Өлгий хотыг тойрон гарах 18.8 километр зам, гүүрийн ажил эхэллээ

Н.Баярмаа / Орон нутаг

Баян-Өлгий аймгийн төвийг тойрон гарах 18.8 километр зам, гүүрийн барилгын ажлын нээлт болжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий сумыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг гурван багц гэрээгээр гүйцэтгэх аж. Гэрээ ёсоор 6.76 км авто зам, 201.08 у/м төмөрбетон гүүр, 260 м зам, 11.8 км авто замыг барьж 2020 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн гол авто зам нь БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэл 745.8 км урттай. Баян өлгий аймгийн төв Өлгийг тойрон гарах энэхүү авто зам нь Ховд, Баян-өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаан бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4 “а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой аж.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.63] 2020-05-13 17:13:25

энэ замыг улсын тосовоор биш азийн хогжлийн банкны хоронго оруулалтаар барьж байгаа ба оросын алтайн бугд найрамдах улсыг хятадын баруун мужуудыг холбох олон улсын чанартай зам.харин уг замыг баделхан сайд болон аймгийн засаг дарга гылымхан нар оорсдоо хооцолдон хоронго монгийн олж ирсэн мэтээр тайлбарлан ард тумний тархийг угааж явна.

Зочин [202.9.46.16] 2020-05-13 13:45:53

Улсын төв хэсгээ хөгжүүлээчээ. Хаа байсан Баян өлгийн хасгууд наад замаар ёинь яах ч билээ. 3 тэрбумын зээлээр тэгээд юу хийсийн бэ өнгөрсөн 4 жилд МАН-ынхан. Одоо Дүнгээ тавиулах цаг болсон шүү.

Зочин [192.82.76.206] 2020-05-13 11:24:39

Дөрханы зам яасан Хүрэлсүх ээ Энх-Амгалөн аа

bat [192.82.65.182] 2020-05-13 06:46:38

ulaanbaatarig toiron garah zam yaaraltai barih heregtei baina.olgiig toirch odort heden mashin yavdag yum be?

Зочин [202.126.89.200] 2020-05-13 04:44:57

МАНгарууд зайл худалчууд

ХН [202.179.27.31] 2020-05-13 04:06:24

ДАРХАН СЭЛЭНГИЙН АА БАРИАЧ ...

Зочин [150.129.141.132] 2020-05-13 04:05:28

Баделхан энэ тендерийг авсан. АТГ хир шударга ажиллахыг харъя даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.