Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнаас коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 136 боллоо
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ хийлээ.
ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧТЭЙ 26, АРТЕРИЙН ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧТЭЙ 86, ХАЛДВАРТАЙ 21 ХҮН БИЙ
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1,300-аар буурсан үзүүлэлт юм.
Өчигдөр ОХУ-д өвчлөл 9,200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ.
Манай улсын хувьд өчигдөр 108 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 26 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,747 хүн байна. Тусгаарлан ажиглах байранд чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралт ихсэх өвчтэй 86, халдвартай 21 хүн бий. Тэдгээр хүмүүст 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн ажилтнууд нийт 4,000 гаруй хүнд COVID-19 илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өчигдөр 119 утсанд өчигдөр нийт 192 дуудлага иржээ. Харин "Шуурхай 199" аппикэйшнээр дамжуулж АНУ, БНСУ, ОХУ-аас манай улсын таван иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж авсан.
Мөн иргэдээс хоолны газарт ажиллаж байгаа хүмүүс амны хаалт зүүхгүй байгаа тухай гомдол ирсэн. Эрүүл мэндийн яамнаас хоолны газарт үйлчилж байгаа хүмүүс бүгд амны хаалт зүүсэн байх шаардлагатай бөгөөд иргэдийг гар ариутгагчийг бүх ширээн дээрээ байрлуулсан байх ёстой гэж зөвлөж байна" гэв.
ЭМЧИЛГЭЭНД БАЙГАА ХҮМҮҮСЭЭС 23-ЫНХ НЬ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн хоногт Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.
Тэрбээр "Өнөөдөр нэг оюутан эдгэрч сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа дуусгаж гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 157 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр хүнд коронавирус илрээгүй.
Мөн давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнаас илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 болж байна. ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа" гэлээ.












































.jpeg)




















Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
У.Хүрэлсүх: 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана
БНХАУ Тайванийн эргэн тойронд өнөөдөр цэргийн сургуулилалт хийнэ
Домогт Брижит Бардо 91 насандаа таалал төгсжээ
2025 оны арванхоёрдугаар сард дангаар 38118 жуулчин Монгол Улсад зорин иржээ