76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-9: УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Ц.Анударь / Улстөр

УИХ–ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууныг онцоллоо. Тэрээр 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшиж “Бие даагчдын зөвлөл” нэрийн дор УИХ-ын гишүүнээр ажилласан бол 2016 оны сонгуулиар Ц.Даваасүрэн гишүүний хамт МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, дахин нэр дэвшин хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлснийг хүргэе.

НЭГ: ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Х.БОЛОРЧУЛУУН БА ТЭДС-ИЙН 1276 ТОНН БУУДАЙ

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны эзэмшлийн “Дорнод гурил” ХХК 2013 оны аравдугаар сард Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 1276 тонн буудайг хавар болтол өөрийн агуулахад хадгалж байх гэрээ хийгээд төлбөрөө бүрэн авсан аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сан хадгалуулсан буудайгаа авахаар тавдугаар сард очиход хоосон агуулах угтсан гэдэг. Учрыг тодруулахад 2014 оны дөрөвдүгээр сард “Дорнод гурил” компанийн нөөц дууссан учраас танай буудайг хэрэглэчихсэн гэж тайлбарлажээ.

image

Хоёр талын байгуулсан Гэрээний 7.3-т заасан ёсоор “Хадгалагч тал нь Хадгалуулагч талын зөвшөөрөлгүйгээр ашигласан, дутаасан тохиолдолд буудайн үнийг хоёр дахин нугалж өгөх үүрэгтэй”. Гэтэл улсын өмчийг дур мэдэн авч, хэрэглэчихээд үнийг нь төлөхийн оронд хадгалалтын хөлсөндөө суутгаж авах маягийн зүйл ярьж, эсэргүүцэж эхэлжээ. Уг нь Х.Болорчулуун өөрийнхөө тарьсан тариаг ТЭДС-д өндөр үнээр борлуулсан байдаг. Дараа нь түүнээс авсан буудайгаа ТЭДС тэдний агуулахад хадгалахдаа сар бүр 19 сая 133 мянган төгрөгийн хөлстэйгээр хадгалж. Гэхдээ мөнгийг улирлаар тооцож хадгалагч талд шилжүүлсэн байна. Гэтэл нөгөөх нь тэдний хадгалуулсан буудайг зөвшөөрөлгүй хэрэглэчихсэн. Эцэстээ энэ хэрэг явдал Улсын мөрдөн байцаах газарт очсон байдаг.

Х.БОЛОРЧУЛУУН 50 ГА ГАЗАР, 3.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАВШСАН УУ?

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун орон сууцжуулах нэрээр нийтийн хөрөнгөнөөс займчуулсан асуудлыг дэлгэе.

Монгол улсын Засгийн газрын “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Захиргааны санаачилгаар Төрийн орон сууцны корпораци Хэрлэн сумын нэгдүгээр багт хуучнаар Хангамж болон Нисэхийн хорооллын хойд тал, наймдугаар багт нийт 50 га газрын 10 га талбайд нь нийтийн орон сууцны хороолол барьж байгуулахаар төлөвлөжээ. Энэ хорооллыг "Залуус" хэмээн нэрлэсний учир нь шинээр гэр бүл болж байгаа залуучуудад зориулан хямд өртөг бүхий орон сууц барих, мөн үлдсэн 40 га талбайд гэр хорооллын иргэдээс амины сууцтай болох хүсэлт гаргасан иргэдэд 0,7 га олгох замаар барилгажуулах төлөвлөгөөг Хэрлэн сумын засаг дарга гаргасан байлаа.

Дурдсан газар дээр орон сууцны хороолол байгуулахад шаардлагатай дэд бүтэц, дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээг 2.1 тэрбум төгрөгөөр Төрийн Орон Сууцны Корпорациас санхүүжүүлэн барьж, хүлээлгэж өгчээ. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хөндлөнгөөс дайрч орон, нийтийн өмчлөлд шилжээд байсан ТОСК-ийн хөрөнгөөр дэд бүтэц, шугам сүлжээ татсан 50 га газрыг албан тушаал, эрх мэдлээрээ далайлган өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь тогтоогдов.

Ингэхдээ эхлээд Хэрлэн сумын Засаг даргын 2012 оны наймдугаар сарын 3-ны өдрийн А/271 дүгээр захирамжаар уг байгууламж бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. Дараа нь “Залуус” хотхоны барилгыг барьж, гүйцэтгэх нэрээр өөрийн эзэмшлийн компаниудын нэр дээр уг газрыг шилжүүлэн авчээ. Х.Болорчулуун иргэдийн хардлагыг зайлуулж “Залуус” хотхоныг хамтарсан консерциум барьж гүйцэтгэж байгаа гэх ойлголтыг төрүүлэн хууран мэхлэх үүднээс “Дорнод газар”, “Дорнод гурил”, “Дорнод Хийц” ХХК-иар дамжуулан барихдаа давхар Төрийн Орон Сууцны Корпорациас 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг гаргуулан авсан байна.

Төрийн 3.6 тэрбум төгрөгийг Х.Болорчулуун ийм арга замаар өөрийн болгож, нийтийн хөрөнгийг зувчуулсан бөгөөд залууст зориулсан хямд хороолол барихын оронд одоо уг талбай дээр өөрийн төрсөн дүү Х.Болор -Эрдэнээр удирдуулан тансаг зэрэглэлийн хувийн орон сууц хаус барьж, өндөр үнээр борлуулан давхар давхар ашиг хүртэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУНЫ ТӨРСӨН ДҮҮ ХИЛЭЭР БААВГАЙН САВАР ГАРГАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

2017 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг Тагнуулынхан илрүүлсэн байна. Тус хэргийг албаныхан нарийвчлан шалгахад Хаянгаагийн Болорбаатар буюу УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү болох нь тогтоогдсон байна.

image

Х.Болорбаатар нь 22-66 ДОР дугаартай “Лексус-570” маркийн хар өнгийн автомашиныхаа дугуйнд таван ширхэг баавгайн нийт 20 ширхэг савар нуун тээвэрлэж яваад баригджээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тагнуулынхан илрүүлсэн учраас өөрсдөө шалгаж байгаа. Манайд энэ талын мэдээлэл ирээгүй” гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хятадын хар зах дээр баавгайн нэг ширхэг савар 5000 юань буюу 1.7 сая төгрөгийн үнэ хүрдэг байна.

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ОГЦРУУЛАХ САНАЛД 15 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Г.Уянга нар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулж байв. Засгийн газрыг огцруулах үндсэн шалтгаан нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбоотой. Дубайд үзэглэсэн уг баримт бичгээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд ордын лицензийг барьцаанд тавихаар гарын үсэг зурсныг Ерөнхий сайдыг огцруулах шалтгаан болгож буй юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрыг огцруулах саналд УИХ-ын 15 гишүүн гарын үсэг зурсан байна. Үүнд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, С.Ганбаатар, Х.Болорчулуун, О.Содбилэг, Ч.Улаан, Л.Цог, Ж.Энхбаяр, Г.Уянга, О.Баасанхүү, С.Даваасүрэн Д.Тэрбишдагва нар багтаж байгаа юм.

Х.БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ САЙДЫГ ЗААМДАН АВЧ, ТҮЛХЖЭЭ

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд хаалттайгаар хуралдсан. Тэд “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд хэрүүл зодоон болж, хурал нь өндөрлөсөн байна.

image

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог” хэмээн шүүмжилжээ. Энэ маргаанаас үүдэн Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль” гэснээс болж, Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайдыг заамдан авч, хоолойг нь боож, түлхсэн байна.

Тухайн үед хоорондоо маргалдсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгасан гэдэг.

Х.БОЛОРЧУЛУУН: С.БАЯР ТА ГАРАА ЭВХЭЭД, БОХЬ ЗАЖЛААД ИХ ПЭЭДГЭР БАЙНА АА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаад улсад эх орноо төлөөлөн суух элчин сайдуудын нэрсийг УИХ-д өргөн барьсны дагуу чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Ерөнхий сайд асан С.Баяр нарын хооронд ширүүхэн маргаан өрнөж байв.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би ерөнхий сайд асан С.Баярыг дэмжихгүй. Та Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй байдлаар хийсэн. Үндэстэн дамнасан фракцуудын гар хөл болсон. Монголын баялаг таны гараар орсон шүү. Та гараа эвхээд, бохь цажлаад их пээдгэр байна аа.

Ерөнхий сайд асан С.Баяр: Оюу толгойн орд газрыг хөдөлгөсөн. Өнөөдрийг хүртэл үр өгөөжөө өгч л байгаа. Би энэ том ажлын ард гарсандаа бахархдаг. Өнөөдөр 40 жилийн өмнө бий болсон Эрдэнэт үйлдвэр, дөрвөн жилийн өмнө хөдөлсөн оюу толгой хоёр л улс орноо авч явна. Та нарын авч байгаа цалин ч эндээс орж ирж байгаа.

ХОЁР. ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЭСЭХ: ТИЙМ!

УИХ, Засгийн газрын гишүүд, төр засгийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хувийн компаниуддаа хөнгөлөлттэй зээл авсан тухай баримт нотолгоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэсэн. Энэ санг хариуцдаг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум, Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн “Эпато анарваан” ХХК-д 1.2 тэрбум, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая, УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус авчээ. МУ-ын УИХ-ын 76 гишүүдийн 65 нь МАН-ынх байв.

image

Энэ талаар тэрбээр “ЖДҮ-ийн асуудал гарахад би “Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэдгээ шууд илэрхийлсэн л дээ. Нэрээ нууж, өөр компаниар аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компани байгаа. Тариа, төмс тарьж, гурил, малын тэжээл үйлдвэрлэж, талх барьдаг л компани юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээр Дорнод аймгийн хэрэгцээг 70-80 хувь хангадаг. Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулж зээл авсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ 2017 онд тавьсан. Тэр төслөөрөө энэ жил зээл авсан юм” гэсэн тайлбарыг өгч байжээ.

ГУРАВ. ТАНИЛЦ: УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУНЫ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

image

Хууль

Төлөв

1

“Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд

Санаачлагч: УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Хэлэлцэж байгаа

2

“Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар

Хэлэлцэж байгаа

3

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай ” хуулийн төсөл

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун болон УИХ-ын гишүүн А.Сүхбат

Батлагдсан

4

“Эрүүгийн хууль”

Санаачлагч: УИХ (Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батзориг, О.Батнасан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Солтан, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Эрдэнэбат)

Батлагдсан

5

“Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”

Батлагдсан

6

“Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”

Батлагдсан

7

“Компанийн тухай хууль”

Батлагдсан

ДӨРӨВ. УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУНЫ ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

Энэхүү мөрийн хөтөлбөрт туссан АМЛАЛТУУД дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу гэдгийг уншигч та дүгнэх учиртай.

ТАВ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

image

image

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 05:05:18

usZOb9 http://pills2sale.com/ levitra nizagara

Nymaa [202.55.188.41] 2020-05-22 23:28:24

Duu ni ymar lalriin nowsh we. Baawgainuudiig hydaj ugjee. Shuud shorond ywuul.

Zochin [192.82.69.8] 2020-05-22 23:02:00

Ene yu hiidegiin bas hervvlchee

Zochin [202.126.88.185] 2020-05-22 17:37:53

Dornodchuudaa ene xuniig bitgii daxij gargaarai, boxir xun shuu

Зочин [139.5.219.164] 2020-05-22 15:06:26

Даваасүрэнтэй нийлж иргэний нисэх, эрчим хүчийг самарсан новш до.

Зочин [64.119.22.213] 2020-05-22 11:52:34

Дандаа ОТ гэж попорно ,гэрээг ганц болов уншсан болов уу?уншсан ч ойлгохгүй ,худлаа эх оронч дүр эсгэсэн гар.

Зочин [192.82.71.3] 2020-05-22 09:21:14

Энэ хэлж ярихдаа том дугарсан шоу бээтгэр юу ч хийгээгуй дахиад дэвшиж байна шуу дээ Дорнодчуудыг битгий басаарай дахьж гаргахгуй шуу


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.