Британийн засгийн газар тусгай паспорт эзэмшигч Хонг Конгчуудад иргэний харьяалал хүсэх эрх олгох болсноо зарлав

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал өөртөө засах онцгой эрхтэй Хонг Конг хотын аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг дэмжсэн. Хэрвээ Хятад улс Хонг Конгийн аюулгүй байдлыг хамгаалах хуулиа баталж, өөртөө засах онцгой статусыг нь өөрчилбөл BN(O) буюу British National (Overseas) ангиллын паспорттой хүмүүс иргэний харьяалал хүсэх эрхтэй болохыг Британийн засгийн газар өчигдөр зарлажээ.

Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб паспорт эзэмшигчдэд одоо үйлчилдэг журмыг өөрчлөх боломжтой болсноо мэдэгджээ. Тэрбээр “Хэрвээ Хятад улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулиа баталж, Хонг Конгийн статусыг өөрчилбөл бид BN(O) паспорт эзэмшигчдэд үйлчилдэг одоогийн зургаан сарын хязгаарыг цуцалж, 12 сар болгох ба цаашлаад иргэний харьяалал хүсэх эрхийг нь нээх болно. Одоо бид Хятад улсад олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд шинэ хууль батлах шийдвэрээсээ ухрахыг уриалж байна” гэсэн юм.

BN(O) паспорт нь 1997 оноос өмнө буюу Хонг Конгийг Британиас Хятадад шилжүүлэхээс өмнө төрсөн иргэдэд олгогддог. Ийм паспорттой иргэд иргэний харьяалал хүсэх эрхгүй, ажил эрхлэх боломжгүй, харин зургаан сар хүртэл хугацаанд Британид оршин суух эрх эдэлдэг. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар 300,000 гаруй хонг конгчууд BN(O) паспорттой байжээ. Хууль эцэслэн батлагдвал ирэх наймдугаар сараас хэрэгжих төлөвтэй байгаа.


Сэтгэгдэл

cialis vs viagra [45.10.166.24] 2020-06-04 05:14:52

cialis vs viagra http://viacheapusa.com/

Зочин [202.126.88.194] 2020-05-29 16:01:14

Ok umaa

Хаянаа [59.153.112.165] 2020-05-29 15:00:49

Ок


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.