тос, байгалийн хийтэй адил газрын хэвлийд байдаг Шингэн Ашигт Малтмал тэр хуулиндаа өөрчлөлт оруулаач өдий болтол Яам агентлаг гишүүд туршлага судлах нэрээр 30 аад жил юу үзэж харж туршлага судлах нэрээр төсвийн мөнгөөр зугаалдаг байнаа, манай Төр Засаг гэж мэдрэлийн саажилттай эрэмдэг хүн шиг сүг юм даа,
Зочин [103.80.210.183] 2020-04-14 09:57:52
Рио тинтог хөөж гаргах бүрэн эрх байгаа шүү дээ. хийх гэхээр авилгач түшмэлүүд худлаа чулуу хөөлгөөд байх юм
Zochin [202.126.88.39] 2020-04-14 09:24:46
Us bol chandman erdene.Usgui bol amidral bxgui gedgiig medej bgaa.Gol gorxi,tsever usnii ai sav,gunii us n yamarch alt mongonoos iluu unetei.Yaraltai zoxitsuulalt xiix xeregtei.
xochin [202.9.47.5] 2020-04-14 09:10:59
khamgiin turuund turiin khamgaalaltand orokh yostoi biz dee.
Зочин [1aaaaa'"(){}<x>:/1aaaaa;9] 2020-04-14 08:31:21